Хуучин Гэрээ 2022
6-р сарын 13–19. 1 Самуел 8–10; 13; 15–18: “Энэ тулалдаан ЭЗЭНийх”


“6-р сарын 13–19. 1 Самуел 8–10; 13; 15–18: ‘Энэ тулалдаан ЭЗЭНийх,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“6-р сарын 13–19. 1 Самуел 8–10; 13; 15–18,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Дүүгүүр барьсан залуу Давид

Давид, Голиат хоёр, Стийв Нэтэркотт

6-р сарын 13–19

1 Самуел 8–10; 13; 15–18

“Энэ тулалдаан ЭЗЭНийх”

Та заахаар бэлтгэхдээ ангийн гишүүд гэртээ судраас суралцахтай холбоотой нэлээд их туршлага хуримтлуулсан байж болно гэдгийг санаарай. Та эдгээр туршлагыг хэрхэн баяжуулж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг энэ долоо хоногт сурч мэдсэн зүйлсээ хуваалцахыг урамшуулаад, 1 Самуел 8–10; 13; 15–18-ын талаар төрсөн сэтгэгдлийнхээ талаар бодох хугацаа өг. Дараа нь тухайн бодлыг өдөөсөн шүлгээ хуваалцахыг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

1 Самуел 9:15–17; 10:1–12; 16:1–13

Бурхан бошиглолоор дамжуулан Өөрийн хаант улсад үйлчлэх хүмүүсийг дууддаг.

  • Бурхан Саул, Давид хоёрыг бошиглол болон илчлэлтээр сонгосон тухай түүхүүд нь өнөөдөр Сүмд үйлчлэх хүмүүсийг хэрхэн сонгодгийг ойлгоход нь ангийн гишүүдэд тусалж болох юм. Та ангийн гишүүдийг 1 Самуел 9:15–17; 10:1–12; 16:1–13-ыг уншаад, “Бурханаар дуудагдана” (Итгэлийн тунхаг 1:5) гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход тэдэнд туслах хэсгүүдийг олж мэдэхэд урьж болно. Дуудагдсан болон тэднийг дэмжин баталдаг хүмүүст Бурхан Өөрийн Сүмд үйлчлэх хүмүүсийг сонгодог гэдгийг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

    Саулыг тосолж буй Самуел

    Саулыг тосолж буй Самуелын дүрслэл зураг, © Lifeway Collection goodsalt.com сайтын зөвшөөрөлтэй

1 Самуел 13:5–14; 15

“Дуулгавартай дагах нь шатаалт тахилаас илүү.”

  • Их Эзэнд дуулгавартай байх нь яагаад чухал болохыг ярилцахдаа та ангийнхныг 1 Самуел 13:5–14-ийг хараад, Саулыг уналтад хүргэсэн зан чанар, хандлагыг хайж олоход урь. Бид Саулын алдаанаас юу сурч мэдэж болох вэ?

  • Хэдийгээр бид ямар ямар шалтгаанаар Саулд бүх амалекайчуудыг болон тэдний амьтдыг алахыг тушаасныг бүгдийг нь мэдэхгүй ч энэ зарлигт хэрхэн хандсанаас нь авах сургамжууд бий. Та ангийнханд эдгээр сургамжийг тодорхойлоход нь туслахын тулд самбарт Дуулгавартай байх нь …-аас илүү гэж бичээд, 1 Самуел 15 дээр өгүүлсэн үйл явдлуудыг хамтдаа уншихдаа энэ хэллэгийн талаар тунгаан бодоход тэднийг урьж болно. Бид амьдралдаа заримдаа Бурханд дуулгавартай байхын оронд сонгон хийдэг ямар ямар сайн зүйл байдаг вэ? Бурханд дуулгавартай байх нь яагаад бусад сайн зүйлээс илүү вэ?

1 Самуел 16:6–7

“ЭЗЭН зүрх сэтгэлийг хардаг.”

  • 1 Самуел 16:6–7-г уншсаныхаа дараа ангийн гишүүд “зүрх сэтгэлийг харах” (7-р шүлэг) гэдэг нь юу гэсэн үг болох талаар бодлоо хуваалцаж болно. Бид хэрхэн Их Эзэнтэй адил харж сурах вэ? Ангийн гишүүд гаднах байдлаас илүү зүрх сэтгэлийг харахын ач холбогдлыг өөрсдөд нь заасан туршлагаасаа хуваалцаж болно.

1 Самуел 17

Их Эзэн бидэнд ямар ч бэрхшээлийг даван туулахад туслах болно.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзэж байхдаа ангийн гишүүд 1 Самуел 17 дээрх олон хүний үгийг тунгаан бодсон байх. Ангийнхнаас энэ үйл ажиллагаанаас сурч мэдсэнээ хуваалцахыг хүс. Ялангуяа Давидаас тэд юу сурч мэдсэн бэ?

  • Танай ангийн зарим гишүүн Саулд болон түүний армид Голиат сүрдмээр санагдаж байсан шиг сорилт бэрхшээлтэй тулгарсан байж магадгүй. Тулгарсан сорилт бэрхшээлээ Их Эзэнд итгэх итгэлээр даван туулахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та Давид, Голиат хоёрын түүхийг хэрхэн ашиглаж болох вэ? Та Давид, Голиат хоёрын зургийг үзүүлж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээр байгаатай адил). Дараа нь ангийн гишүүд өнөө үеийн “Голиат” байж болох зарим зүйлийг самбарт жагсааж болно. Дараа нь тэд 1 Самуел 17-оос Голиатыг ялах боломж олгосон Давидын итгэлийг харуулсан шүлгүүдийг олж болно (мөн “Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдлийг үзнэ үү). Ангийн гишүүд хувийн тулалдаанд нь Их Эзэн тусалж байгааг мэдэрсэн туршлагаасаа хуваалцаж болох юм.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Өөрсдийн Голиатыг дийлэх нь.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ингэж заасан:

“Эргэн тойронд тань таныг устгах хорон санаа өвөрлөсөн болхи аварга Голиатууд байгаа. Тэдгээр нь есөн фут өндөр эрчүүд биш ч таныг сорьж, сул дорой болгон, устгаж болох дур булаам ч хилэнцэт зүйлсийг гартаа атгасан хүмүүс болон байгууллагууд юм.

… Гэхдээ гарт тань үнэний дүүгүүр байгаа цагт та айх хэрэггүй. … Танд таныг эзэмдэхийг хүсэж буй эдгээр дайсны эсрэг ашиглах ариун журам, нэр төр, шударга байдлын чулуунууд бий. Таны хувьд бол дүрслэн хэлбэл та тэднийг “хоёр нүднийнх нь дунд” онож чадна. Та тэднээс зайлсхийхээр өөрийгөө сахилгажуулснаар тэднийг ялан дийлж чадна. Та Давидын Голиатад хэлсний адил, ‘Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна’ хэмээн хэлж болно [1 Самуел 17:45]” (“Overpowering the Goliaths in Our Lives,” Ensign, May 1983, 46, 51).

Заах арга барилаа сайжруулах

Таны дуудлага сүнслэгээр өдөөгдсөн. Та багшийн хувьд Түүний хүүхдүүдийг адислахын тулд Бурханаар дуудагдсан билээ. Түүний тусламжийг хүртэх зохистой амьдарч байгаа үед Тэр эрэлхийлж байгаа илчлэлтийг тань өгөх болно. ( Аврагчийн арга барилаар заах нь, 5-ыг үзнэ үү.)