“8-р сарын 8–14. Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: ‘ЭЗЭН бол миний хоньчин,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“8-р сарын 8–14. Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
8-р сарын 8–14
Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46
“ЭЗЭН бол миний Хоньчин”
Ангийн гишүүдэд Дуулал номыг уншиж байхдаа олж авсан сүнслэг туршлагаа хуваалцах боломж олгох арга замыг төлөвлө.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг Дуулал номоос олж мэдсэн зүйлээ хуваалцахад урих нь дараахтай ижил асуулт тавихтай адил хялбар байж болох юм. Энэ долоо хоногт Дуулал номыг уншиж байхад тань Сүнс танд юу заасан бэ? Аль дуулал Их Эзэнд илүү ойр байгаагаа мэдрэхэд тань тусалсан бэ?
Сургаалыг заа
Дуулал ном нь бидэнд Их Эзэнд итгэж найдахыг заадаг.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь Дуулал 1; 23; 26–28; 46-г уншаад, дараах зүйлсийг хайж олохыг санал болгодог. Үүнд:
-
Их Эзэнд итгэж найдах урилга
-
Их Эзэнийг дүрсэлсэн үг
-
Түүний өгдөг амар амгалан, хүч чадал, бусад адислалыг дүрсэлсэн үг
-
Түүнд итгэж найддаг хүмүүсийг дүрсэлсэн үг
Та эдгээр үг хэллэгийг самбарт бичээд, ангийн гишүүдийг уг үг хэллэг бүрийн хажууд Дуулал 1; 23; 26–28; эсвэл 46 дээрээс олж мэдсэн ямар нэг зүйлээ бичихэд урьж болно. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол та тэдэнд дараах шүлгүүдийг зааж өгч болно: Дуулал 1:1–4; 23:1–6; 26:1, 6–8, 12; 27:1, 3, 8, 14; 28:1, 7; 46:1–3, 10. Ангийн гишүүд эдгээр дууллыг уншиж байхдаа Аврагчийн талаар төрсөн сэтгэгдлээ хуваалцаж болно.
-
-
Дуулал ном нь израилчуудын дууллуудтай адил болохоор та ангийнхаа гишүүдийг тэдний энэ долоо хоногт уншсан дууллыг тэдэнд сануулах сүмийн дууллуудыг санал болгоход урьж болно. Тэд санаа авахын тулд сүмийн дууны номын арын “Судрууд” индексийг харж болно (мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт буй жагсаалтыг үзнэ үү). Ангийн гишүүд эдгээр сүмийн дууллаас хэдийг дуулж, сүмийн дууллууд ба Дуулал номын нийтлэг сэдвүүдийг олж тогтоож болно. Есүс Христэд итгэх итгэл болон амар амгалангийн ямар захиасыг бид олж авдаг вэ?
Дуулал ном нь бидний оюун санааг Есүс Христийн амьдрал ба тохинуулалд хандуулдаг.
-
Дуулал номыг, ялангуяа Аврагчийн амьдралын талаар өгүүлсэн хэсгийг унших нь Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх сайхан арга зам юм. Та ангийнхнаа хоёр ба түүнээс дээш бүлэгт хуваарилаад, бүлэг тус бүрд дараах хос эшлэлүүдийн аль нэгийг өгч болно: Дуулал 2:1–3 ба Үйлс 4:24–28; Дуулал 2:7 ба Үйлс 13:30–33; Дуулал 22:1 ба Матай 27:45–46; Дуулал 22:7–8 ба Матай 27:39–43; Дуулал 22:16 ба Лук 23:32–33; Дуулал 22:18 ба Матай 27:35; Дуулал 31:5 ба Лук 23:46. Бүлэг болгоноос Дуулал номон дахь бошиглол Аврагчийн амьдралд хэрхэн биеллээ олсныг олж мэдэхийг хүсээд, эдгээр судар хэрхэн тэдний Аврагчийн талаарх гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн талаар ярилцана уу.
Эсвэл та судрын эшлэлүүдийг самбарт бичээд, Дуулал номын хэсгийг Шинэ Гэрээний үйл явдалтай тааруулахад ангийн гишүүдийг урьж болно.
Та мөн ангийн гишүүдийг Дуулал номыг судлахдаа олж мэдсэн Аврагчийн тухай бусад эшлэлийг хуваалцахад урьж болно (Дуулал 34:20; 41:9 гэх мэт; мөн Лук 24:44-ийг үзнэ үү).
Ангийнхан эдгээр судрыг авч ярилцсаныхаа дараа эдгээр дуулал нь Аврагчийг мэддэг иудейчүүдэд яагаад ач холбогдолтой байсан тухай ярилцаж болно. Эдгээр нь яагаад бидний хувьд ач холбогдолтой вэ?
“ЭЗЭН бол миний Хоньчин.”
-
Ангийн гишүүдэд Дуулал 23 дээрх дүрслэл болон бэлгэдлийн талаар ярилцахад нь туслахын тулд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээр байгаатай адил Дуулал номын санаануудтай холбоотой зургуудыг үзүүл. Дараа нь та ангийн гишүүдээс дуулал дахь утга учиртай үг, хэллэгийг тодорхойлж, тэдгээр нь юуг төлөөлж болох талаар ярилцахыг хүсэж болно. Жишээ нь, “ургамал ногоот бэлчээрт хэвтүүлж,” “усны дөлгөөн” зэрэг үг хэллэг нь юу санагдуулж байна вэ? Тайтгаруулагч “саваа”, “таяг” нь юуг бэлгэдэж болох вэ? “Аяга” минь дүүрэх гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? Эдгээр бэлгэдэл нь Есүс Христийн талаар бидэнд юу зааж байна вэ? Та ангийнханд зарим бэлгэдлийг өөрсдийн ярилцсан боломжит утгуудаар орлуулан дууллыг дахин хэлэхийг санал болгож болно.
Нэмэлт эх сурвалж
Дуулал номтой холбоотой сүмийн дууллууд.
-
Дуулал 8:3–9; 9:1–2. “How Great Thou Art” (Hymns, д. 86)
-
Дуулал 23. “The Lord Is My Shepherd,” “The Lord My Pasture Will Prepare” (Hymns, ду. 108, 109)
-
Дуулал 23:6; 150. “Praise to the Lord, the Almighty” (Hymns, ду. 72)
-
Дуулал 26:8. “We Love Thy House, O God” (Hymns, ду. 247)
-
Дуулал 27:1. “The Lord Is My Light” (Hymns, ду. 89)
-
Дуулал 33:1–6; 95:1–6. “For the Beauty of the Earth” (Hymns, ду. 92)
-
Дуулал 37:3–9. “Be Still, My Soul” (Hymns, ду. 124)
-
Дуулал 148. “All Creatures of Our God and King” (Hymns, ду. 62)