Хуучин Гэрээ 2022
8-р сарын 22–28. Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150: “Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун”


“8-р сарын 22–28. Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150: ‘Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“8-р сарын 22–28. Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Өвдөг сөгдсөн хүмүүсээр хүрээлүүлсэн улаан орхимжтой Христ

Өвдөг бүр сөгдөх болно, Ж.Көрк Ричардс

8-р сарын 22–28

Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150

“Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун”

Дуулал 119:105 нь Бурханы үг бол “[таны] зам дахь гэрэл” гэдгийг заадаг. Дууллыг уншиж байхдаа таныг сүнслэгээр өдөөж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих замыг гэрэлтүүлэхэд туслах үг хэллэг, санаануудыг бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Дуулал номын еврейчүүдийн уламжлалт нэр бол “магтаал” гэсэн утгатай еврей үг юм. Tehillim гэсэн үг нь бас “халлилуяа” (“Иеховаг магтан дуулах” эсвэл “Их Эзэнийг магтах” гэсэн утгатай”) гэх уулга алдан хэлдэг үгтэй холбоотой. Хэрэв та Дуулал номын гол захиасыг нэг үгээр хураангуйлах хэрэгтэй бол “магтаал” гэсэн үг үүнд яг тохирно. Дуулал номын зарим бүлэгт “Их Эзэнийг магтан дуул” (ялангуяа Дуулал 146–150-ийг үзнэ үү) гэсэн шууд урилга орсон байдаг ба тэдгээр нь бүгдээрээ шүтэн бишрэх, магтан дуулах хүслийг төрүүлж болно. Дуулал нь Их Эзэний хүч чадал, нигүүлсэл, Түүний үйлдсэн агуу зүйлсийн талаар эргэцүүлэн бодоход биднийг уриалдаг. Бид энэ бүхний хариуг Түүнд хэзээ ч төлж чадахгүй ч үүнийх нь төлөө Түүнийг магтан дуулж чадна. Энэхүү магтаал нь өөр өөр хүмүүст өөр өөр байдлаар хүрэхээс гадна үүнд дуулах, залбирах эсвэл гэрчлэлээ хуваалцах зэрэг нь орж болно. Энэ нь ихэвчлэн Их Эзэнд илүү үнэнч байж, Түүний сургаалыг илүү сайн дагахад түлхэц өгдөг. “Их Эзэнийг магтан дуул” гэсэн үг таны амьдралд ямар ч утгатай бай Дуулал номыг уншиж, тунгаан бодох нь ийн магтан дуулахад илүү ихээр сүнслэгээр өдөөх болно.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Дуулал 102–103116

Зовлон бэрхшээл тулгарсан үед Их Эзэн намайг тайтгаруулна.

Дуулал 102:1–11-д зовлон бэрхшээл тулгарсан үед түлхүү төрдөг түгшүүр, ганцаардлын мэдрэмжийг хэрхэн дүрсэлснийг анхаарна уу. Магадгүй танд ийм мэдрэмж төрж байсан ба эдгээр дүрслэл тэрхүү үйл явдлыг илүү сайн ойлгоход тусална. Эсвэл эдгээр шүлэг нь зовж шаналж буй хүмүүст ямар байгааг ойлгоход тусалж болох юм.

Дуулал 102:12–28; 103116-г уншихдаа, сорилт бэрхшээлтэй тулгарахад “ЭЗЭНий нэр дээр дууд[ах]” итгэлийг төрүүлэх үг хэллэгийг хайж ол (Дуулал 116:13). Та Түүнд найдах найдварыг төрүүлдэг үг хэллэгийг тэмдэглэн, цээжилж эсвэл бусадтай хуваалцаж болно.

Мөн Исаиа 25:8; 2 Коринт 1:3–7; Еврей 2:17–18; Алма 7:11–13-ыг болон Эван А.Шмуцын “Бурхан нулимс бүрийг арчих болно” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х 114–116-аас үзнэ үү.

Эдгээж буй Есүс

Эдгээлт, Ж.Көрк Ричардс

Дуулал 110118

Дуулал намайг Аврагч руу чиглүүлж чадна.

Дуулалд Есүс Христийн амьдрал, тохинууллын талаар өгүүлсэн хэсгүүд байдаг. Энд хэдэн жишээ авч үзье.

Эдгээр шүлэг Есүс Христийн тухай ямар ямар үнэнийг танд зааж байна вэ? Эдгээр үнэнийг мэдэх нь таныг хэрхэн адисалдаг вэ?

Энэ долоо хоногт Дуулал номоос уншихдаа, Аврагчийн талаар танд заах судрын өөр хэсгүүдийг анхаарна уу. Түүнчлэн Түүний талаар бодоход тусалдаг зарим нэгэн дуртай дууллаа уншиж, сонсож болно.

Дуулал 119

Бурханы үг намайг Түүний зам дээр үлдэхэд тусална.

Энэхүү дуулалд бидний амьдралыг Тэнгэрлэг Эцэг рүү эргэн очих аялалтай харьцуулсан олон хэллэг байдаг. Уншиж байхдаа, явах, зам, зам мөр, хөл, төөрөх гэх мэт үгсийг олно уу. Хаана байсан, хаана байгаа, хаашаа явж байгаагаа бодох зэргээр амьдралын аян замынхаа талаар тунгаа. Та энэ дууллаас гэртээ эргэж очих аяллынхаа талаар юу сурч мэдсэн бэ? Энэ дуулалд өгүүлснээр, Бурхан танд зөв зам дээр үлдэхэд туслах ямар зүйл өгсөн байна вэ?

Анхны еврей хувилбарт Дуулал 119-ийн эхний найман шүлэг еврей хэлний цагаан толгойн эхний үсгээр эхэлдгийг мэдэх нь сонирхолтой байж болно. Дараагийн найман шүлэг нь дараагийн үсгээр гэхчилэн цагаан толгойн үсгүүд дуустал үргэлждэг.

Мөн Исаиа 42:16; 2 Нифай 31:17–21; Алма 7:-19–20-ийг үзнэ үү.

Дуулал 134–136

Их Эзэн ямар ч хуурамч шүтээнээс илүү хүчтэй.

Дуулал 135:15–18-д хуурамч шүтээнүүдэд итгэх нь ямар болчимгүй зүйл болох талаар өгсөн шалтгаануудыг анхаарна уу. Эдгээр шүлэгт дүрсэлсэн хиймэл шүтээнүүдтэй төстэй ямар зүйлд та уруу татагдан итгэж болох вэ?

Дуулал 134–136-д дүрсэлсний дагуу та Их Эзэний хийж чадах хүчирхэг зүйлсийн жагсаалтыг гаргаж болно. Тэрээр таны төлөө ямар хүчирхэг зүйл хийсэн бэ?

Дуулал 146–150

“ЭЗЭНийг магтагтун.”

Та эдгээр сүүлчийн магтаалын дууллыг уншиж байхдаа, Их Эзэнийг магтан дуулах шалтгаанаа бодоорой. Яагаад Түүнийг магтан дуулах чухал вэ? Түүнийг ямар ямар арга замаар магтан дуулж болох вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Дуулал 119:105.Гэр бүлийнхэн тань зам гаргаад, гэрэл ашиглан урд талынхаа замыг гэрэлтүүлэн харанхуйд явж болох юм. “Бидний амьдралд юу энэ харанхуйтай адилхан байдаг вэ?” эсвэл “Бурханы үг гэрэлтэй юугаараа адилхан бэ?” гэсэн асуултуудыг алхаж явахдаа тавьж болно. “Хайрын гэрэлд байхыг надад заагаач” (Хүүхдийн дууны ном, 70) гэх мэт Бурханы гэрлийн тухай дууг дуулах нь Дуулал 119:105-д заасан зарчмыг бататгахад тусалж болох юм.

Дуулал 127–128.Их Эзэн бидэнд “[өөрийн] гэрийг барьж байгуулахад” тусална гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Дуулал 127:1). Бид зөв шударга гэр оронтой болохын тулд хичээж зүтгэх үедээ Түүнийг хэрхэн илүү сайн оролцуулж болох вэ? Гэр бүлийнхэндээ энэ асуултад хариулахад нь туслах үүднээс цаасан дээр нэг байшин зураад, эвлүүлдэг зураг болгон хэдэн хэсэгт хуваа. Хэсэг бүрийн ард гэр бүлийн гишүүд Их Эзэнийг гэр орныхоо нэгэн хэсэг болгож болох арга замуудаа бичиж эсвэл зурж болно. Дараа нь та нар зургаа хамтдаа эвлүүлж болно. Бид эдгээр дууллаас Их Эзэний замаар алхахад сүнслэгээр өдөөдөг өөр ямар зүйлийг олж болох вэ?

Дуулал 139.1–4-р шүлгийг уншсаныхаа дараа, гэр бүлийн гишүүд Бурхан хувь хүнийх нь хувьд тэднийг хэн гэдгийг мэддэг талаар хэрхэн олж мэдсэнээ ярилцаж болох юм (мөн 14–15, 23–24-р шүлгийг үзнэ үү).

Дуулал 146–150.Та гэр бүлийнхнийгээ Дуулал 146–150 дээрх хэдэн шүлгийг бичээчийн мэдрэмжийг илэрхийлэн чанга уншихад урьж болно. Бид Их Эзэнийг магтан дуулж байгаагаа хэрхэн илэрхийлж болох вэ? Гэр бүлийн гишүүдэд өөрсдийн магтаалын дууллыг бичиж, бие биетэйгээ хуваалцах таалагдаж болох юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хайрын гэрэлд байхыг надад заагаач,” Хүүхдийн дууны ном, 70.

Заах чадвараа сайжруулах

Чанга унш. Та гэр бүлдээ заахдаа ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх судруудын аудио хувилбарыг сонсож болно. Ялангуяа дууллыг чанга уншихад зориулсан тул үүнийг сонсох нь маш хүчтэй нөлөө үзүүлж болох юм.

Ойн жим

“Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач! Түүнд би баярладаг билээ” (Дуулал 119:35-ыг үзнэ үү).