Хуучин Гэрээ 2022
8-р сарын 8–14. Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: “ЭЗЭН бол миний хоньчин”


“8-р сарын 8–14. Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: ‘ЭЗЭН бол миний хоньчин,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“8-р сарын 8–14. Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Есүс хоньдоо хариулж байгаа нь

Их Эзэн миний Хоньчин, Ёнсунг Ким, havenlight.com

8-р сарын 8–14.

Дуулал 1–2; 8; 19–33; 4046

“ЭЗЭН бол миний хоньчин”

Та энэхүү тоймд орсон Дуулал номын хэсэг эсвэл зарчмаар өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Их Эзэнд илүү ойртоход туслах үнэн рүү хөтлөх боломжийг Сүнсэнд олго.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Дуулал номыг яг хэн бичсэнийг бид тодорхой мэдэхгүй. Зарим нь энэ номыг Давид хаан бичсэн гэж үздэг ч ихэнх хүн зохиогчийг нь тодорхойгүй гэж үздэг. Гэсэн ч Дуулал номыг уншсаны дараа нэрийг нь мэдэхгүй ч Дуулал номын бичигчийн зүрх сэтгэлийг бид мэддэг юм шиг санагдаж болно. Ямар ч гэсэн Дуулал ном нь израилчуудын шүтлэг бишрэлийн чухал хэсэг байсан бөгөөд Аврагч энэ номоос байнга эш татдаг байсныг бид мэднэ. Дуулал номын ачаар бид Бурханы эртний хүмүүсийн сэтгэл рүү өнгийн харах цонхыг нээдэг. Тэднийг Бурханы талаар юу гэж боддог, юунд санаа зовдог, хэрхэн амар амгаланг олдог байсныг бид харж болно. Өнөөгийн итгэгчидтэй адил бид дэлхий даяар эдгээр үгийг Бурханыг шүтэх шүтлэг бишрэлдээ хэрэглэсээр байгаа. Дуулал номын бичээчид бидний сэтгэл рүү өнгийн харах цонхыг нээж, Бурханы талаар бид юу гэж боддог, юунд санаа зовдог, хэрхэн амар амгаланг олдгийг илэрхийлэх арга замыг олсон мэт санагдаж болох юм.

Дуулал номын тоймыг Bible Dictionary дэх “Psalms”-ээс уншина уу.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Дуулал 1; 23; 26–2846

Дуулал ном бидэнд Их Эзэнд итгэж найдахыг заадаг.

Дуулал номыг уншихдаа бичээчид айдас, уй гашуу, түгшүүрээ ойр ойрхон илэрхийлсэн байхыг та анзаарч магадгүй. Итгэлтэй хүмүүст ч гэсэн ийм мэдрэмж төрөх нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ Их Эзэнд бүрэн итгэж найдах гэх мэт өгч буй шийдэл нь Дууллыг сүнслэгээр өдөөгдсөн ном болгодог. Дуулал 1; 23; 26–2846 дээрх сүнслэгээр өдөөгдсөн захиасуудын талаар эргэцүүлэн бодно уу. Дараах зүйлийг хараад, олж мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэ.

  • Их Эзэнд итгэж найдах урилга:

  • Их Эзэнийг дүрсэлсэн үгс:

  • Түүний өгдөг амар амгалан, хүч чадал болон бусад адислалыг дүрсэлсэн үгс:

  • Түүнд итгэдэг хүмүүсийг дүрсэлсэн үгс:

Дуулал 222

Дуулал ном нь бидний оюун ухааныг Есүс Христийн амьдрал, тохинуулалд хандуулдаг.

Дуулал номд Есүс Христийн мөнх бус амьдралын тухай хэд хэдэн удаа өгүүлсэн байдаг. Жишээлбэл, Шинэ Гэрээний үед амьдарч байсан Христэд итгэгчид энэ холбоог харсан бөгөөд Дуулал 2 дээрх Херод хаан, Понтиус Пилатын өмнө болсон Есүсийн шүүхийг (Үйлс 4:24–30-ыг үзнэ үү) эш татсан болохыг тэд хүлээн зөвшөөрч байжээ. Дуулал 222-ыг Матай 27:35–46; Лук 23:34–35; Иохан 19:23–24 зэрэгтэй хамт унших талаар бодож үзнэ үү. Эдгээр дууллын үг, Аврагчийн амьдрал хоёрын хоорондын уялдаа холбоог олж хараарай. Мөн дараагийн хэдэн долоо хоногийн турш Дуулал номыг судалж байхдаа мөн адил уялдаа холбоог хайж олоорой.

Та өөрийгөө Дуулал номыг мэддэг, Аврагчийн амьдралтай холбогдож байгааг хардаг, Есүсийн цаг үед амьдарч байсан еврей хүн гэж төсөөлөн бод. Үүнийг мэдэх нь таныг хэрхэн адисалсан бэ?

Мөн Дуулал 31:5; 34:20; 41:9; Лук 24:44; Еврей 2:9–12-ыг үзнэ үү.

Дуулал 8; 1933

“Дэлхий ЭЗЭНий Энэрэл хайраар дүүрэн буюу”

Дуулал 8; 19; 33-ыг унших нь таныг Их Эзэний олон гайхамшигт бүтээлийн талаар эргэцүүлэн бодоход сүнслэгээр өдөөж болох юм. Ийн уншихдаа бодол, мэдрэмждээ анхаарлаа хандуул. Их Эзэний бүтээлүүд хэрхэн “Бурханы сүр жавхланг зарла[даг]” вэ? (“Дуулал 19:1).

Дуулал 19:7–1129

Их Эзэний үг хүчирхэг бөгөөд “зүрхний баясгалан” юм.

Дуулал номд гэрчлэл, зарлигууд, тушаал болон шүүх гэсэн үгсийг Их Эзэн хэлсэн гэж үзэж болно. Дуулал 19:7–11-ийг уншиж байхдаа үүнийг санаарай. Эдгээр шүлэгт Их Эзэний үгийн талаар та нарт юу зааж байна вэ? Дуулал 29 нь танд Түүний дуу хоолойн тухай юу заадаг вэ? Өөрийн туршлагаас харахад Их Эзэний үг эсвэл дуу хоолой эдгээр дүрслэлтэй хэрхэн нийцэж байна вэ?

Чилийн Консепсьон ариун сүм

Бид Бурханы оршихуйд орохын тулд сүнслэг байдлын хувьд цэвэр мөн ариун байх ёстой.

Дуулал 24; 26–27

Их Эзэний оршихуйд орохын тулд цэвэр ариун байх шаардлагатай.

Иерусалимын ариун сүм уулан дээр баригдсан байсан тул “ЭЗЭНий уул” (Дуулал 24:3) гэж ариун сүмийг эсвэл Бурханы оршихуйг хэлж байж болох юм. Энэ нь Дуулал 7:14-ийг илүү сайн ойлгоход танд хэрхэн туслах вэ? Таны хувьд “цэвэр гартай, ариун зүрхтэй” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (“Дуулал 24:4).

Дуулал 2627 нь Их Эзэний өргөөний талаар ямар зүйлийг танд заасан бэ?

Мөн Дуулал 15-ыг болон David A. Bednar, “Clean Hands and a Pure Heart,” Liahona, Nov. 2007, 80–83-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Дуулал 22.Гэр бүлийн нэг гишүүнийг энэ дууллыг уншиж байх зуур бусад нь Матай 27:35–46-аас ижил төстэй зүйлийг хайж болно. Үүний дараа тэд Есүс Христийн тухай мөн бидний төлөөх Түүний золиослолын тухай бодол санаагаа хуваалцаж болно.

Дуулал 23.Дуулал 23 нь “The Lord Is My Shepherd” болон “The Lord My Pasture Will Prepare” (Hymns, nos. 108, 109) гэх мэт хэд хэдэн дууллыг бичихэд сүнслэгээр нөлөөлсөн. Танай гэр бүлийнхэнд эдгээр дууллын аль нэгийг дуулж, дууллын номоор сүнслэгээр нөлөөлөгдсөн байж болох үгсийг тухайн дуунаас тодорхойлох таалагдаж болох юм. Эсвэл дууллын номоос юм уу дууллаас олж мэдсэн зүйлээ зураад, тэр зурагтай таарах шүлэг эсвэл дууны үгийг гэр бүлийнхээ гишүүдээр таалгах нь тэдэнд таалагдаж магад. Ямар учраас Их Эзэн бидний хувьд хоньчинтой адил вэ?

Дуулал 24:3–5.Цэвэр гар, ариун зүрхтэй байхын ач холбогдлыг онцлохын тулд гэр бүлийнхнээ гараа угааж байх үед та Дуулал 24:3–5-ыг уншиж болно. Энэ дуулалд гар юуг төлөөлж байж болох вэ? Зүрх юуг төлөөлж байна вэ? Сүнслэг байдлын хувьд гараа цэвэр, зүрхээ ариун байлгахын тулд бид юу хийж болох вэ?

Дуулал 30:5, 11.Дуулал 30:5-д “шөнөд уйлаан байж болох ч, өглөөд баярын уухай ирдэг” гэсэн амлалт орсон байдаг. Их Эзэн хэрхэн бидний уй гашууг баяр баясгалан болгосон бэ? Гэр бүлийн зарим гишүүнд 11-р шүлэгт дүрсэлсэн зүйлийг жүжигчлэн үзүүлэх таалагдаж магадгүй.

Дуулал 33.Энэ дуулалд бүх гэсэн үгийг хэдэн удаа ашигласныг анхаар. Ялангуяа 13–15-р шүлэгт энэ үгийг ахин дахин ашигласан байдлаас бид Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?

Дуулал 46:10.Гэр бүлийн гишүүдийг “тэмцэлдэхээ болихыг” шаардсан ямар нэгэн зүйлийг хамтдаа хийж болно. Тэмцэлдэхгүй байх нь Их Эзэнийг таньж мэдэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ? Тэмцэлдэхгүй байж, Бурханыг таньж мэдэх ямар ямар боломж бидэнд байдаг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “The Lord Is My Shepherd,” Hymns, no. 108.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Бүтээлч бай! Дуулал гэх мэт судрын ном Их Эзэнийг бүтээлч байдлаар магтан дуулахад хүмүүсийг сүнслэгээр өдөөдөг. Хэрэв танд итгэл үнэмшлээ дуу хөгжим, яруу найраг, дүрслэх урлагаар эсвэл өөр ямар нэгэн арга замаар илэрхийлэх сэдэл төрөх юм бол уг мэдрэмжийнхээ дагуу үйлд. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь бусдад туслах зорилгоор, бүтээсэн зүйлээ хуваалцахыг бодоорой.

Мөрөн дээрээ хурга үүрсэн Есүс

Сайн хоньчин, Дэл Парсон