Хуучин Гэрээ 2022
9-р сарын 5–11. Исаиа 1–12: “Бурхан бол миний аврал”


“9-р сарын 5–11. Исаиа 1–12: ‘Бурхан бол миний аврал,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“9-р сарын 5–11. Исаиа 1–12,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

эртний бошиглогч бичиж байгаа нь

Бошиглогч Исаиа Христийн төрөхийг зөгнөн хэлсэн нь, Харри Андэрсон

9-р сарын 5–11

Исаиа 1–12

“Бурхан бол миний аврал”

Ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ суралцахад төрсөн сэтгэгдэл, хүлээн авсан ойлголтоо хуваалцахад хөхиүлэн дэмжих арга замуудыг бодолцож үзээрэй.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм Исаиагийн бичвэрийг ойлгоход туслах санааг өгнө. Тэдгээр санааны аль нэг нь эсвэл өөр юу тэдэнд Исаиа 1–12-оос суралцахад тусалсан талаар хуваалцахад ангийн гишүүдийг уриарай.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Исаиа 1–12

Исаиагийн үгс бүгд гүйцэлдэнэ.

  • Исаиагийн ярьсан зүйлийн талаар Их Эзэн “түүний ярьсан бүх зүйл, бүр түүний ярьсан үгсийн дагуу байсаар ирсэн, мөн байх болно” (3 Нифай 23:3) хэмээн заасан. Та энэхүү судрыг болон “Нэмэлт эх сурвалж” доторх мэдэгдлийг хуваалцах замаар Исаиагийн талаарх хэлэлцүүлгийг эхлүүлж болно. Дараа нь самбарт Исаиагийн амьдарч байсан цаг үе, Аврагчийн мөнх бус дэлхий дээрх тохинуулал, Хожмын өдрүүд гэж бичиж болно. Ангийн гишүүд Исаиа 1–12-оос самбар дээрх нэг болон түүнээс олон үг хэллэгт хамаарах судрын хэсгүүдийг олж болно (жишээлбэл, Исаиа 2:1–5; 7:1–7; 7:10–14; 9:2–7; 10:20; 11:10; 12:1). Өнөө үед эдгээр бошиглол байгаа нь яагаад бидний хувьд адислал вэ?

Исаиа 1; 3; 5

“Мууг хийхийг зогсоо.”

  • Исаиа1, 3, 5-ыг хувиараа болон гэр бүлээрээ суралцахдаа Исаиагийн амьдарч байсан цаг үеийн Иудагийн Эзэнт улсын сүнслэг нөхцөл байдлын талаар юу сурч мэдсэнээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Магадгүй тэд дээрх бүлгүүдийг уншаад, шүлгийн болон тэдгээрт дүрсэлсэн нөхцөлүүдийн жагсаалтыг гаргаж болно. Та эдгээр бүлгээс итгэл найдварын ямар ямар захиас олсон бэ? (Шаардлагатай бол та ангийн гишүүдээс Исаиа 1:16–20, 25–27; 3:10-ыг уншихыг хүсэж болно.) Хэрвээ эртний Иудад бидэнд өгөх захиас байсан бол энэ нь ямар захиас байх байсан бэ?

  • Ангийн гишүүд Исаиагийн бошиглож байсан цаг үед Иерусалимд амьдарч байгаа мэт жүжигчлэн үзүүлж болно. Та Исаиа юу гэж хэлсэн, хэлсэн зүйлийнх нь талаар ямар бодол төрснийг тэднээс асууж, ярилцлага авч болно. Жишээлбэл, та Исаиа 1:16–20; 3:16–26; 5:20–23 дахь Исаиагийн үгсийн талаар ярилцахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Биднийг юу наманчлахад сүнслэгээр өдөөдөг гэж Исаиа хэлсэн бэ?

Исаиа 2; 4; 11–12

Хожмын өдрүүдэд Бурхан агуу үйлсийг бүтээх болно.

  • Хожмын өдрүүдийн талаарх Исаиагийн бошиглол хэрхэн гүйцэлдэж байгааг тунгаан бодоход ангийн гишүүдэд туслахын тулд та Исаиа 2; 4; 11–12 (тухайлбал Исаиа 2:2–3; 4:5–6)-оос зарим шүлгийг сонгож болох юм. Дараа нь тэдгээр шүлгийн ирээдүй цаг дээрх үйл үгийг (тухайлбал “байх болно, явах болно гэх мэт”) олохыг ангийн гишүүдээс хүсэж болно. Заримыг нь одоо цаг дээрх үйл үгээр (“тэгж байна,” “ингэж байна”) солиход тэднийг уриарай. Эдгээр бошиглол бидний амьдралд хэрхэн биелж байгаа вэ? Яагаад эдгээр бошиглолыг мэдэх нь чухал вэ?

  • 1823 онд Моронай Иосеф Смитэд үзэгдэхдээ Исаиа 11-ээс эш татаж, үүнийг биелэгдэх гэж байгааг хэлснийг та онцолж болно (Иосеф Смит—Түүх 1:40; Сургаал ба Гэрээ 113:1–6-г үзнэ үү). Ангийн гишүүд Исаиа 11-ээс (тухайлбал, 6–12-р шүлэг) хэдэн шүлэг уншаад, Исаиа юуг зөгнөн харсныг өөрсдийн үгээр хураангуйлан хэлж болно. Тэдгээр бошиглолыг гүйцэлдүүлэхэд бид ямар үүрэг гүйцэтгэх вэ?

нялх хүүхэд тэвэрч буй эмэгтэй

“Учир нь бидний төлөө хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж” (Исаиа 9:6).

Исаиа 7–9

Исаиа Есүс Христийн талаар бошиглосон.

  • Та Исаиа 7:14; 8:13–14; 9:2, 6–7 гэх мэт судрын хэсгээс Есүс Христийн талаар юу сурч мэдсэнийг ангийн гишүүдээс асууж болно. Жишээлбэл, Иммануел нь яагаад Аврагчийн хувьд тохирсон цол вэ? (Матай 1:23). Есүс Христ хэрхэн бидний хувьд “Зөвлөх” эсвэл “Энх тайвны ханхүү” байсан бэ? Ангийн гишүүд Исаиа 1–12-оос тэдэнд Есүс Христийг сануулдаг өөр хэсгүүдийг бас хуваалцаж болох юм. Эдгээр шүлэг Түүний тухай бидэнд юу заадаг вэ?

  • Хичээлийн өмнө та ангийн гишүүдээс Исаиа 7–9 дээрх Аврагчийг дүрсэлсэн хэсгийг харуулсан Христийн зургийг авчрахыг хүсэж болно. Авчирсан зургаа хичээлийн явцад үзүүлээд, Исаиагийн үгтэй хэрхэн холбогдож байгааг тайлбарлах цагийг тэдэнд гаргаж өгөөрэй.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Исаиагийн бошиглолууд олон удаа биелж болно.

Ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ингэж заажээ. “Исаиа номд олон удаа биелэгдсэн мэт санагдах олон бошиглол байдаг. Нэг нь Исаиагийн үеийн хүмүүсийн эсвэл дараагийн үеийнхний нөхцөл байдлыг хамруулсан мэт байдаг бол нөгөө нь голдуу бэлгэдлийн утгатай, цаг хугацааны голчид буюу Бурханы Хүүг цовдлуулсны дараа Иерусалим устгагдаж, хүмүүс нь тараагдсан үеийн үйл явдлуудыг дурдсан мэт байдаг. Нөгөө утга буюу уг бошиглолын биелэл нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийн үед болох үйл явдлуудыг хэлж байгаа мэт санагддаг. Эдгээр бошиглолоос олон нь олон салаа утгатай бөгөөд тэдгээр бошиглолын утгыг тайлж ойлгоход туслахын тулд бид Ариун Сүнснээс илчлэлт эрэлхийлэхийн ач холбогдлыг онцгойлон авч үзсэн” (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995,8).

Заах чадвараа сайжруулах

Сүнсийг урь. “Ариун дуу хөгжим, судар, хожмын үеийн бошиглогчдын үгс болон хайр, гэрчлэлээ илэрхийлэх, нам гүм орчинд тунгаан бодох агшин зэрэг нь бүгд Сүнсний оршихуйг урьж чадна” (Аврагчийн арга барилаар заах нь, 10).