Хуучин Гэрээ 2022
Та бол Есүс Христийн Сүмийн багш


“Та бол Есүс Христийн Сүмийн багш,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Та бол Есүс Христийн Сүмийн багш,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Зураг
Толгодын энгэрт Есүс хүмүүст зааж байгаа нь

Та бол Есүс Христийн Сүмийн багш

Та Бурханаас Түүний хүүхдүүдэд Аврагчийн арга барилаар заахаар дуудагдсан. Таныг Бурханы ариун санваарын эрх мэдлээр энэ дуудлагад онцгойлон адисалсан. Та туршлагагүй багш байсан ч зохистой амьдарч, өдөр бүр залбирч, судраас судалбал Тэнгэрлэг Эцэг танд Ариун Сүнсний хүч, нөлөөг өгч, амжилтад хүрэхэд тань туслах болно (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

Таны халамжид даатгагдсан хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэрээр тэдэнд юу хэрэгтэйг мөн хэрхэн хамгийн тохиромжтой арга замаар хүрч болохыг мэддэг. Таныг хичээлээ бэлдэж мөн заах үед Бурхан Ариун Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлнэ. Тэрээр таны юу хэлэх, хийх нь зүйтэй болохыг илчилнэ (2 Нифай 32:5-ыг үзнэ үү).

Сайн мэдээг заах, суралцах үндсэн зорилго бол Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтийг гүнзгийрүүлэх явдал юм. Багшийн хувьд таны зорилго бол зааж байгаа хүмүүстээ илүү хөрвөгдөхөд нь туслахын тулд чадах бүхнээ хийх явдал бөгөөд энэ нь хичээлийн цагаас гадуур ч үргэлжилдэг. Зааж байгаа хүмүүсээ Есүс Христийн талаар болон Түүний сайн мэдээний зарчим, сургаалуудаас суралцахад идэвхтэй оролцож, ойлгосон зүйлээ хэрэгжүүлэхэд урь. Тэднийг хичээлээс гадуур хувиараа болон гэр бүлээрээ суралцах цагаа сайн мэдээнээс суралцах үндсэн эх сурвалж болгоход урамшуул. Тэд хувиараа болон гэр бүлээрээ суралцаж, итгэлийнхээ дагуу үйлдсэнээр Сүнсийг амьдралдаа урин авчрах бөгөөд гагцхүү Сүнс жинхэнэ хөрвөлтийг авчирдаг билээ. Багшийн хувьд таны хийх бүх зүйл энэхүү ариун нандин зорилго руу чиглэсэн байх ёстой.

Зөвхөн судруудад болон хожмын үеийн бошиглогчдын үгсэд байдаг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг заа. Бурханы болон Түүний үйлчлэгчдийн заасан мөнхийн, өөрчлөгдөшгүй үнэн болох цэвэр сургаал Сүнсийг урьж, амьдралыг өөрчлөх хүчтэй.

Багшлах дуудлага бол ариун нандин итгэл найдвар бөгөөд заримдаа хийж чадахгүй мэт санагдах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг тань таныг дуудсан бөгөөд хэзээ ч орхихгүй гэдгийг бүү мартаарай. Энэ бол Их Эзэний ажил мөн та “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (Сургаал ба Гэрээ 4:2) үйлчилбэл Тэр таны чадвар, билиг авьяасыг нэмэгдүүлж, таны үйлчлэл зааж буй хүмүүсийн тань амьдралыг адислах болно.

Хэвлэх