Хуучин Гэрээ 2022
8-р сарын 22–28. Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150: “Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!”


“8-р сарын 22–28. Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150: ‘Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“8-р сарын 22–28. Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Өвдөг сөгдөж буй хүмүүсээр хүрээлэгдсэн улаан нөмрөгтэй Христ

Өвдөг бүр сөгдөх болно, Ж.Көрк Ричардс

8-р сарын 22–28

Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150

“Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун”

Дуулал номын ямар сургаал ангийн тань гишүүдэд хамгийн их тус болно гэж та бодож байна вэ? Энэ долоо хоногт суралцахдаа эдгээр дууллын үгийн утга агуулгыг олоход ангийнханд хэрхэн туслахаа тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ долоо хоногт уншсан дууллаа эргэн хараад, хэдэн суралцагчийг дуртай дууллаа хуваалцахад урь. Сүнсээр заагдсан зүйлсийг хуваалцахад тэднийг урамшуул. Дуулал ном нь Их Эзэнийг шүтэн бишрэх байдлыг маань хэрхэн сайжруулсан бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Дуулал 102–103116

Их Эзэн биднийг зовох үед маань тайтгаруулж чадна.

  • Ангийн тань гишүүдэд Дуулал 102-ын бичээчийнхтэй адил мэдрэмж төрж байсан уу? Бид шантарсан, урам хугарсан үедээ хэрхэн Их Эзэнд хандаж болох вэ? Ангийн гишүүд энэ долоо хоног Дуулал 102, 103, 116-аас гэртээ суралцаж байхдаа, сорилт бэрхшээл тулгарах үед Их Эзэнд хандахыг сүнслэгээр өдөөсөн хэсгүүдийг олсон байж болох юм. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахыг урамшуул эсвэл сүнслэгээр өдөөх үг хэллэгийг ангиараа хамт олоорой. Ангийн гишүүд хүнд хэцүү үед Их Эзэн тэднийг хэрхэн дэмжиж байсан тухай ярьж болно.

  • Ангийн тань гишүүд зовлон зүдүүртэй үед нь Их Эзэн тэдэнд хэрхэн тусалсан тухай өөрсдөө дуулал бичих дуртай байж болно. Эдгээр нь урт, төвөгтэй дуулал байх албагүй харин зөвхөн итгэл, талархал, магтаалын энгийн илэрхийлэл байхад хангалттай. Ангийн гишүүд ганцаараа эсвэл хосоороо хамтран ажиллаж болох бөгөөд санаа авахаар бол Дуулал 102, 103116-г харж болно. Хүсвэл цөөн суралцагчийг өөрсдийн бичсэн дууллаа хуваалцахад урь. Та нар бас Их Эзэн биднийг хэрхэн тайтгаруулдаг тухай “Where Can I Turn for Peace?” (Hymns, ду. 129) гэх мэт дууллыг дуулж болно.

    Есүс эдгээж байгаа нь

    Эдгээлт, Ж.Көрк Ричардс

Дуулал 119

Бурханы үг биднийг Түүний зам дээр байлгах болно.

  • Дуулал 119-ийн тухай ярилцахын тулд та ангийнхныг хүрэх газраа очихын тулд харгуй дагаж явсан үеийнхээ талаар ярихад урьж болно (хэн нэгэнтэй урьдчилан холбоо барьж, энэ талаар ярихад бэлэн байхыг хүсэж болно). Ямар туршлага зам дээрээ үлдэхийг төвөгтэй болгож байсан бэ? Зам дээрээ үлдэхэд нь тэдэнд юу тусалж байсан бэ? Дараа нь та самбар дээр зам зурж, ангийн гишүүдийг Дуулал 119-өөс Их Эзэн бидэнд гэрээний зам дээрээ үлдэхэд маань туслахын тулд юу хийснийг өгүүлж буй үг хэллэгүүдийг бичихэд урьж болно. Ярилцлагадаа “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг хуваалцах талаар бод.

  • Ангийн тань гишүүдэд Дуулал 119 нь Их Эзэний зам дээр үлдэх тухай юу зааж байгааг үүнтэй адил үнэнүүдийг зааж буй өөр бусад судартай харьцуулах нь тустай байж болно. Ангийнхныг хэдэн бүлэг болгон хувааж, бүлэг бүрийг дараахтай адил судрын хэсгүүдийг харахыг хүс: Дуулал 119:33–40, 105; Сургаалт үгс 4:11–19; 1 Нифай 8:20–28; 11:25; 2 Нифай 31:17–21; Алма 7:9, 19–20. Бүлэг тус бүрээс сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Ангийн гишүүдэд сурч мэдсэн зүйл дээрээ үндэслээд юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөнөө тунгаан бодох цаг гарга.

Дуулал 139

Их Эзэн бидний зүрх сэтгэлийг мэднэ.

  • Их Эзэн биднийг мөн бидний бодол санаа, үйлдэл, сул ба хүчтэй талуудыг мэддэг бөгөөд Тэр бидэнд хайртай гэдгийг бид ухаарч ойлгох нь хийж буй сонголтуудад маань хүчтэй нөлөө үзүүлж чадна. Та Дуулал 139-өөс энэ үнэнийг зааж буй үг хэллэгийг хайж олоход ангийнхныг урьж болно. Энэ үнэнийг мэддэг байх нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Ангийн гишүүд Их Эзэнийг “Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч” (23-р шүлэг) хэмээн урьж болох арга замуудыг түүнчлэн судалж болно.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Нарийн бөгөөд шулуун зам.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ингэж хэлсэн:

“Хэрэв бид амьдралын аяллаа амжилттай байлгая гэвэл бидэнд тэнгэрлэг удирдамж хэрэгтэй. Их Эзэн ‘Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай’ [Сургаал ба Гэрээ 6:36] хэмээн хэлсэн. Дуулал номын зохиогч ‘Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл’ [Дуулал 119:105] хэмээн бичсэн. …

“Амьдралын аяллынхаа турш та олон саад бэрхшээлтэй тулгарч, алдаа гаргадаг. Судрын удирдамж нь танд алдаагаа ухаарч, шаардлагатай зүйлийг засахад тусалдаг. Та буруу чиглэлээр явахаа болино. Та анхааралтайгаар судрын газрын зургийг судалж эхэлнэ. Тэгээд та ‘мөнх амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд’ ороход шаардлагатай наманчлал, нөхөн төлөлт зэргийг хийдэг [2 Нифай 31:18]” (“Living by Scriptural Guidance,” Ensign, Nov. 2000, 17).

Заах арга барилаа сайжруулах

Асуудалтай байгаа хүмүүсээ оролцуул. Заримдаа асуудалтай байгаа ангийн гишүүд хайр мэдрэхийн тулд зүгээр л оролцох хэрэгтэй байдаг. Дараагийн хичээлд тодорхой үүрэг гүйцэтгэхийг тэднээс хүс эсвэл тэд сүм рүү ирэх унаатай эсэхийг бататга. Тэд эхэндээ хичээл зүтгэлд тань хариулахгүй байсан ч бүү бууж өг. (Аврагчийн арга барилаар заах нь, 8–9-ийг үзнэ үү.)