Хуучин Гэрээ 2022
8-р сарын 1–7. Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: “Гэсэн ч би Түүнд итгэнэ”


“8-р сарын 1–7. Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: ‘Гэсэн ч би Түүнд итгэнэ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“8-р сарын 1–7. Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Гурван хүн газар сууж буй хүнтэй ярьж байгаа нь

Иовын шүүлт, Жозэф Брики

8-р сарын 1–7

Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–4042

“Гэсэн ч би Түүнд итгэнэ”

Иовын номыг судалж байхад Ариун Сүнс ямар үнэнийг сурч мэдэхэд тань тусалсан бэ? Та ангийнханд юуг хуваалцахыг хүсэж байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ долоо хоногт Иовын номыг судалсан ангийн гишүүд өөрсдөд нь чухал үнэнүүдийг олж мэдсэн байх. Тэднийг хуваалцахад урамшуулахын тулд та самбарт Би Иовоос … сурч мэдсэн гэж бичээд, ангийн гишүүдээс энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичихийг нь асуу.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Иов 1–2; 12–13; 19:23–27

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх нь ямар ч нөхцөлд итгэлтэй хэвээр үлдэхэд тусалж чадна.

  • Иовын итгэлд эргэлзэж буй Сатаны шалтгааныг өгүүлсэн Иовын номын эхний хоёр бүлэг нь ангийн гишүүдэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийнхээ шалтгааныг үнэлж дүгнэхэд нь тусалж болох юм. Ангийн гишүүд Бурханы зарлигуудыг дагах сонголт хийх хувь хүний зарим шалтгааныг жагсааж эхэлж болно. Дараа нь тэд Иов 1:6–12; 2:1–6-аас Сатан Иовын итгэлтэй байдлын талаар юу гэж хэлснийг олж мэдэж болно. Яагаад зөвхөн Сатаны дурдсан шалтгаанаар Их Эзэнд дуулгавартай байх нь аюултай вэ? Иов 1:20–22; 2:9–10 дээрх Иовын хариулт түүний талаар юу хэлж байна вэ? Ангийн гишүүд яагаад Бурханд үнэнч хэвээр үлдэхээр шийдсэнээ ярьж болно.

    тэнгэр өөд харж буй хүн

    Иов, Гари Л.Капп

  • Хэдий Иовд эргэлзэх, цөхрөх үе байсан ч эцсийн эцэст Их Эзэнд итгэх итгэл нь түүнийг зовлон зүдгүүрээ тэвчин гарахад тусалсан юм. Иовын жишээнээс суралцахын тулд ангийн гишүүд дараах шүлгүүдийн заримыг нь уншиж, Иовын сорилт бэрхшээлийн хариуд үзүүлсэн зарим эерэг хандлагыг тодорхойлж болно: Иов 1:21; 2:10; 12:9–10, 16; 13:15–16; 19:23–27. Сорилт бэрхшээлтэй тулгарахад бидэнд сүнслэг байдлын хувьд хүчирхэг байхад туслах ямар зүйлийг бид эдгээр хандлагаас сурч мэдэж болох вэ? Сорилт бэрхшээл нь нүглийн шийтгэл гэж бодох нь яагаад аюултай вэ?

  • Иов 19:23–27 дээрх Иовын тунхаг нь ангийн гишүүдийг Гэтэлгэгч, Есүс Христ амьд гэдэгт итгэдэг итгэл үнэмшлийнхээ талаар тунгаан бодож, хуваалцахад урамшуулж болно. Та эхлээд ангийн гишүүдийг эдгээр шүлэгт байгаа Иовын үгийг дотроо тунгаан бодоход урьж болно. Дараа нь дараахтай адил асуултуудыг ярилцаж болно: Иовд тулгарсантай адил зовлон бэрхшээл тохиох үед Гэтэлгэгчийн тухай гэрчлэл маань яагаад үнэ цэнтэй байдаг вэ? Гэрчлэл маань биднийг зовлон зүдүүр тохиолдоход хэрхэн дэмжиж байсан бэ? “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал болон Хүүхдийн дууны ном, д. 48) зэрэг Есүс Христийн тухай сүмийн дууллыг дуулж эсвэл үгийг нь унших нь та нарын хэлэлцүүлгэд ойлголт ба сүнслэг хүчийг нэмнэ.

Иов 38

Бурханы харах өнцөг биднийхээс илүү агуу юм.

  • Иов номын ихэнх хэсэгт (3–37-р бүлэг) “Яагаад зөв шударга хүмүүст муу зүйл тохиолддог вэ?” гэсэн асуултын хариултыг олохыг Иов ба түүний найзууд хичээж байгаа тухай өгүүлдэг. Хэдийгээр Их Эзэн энэ асуултын хариултыг Иов номд бүрэн хариулдаггүй ч чухал захиас өгсөн байдаг. Та ангийн гишүүдийг Иов 38:1–7, 18–24-т Их Эзэний Иовоос асуусан асуултуудыг уншихад урьснаар энэ захиасыг олж мэдэхэд нь тэдэнд тусалж чадна. Бид эдгээр асуултаас юу мэдэж авч болох вэ?

  • Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь дэлхий дээрх зовлон зүдүүрийн зарим шалтгааныг ойлгоход туслах нэмэлт сэжүүр өгдөг. Ангийн гишүүд сайн мэдээний Сэргээлтийн ачаар зовлон зүдүүрийн талаар илүү их ойлголт, өөрөөр харах өнцөг өгсөн мэддэг үнэнүүдээ хуваалцаж болно. Тэд судруудаас мөн “Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдлээс эдгээр үнэний заримыг нь олж болно.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Зовлон зүдүүрийн зорилгын талаарх хожмын үеийн ойлголт.

Дараах судрууд дээр зовлон бэрхшээлийн талаарх ойлголтууд гардаг. Үүнд:

Спэнсэр В.Кимбалл ингэж заасан:

“Хэрэв бид мөнх бус амьдралыг бүхэлд нь нэгэн оршихуй гэж үзвэл өвдөлт, зовлон, алдаа дутагдал болон богинохон амьдрал нь маш хэцүү санагдах болно. Харин бид амьдралыг мөнх бус байдлын өмнөх оршихуйгаас үхлийн дараах мөнхийн ирээдүйг хүртэл мөнхийн цар хүрээгээр нь харвал бүхий л зүйл зохих байрандаа тавигдах болно.

Бидний даван туулах зовлон бэрхшээл, амжилттай гүйцэтгэх үүрэг хариуцлага, бидний булчинг чангалах ажил хөдөлмөр мөн бидний бодгалийг сорих уй гашуу зэргийг бидэнд өгсөн нь [Бурханы] мэргэн ухаан биш гэж үү? Бидний хүч чадлыг сорихын тулд уруу таталтууд, биднийг тэвчээртэй байдалд сургахын тулд өвчин эмгэг, мөн бид мөнхөрч улмаар алдаршуулагдахын тулд үхэл бидэнд тохиолддог бус гэж үү? …

Хэрэв баяр баясгалан, амар амгалан, шагналыг сайныг үйлдэгчид шууд өгдөг байсан бол ямар ч хилэнц байхгүй байх байсан буюу бүгд зөв учраас сайныг үйлдэх биш, зүгээр сайныг үйлдэх байсан биз ээ. Ямар ч хүч соригдож, зан чанар хөгжиж, хүч чадал өсөж байхгүй мөн сонгох эрхгүй байх байсан” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 15).

Заах арга барилаа сайжруулах

Сүнсийг дага. Хичээл бүр хэрхэн явагдахыг та урьдчилан хэлж чадахгүй ч Сүнсний өдөөлт таныг удирдан чиглүүлэх болно. Хэрэв та сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн бол Их Эзэний хэлснээр “юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт” (Сургаал ба Гэрээ 100:6) өгөгдөх бөгөөд энэ нь ангийнхны сонсох ёстой яг тэр зүйл нь байж болох юм. (Аврагчийн арга барилаар заах нь, 10-ыг үзнэ үү.)