Хуучин Гэрээ 2022
11-р сарын 14–20. Амос; Обадиа: “Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ”


“11-р сарын 14–20. Амос; Обадиа: ‘Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“11-р сарын 14–20. Амос; Обадиа,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

харанхуй өрөөнд лааны гэрэлд харагдах Есүсийн царай

Амийн талх, Крис Янг

11-р сарын 14–20

Амос; Обадиа

“Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ”

Амос, Обадиа номуудыг судалж байхдаа, ангийнхаа гишүүдэд юуг заавал зүйтэй болох талаар төрсөн мэдрэмждээ нээлттэй байгаарай. Эдгээр бодол санаагаа тэмдэглээд, Ням гаргийн хичээл дээрээ хуваалцах боломжийг эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Амос, Обадиа нар өөрсдийн цаг үед амьдарч байсан хүмүүст сэрэмжлүүлэг өгч байсан шиг тэдний үгс өнөөдөр ч биднийг сэрэмжлүүлж байна. Та Амос, Обадиа хоёроос бидэнд хамаатай сургаалуудыг хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Амос 3:7–8; 7:10–15

Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан үнэнийг илчилдэг.

  • Ангийн гишүүдийг ганцаараа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ Амос 3, Амос 7-г судлахдаа олж мэдсэн бошиглогчдын тухай үнэнээ хуваалцахад урь. Та тэдний хариултыг самбарт жагсаан бичиж болно. Бид бошиглогчдын талаар өөр ямар үнэнийг мэддэг вэ? (Зарим санааг Gospel Topics, “Prophets” [topics.ChurchofJesusChrist.org]-ээс үзнэ үү.) Бурханы төлөвлөгөөн дэх бошиглогчдын гүйцэтгэдэг чухал үүргийн талаарх гэрчлэлээ хэрхэн олж авснаа хуваалцахад ангийн хэд хэдэн гишүүнийг урамшуул.

  • Өнөө үед бошиглогчтой байх нь яагаад чухал болох талаар та найздаа хэрхэн хуваалцаж болох вэ? Та Сүмийн гишүүн биш хүний бошиглогчдын талаар асууж болох асуултуудыг самбарт жагсааж болно. Эдгээр асуултын заримыг Амос 3:7–8, 7:10–15-ыг ашиглан хэрхэн хариулж чадах вэ?

  • Бошиглогчдын тухай хэлэлцүүлгийнхээ нэг хэсэг болгон та дараах видеонуудын аль нэгийг хуваалцаж болно. Үүнд: ““We Need Living Prophets” эсвэл “Words of the Prophets” (ChurchofJesusChrist.org). Хожмын үеийн бошиглогчид Есүс Христтэй илүү ойртоход маань хэрхэн тусалсан бэ?

Амос 5; 8:11–12

Их урвалт бол Их Эзэний үгээр өлсөх өлсгөлөнтэй адил.

  • Амос 8:11–12-т Амосын дүрсэлсэн өлсгөлөнгийн тухай хэлэлцүүлгийг эхлүүлэхийн тулд түүний номлож байсан хүмүүсийн сүнслэг нөхцөл байдлыг товчхон авч үзэх нь танд тустай байж болох юм. Израилчууд Их Эзэнээс хэрхэн нүүр буруулсан бэ? (жишээлбэл, Амос 2:6–8; 5:11–12-ыг үзнэ үү). Яагаад тэдний уналтыг мэдэх нь тустай вэ? Дараа нь ангийн гишүүд Амос 8:11–12-ыг уншаад, “өлсгөлөн,” “цангах” гэдэг нь яагаад Их Эзэнээс нүүр буруулсан хүмүүсийн нөхцөл байдлыг дүрслэхэд таарсан үг болохыг ярилцаж болно. Мөн ангийн гишүүд амьдралдаа урвахаас зайлсхийхэд бидэнд туслах шүлгүүдийг Амос 5-аас олж мэдэж болно (жишээлбэл, 4, 11–12, 14–15, 25–26-р шүлгүүдийг үзнэ үү).

  • Урвалтыг дагалддаг сүнслэг өлсгөлөнг ойлгох нь Сэргээлтийн ачаар хүртэх боломжтой болсон сүнслэг зоогийг ойлгоход бидэнд тусалдаг. Та Их урвалт, Сэргээлт зэргийн талаар дараахтай адил хэдэн асуултыг самбарт бичиж болно. Яагаад их урвалт байсан бэ? Их урвалт Бурханы хүүхдүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ? Сэргээлт хэрхэн нөлөөлсөн бэ? Ангийн гишүүдийг эдгээр болон бусад асуултад дараах эх сурвалжийг ашиглан хариулахад урамшуул. Үүнд: Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн “Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн захиас” ([2019], 33–50); Gospel Topics, “Apostasy” (topics.ChurchofJesusChrist.org); “he Great Apostasy” видео (ChurchofJesusChrist.org) болон “Нэмэлт эх сурвалж” дахь эшлэлүүд. Ангийн гишүүдийг тэдний хувьд онцгой ач холбогдолтой, өнөө үед сэргээгдсэн үнэнүүдийн талаар ярилцахад урь.

ариун сүмийн урд зогсож буй өсвөр үеийнхэн

Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хийснээр Сион уулан дээрх аврагчид болж чадна.

Обадиа 1:21

“Аврагч нар Сион уул өөд өгсөнө.”

  • Яагаад “аврагч нар … Сион уул өөд өгсөнө” (Обадиа 1:21) гэсэн хэллэг бидний ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг дүрслэхэд тохирсон үг вэ? Ариун сүмд өвөг дээдсийнхээ төлөө гүйцэтгэдэг ажил биднийг Аврагч Есүс Христтэй ойр байгаагаа мэдрэхэд хэрхэн тусалдаг вэ? Ангийн гишүүд хамгийн сүүлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хийж байхдаа олж авсан туршлагаа хуваалцаж болно.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Өнгөрсөн үеийн сургамжууд.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.

“Шинэ Гэрээний үеийн харьцангуй богинохон хугацаанд … хүмүүс Христ болон Түүний төлөөлөгчдийн эсрэг эргэсэн билээ. Эл сүйрэл Харанхуй зуун хэмээн нэрлэгддэг зуу зуун жилийн сүнсний харанхуй, зогсонги байдалд буюу бидний мэдэхээр Их урвалтад хүргэснийг бид мэддэг шүү дээ.

…Бидний Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай. Тэрээр тэднийг сайн мэдээний адислалуудыг амьдралдаа хүртээсэй хэмээн хүсдэг. Бурхан хүүхдүүдээ орхисноос болж сүнсний гэрэл алга болдоггүй. Харин Түүний хүүхдүүд бүгдээрээ Түүнээс нүүр буруулснаас сүнслэг харанхуй болдог. Сүнслэг харанхуй бол хувь хүн, нийгэм, улс орнууд мөн бүхэл соёл иргэншлийн буруу сонголт хийсний зүй ёсны үр дүн юм. Энэ нь түүхийн туршид ахин дахин нотлогдсоор ирсэн. Энэхүү түүхэн загварын агуу сургамжуудын нэг нь бидний хувиараа болон хамтдаа хийдэг сонголтууд бидэнд болон бидний үр удамд сүнслэг үр дагавраараа нөлөөлдөг явдал юм” (“Өнгөрсөн үеийн сургамжаас суралцахуй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34).

Заах арга барилаа сайжруулах

Ариун Сүнсийг таньж мэдэхэд суралцагчдад тусал. “Ариун Сүнсээр өдөөгдсөн үедээ юу мэдэрч, юу хийхээр нөлөөлөгдөж байгааг суралцагчдаас асуу. Сүнслэг мэдрэмжээ Ариун Сүнсний нөлөөтэй холбоход нь тэдэнд тусал” (Аврагчийн арга барилаар заах нь, 11).