Хуучин Гэрээ 2022
8-р сарын 29-өөс 9-р сарын 4. Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: “Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл”


“8-р сарын 29-өөс 9-р сарын 4. Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: ‘Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“8-р сарын 29-өөс 9-р сарын 4. Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

судар уншиж буй эрэгтэй

8-р сарын 29-өөс 9-р сарын 4

Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12

“Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл”

Сургаалт үгсийн болон Номлогчийн үгсийн захиас таны заадаг хүмүүсийн амьдралыг хэрхэн адислах вэ? Та заахаар судалж, бэлдэж байхдаа хүлээн авсан өдөөлт, төрсөн сэтгэгдлээ дагана уу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Сургаалт үгс болон Номлогчийн үгс дотор олон сайхан, хүчирхэг захиас бий. Доор санал болгосон тодорхой хэсгүүдийг авч хэлэлцэхийнхээ өмнө энэ долоо хоногт хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцах явцад өөрт таалагдсан зарим хэсгийг хуваалцахад ангийнхныг уриарай.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаалт үгс 1–4; 15–16; Номлогчийн үгс 1–3; 11–12

“Мэргэн ухаанд чих тавь.”

  • Мэргэн ухааныг болон ойлгохыг эрэлхийл хэмээх урилга Сургаалт үгс номд байнга давтагддаг. Суралцах явцдаа мэргэн ухааны талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад нь та ангийнхандаа хэрхэн тусалж болох вэ? Нэг арга зам бол самбарт мэргэн ухаан гэж бичээд, мэргэн ухааны талаар ойлголт өгөхөд тусална гэж бодож байгаа Сургаалт үгс эсвэл Номлогчийн үгс номын шүлгийн дугаарыг эсвэл үг хэллэгийг нэмж бичихэд ангийнхныг урьж болох юм. (Хэрвээ ашиг тустай гэж үзвэл, ангийнханд Сургаалт үгс 1–4; 15–16; Номлогчийн үгс 1–3; 11–12-оос хайхыг санал болгож болно.) Бид эдгээр судраас мэргэн ухааны тухай юуг мэдэж авч болох вэ? Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэх үедээ бид хэрхэн адислагддаг вэ?

Сургаалт үгс 1:7; 2:5; 3:7; 8:13; 15:33; 16:6; 31:30; Номлогчийн үгс 12:13

“Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол Эзэнээс эмээ.”

  • Сургаалт үгс, Номлогчийн үгс номын туршид “Эзэнээс эмээ” гэх өөр нэгэн сэдвийг олж харж болно (Сургаалт үгс 1:7-г мөн Сургаалт үгс 2:5; 3:7; 8:13; 15:33; 16:6; 31:30; Номлогчийн үгс 12:13-ыг үзнэ үү). Ангийнхан эдгээр шүлгийн заримыг уншаад, Их Эзэнээс эмээх гэдэг нь ямар утгатай болох талаар бодол санаагаа хуваалцаж болох юм. Их Эзэнээс эмээх нь өөр төрлийн айдсаас юугаараа ялгаатай вэ? Та ахлагч Дэвид А. Бэднарын “Нэмэлт эх сурвалж”-д буй тайлбар дээрх санаануудыг хуваалцаж болно.

цэцэг барьсан эмэгтэй

Их Эзэнд итгэж сурах нь, Кэтлин Питэрсон

Сургаалт үгс 3:5–7

“Бүх зүрхээрээ Эзэнд итгэ.”

  • Ангийн гишүүд “Их Эзэнд итгэ,” “[өөрсдийн] ойлголтод найдахгүй байх” гэж юу болохыг ойлгоход тусалдаг зорилтот хичээлийг үзэж болно (Сургаалт үгс 3:5). Жишээлбэл, хана гэх мэт бат бөх, тогтвортой зүйлийг налахад ангийн нэг гишүүнийг урьж болно. Дараа нь тэр шүүр гэх мэт хэврэг, тогтворгүй зүйлийг налах гэж үзэж болно. Энэ үзүүлэх дасгал Сургаалт үгс 3:5-ыг ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ? Их Эзэнд итгэх гэдэг нь юу гэсэн үг болох талаар Сургаалт үгс 3:5–7 юу заадаг вэ? Яагаад өөрсдийн ойлголтод найдах нь ухаалаг бус сонголт вэ? Их Эзэнд итгэж найдахад Тэрээр хэрхэн бидний зам мөрийг чиглүүлж байхыг бид мэдэрч байсан бэ?

Сургаалт үгс 15:1–2, 4, 18, 28; 16:24–32

“Эелдэг хариулт уурыг зайлуул[даг].”

  • Амьдралдаа хэрхэн илүү амар тайван, хэрүүл маргаан багатай байж болох талаар авч хэлэлцэхэд нь ангийнханд туслахын тулд та тэднийг Сургаалт үгс 15:1–2, 18; 16:32-ыг уншихад урьж болно. Тэд дараа нь эдгээр шүлэгт дүрдсан үнэнийг харуулсан туршлагаасаа хуваалцаж болно. Жишээлбэл, “эелдэг хариу[лах]” нь уурыг “зайлуулах[ад]” хэрхэн тусалсан бэ? (Сургаалт үгс 15:1). Эсвэл эдгээр шүлэгт заасан зүйлийг Аврагч хэрхэн үлгэрлэн харуулсан үеийн талаар бодож болох юм (Иохан 8:1–11; 18:1–11-ийг үзнэ үү). Бусадтай харилцахдаа Түүний үлгэр жишээг бид хэрхэн дагаж болох вэ?

  • Сургаалт үгсийн бичээчид өнөө үед хэрэглэж байгаа харилцааны олон сувгийн талаар мэдэхгүй байсан тул Сургаалт үгс 15, 16-д өгсөн зөвлөгөө бүх төрлийн харилцаа холбоонд хамаатай. Ангийнханд үүнийг ойлгоход нь туслахын тулд та тэднийг Сургаалт үгс 15:1–2, 4, 18, 28; 16:24, 27–30 зэрэг судруудаас тус бүр нэгийг сонгон авч уншихад урина уу. Дараа нь ангийнхан олон нийтийн сүлжээнд мессежээр болон онлайнаар дамжуулан бусадтай харилцах талаар өгсөн зөвлөгөө хэлбэрээр сургаалт үгсээ өөрчлөн хэлж болно. Тэд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө гарын авлагын “Хэл яриа” (2011), х. 20–21 дэх хэсгээс тус болох нэмэлт зөвлөгөөг олж болно.

нэмэлт эх сурвалжийн шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

“Бурханаас эмээх нь Түүнийг хайрлаж, Түүнд итгэж найдах явдал юм.”

Ахлагч Дэвид А. Бэднар ийн тайлбарласан.

“Бурханаас эмээх нь Их Эзэн Есүс Христийн бурханлаг байдал, номлолын талаарх зөв ойлголтоос болон өөрсдийн хүслийг Түүний таалалтай нийцүүлэхэд бэлэн байх байдлаас мөн шүүлтийн өдөр эрэгтэй, эмэгтэй хүн бүр өөрсдийн үйлдсэн нүглүүдийн төлөө хариуцлага хүлээх болно гэсэн мэдлэгээс үүсдэг…

Бид Бурханаас эмээснээр Түүнийг хайрлаж мөн Түүнд итгэдэг. Бид Бурханаас илүү их эмээснээр Түүнийг илүү төгс хайрладаг. Мөн ‘төгс хайр бүх айдсыг зайлуулдаг’ (Моронай 8:16). Бид Аврагч руу харж, Түүний бат бөх суурин дээр зогсож, гэрээний замаар бүхнээ зориулан урагш тэмүүлснээр (Сургаал ба Гэрээ 50:25-ыг үзнэ үү) Бурханаас эмээхийн тод гэрэл мөнх бус амьдралын айдсуудын хар сүүдрийг хөөн зайлуулах болно гэдгийг би амлаж байна” (“Тиймийн тул тэд айдсаа дарав,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–34).

Заах арга барилаа сайжруулах

Есүс Христэд анхаарлаа төвлөрүүл. Зааж байгаа хүмүүсийнхээ итгэлийг өсгөн нэмэгдүүлэхийн тулд хичээлээ Аврагч дээр төвлөрүүлэхээс өөр сайн арга зам байхгүй. Хичээлээрээ дамжуулаад, “Бурханы Хүү, Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр” (Хиламан 5:12)” сууриа тавихад ангийнхныг уриарай.