“Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав” гарын авлагыг ашиглах, Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав” гарын авлагыг ашиглах, Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах
Ням гаргийн ангид заахаар бэлтгэх
Гэртээ хувиараа болон гэр бүлээрээ суралцах нь сайн мэдээнээс суралцах үйл явцын төвд байх ёстой. Энэ нь танд төдийгүй зааж буй хүмүүсийн тань хувьд чухал юм. Та заахаар бэлтгэхдээ, эхлээд судартай холбоотой өөрийн гэсэн туршлагатай болохоос эхэл. Хамгийн чухал бэлтгэл судруудыг судлан, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд хийгдэнэ.
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь хувиараа суралцах, заахад бэлтгэхийн аль алинд чухал юм. Энэ нь судар дахь сургаалын зарчмуудыг илүү гүн гүнзгий ойлгоход тань тусална. Энэ нь түүнчлэн танд ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судар судлах үйл явцаа сайжруулахдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглахад урьж мөн урамшуулах боломж олгоно (үүнийг хийхэд туслахын тулд, энэ эх сурвалжид байгаа “Хувиараа болон гэр бүлээрээ суралцах үйл явцыг дэмжих санаа”-г үзнэ үү). Та эдгээрийг хийж байхдаа гэр бүлийн нөхцөл байдлаасаа болж гэр бүлээрээ судраас тогтмол судлах эсвэл гэр бүлийн үдэш хийх боломжгүй ангийн гишүүдэд мэдрэмжтэй хандахаа сана.
Зааж буй хүмүүсийнхээ талаар мөн сударт байгаа зарчмууд тэдний амьдралыг хэрхэн адислах, тэднийг судраас бие даан судалснаар тэдгээр зарчмыг олж мэдэхэд нь хэрхэн урамшуулан дэмжих тухай бодол, сэтгэгдэл танд хичээлд бэлтгэх үеэр тань төрөх болно.
Заах санаа
Та заахаар бэлдэхдээ, энэ эх сурвалж дахь заах тоймыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Эдгээр санааг та гүйцэлдүүлэх алхмуудыг заасан зааварчилгаа биш, харин хувьдаа сэдэл авах санаанууд гэж бодох хэрэгтэй. Та ангийнхаа гишүүдийг мэддэг ч ангидаа хамт суралцах үедээ тэднийг илүү сайн мэддэг болох болно. Түүнчлэн Их Эзэн тэднийг мэддэг бөгөөд ангийн гишүүдэд гэртээ сайн мэдээнээс суралцахад нь нэмж туслах хамгийн сайн арга замуудаар таныг сүнслэгээр өдөөх болно.
Бэлтгэх явцдаа та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав ба Сүмийн сэтгүүлүүд дэх санаанууд зэрэг бусад олон эх сурвалжийг ашиглах боломжтой. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү.
Санах зарим зүйл
-
Сайн мэдээнээс суралцахуй гэр оронд төвлөрсөн тохиолдолд хамгийн үр дүнтэй байдаг. Багшийн хувьд та ангийн гишүүдийн гэртээ сайн мэдээнээс ойлгож мэдсэн зүйлийг дэмжих, урамшуулах, түүн дээр нь суурилан заах чухал үүрэгтэй.
-
Ангийн гишүүд жинхэнэ сургаалыг ойлгож, хэрэгжүүлснээр тэдний Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх үйл явц улам гүнзгийрэх болно. Тэднийг Ариун Сүнснээс хүлээн авсан мэдрэмж, сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, түүнийхээ дагуу үйлдэхэд урамшуул.
-
Заах нь лекц унших, зүгээр нэг ярилцлага удирдахаас хамаагүй илүү. Таны нэг үүрэг бол сэнхрүүлэх, сударт суурилсан оролцоог урамшуулах явдал юм. Түүнчлэн та судруудыг судлах үедээ хүлээн авсан, сүнслэгээр өдөөгдсөн аливаа ойлголтуудаа хуваалцаж болно.
-
Ангийн олон гишүүн ангидаа хэлэлцэх ижил судруудыг гэртээ судалж байхдаа ач холбогдолтой туршлага олж авч байгаа гэдгийг санаарай. Гэртээ судалж буй зүйлээ бусадтай хуваалцах боломжийг байнга олгох замаар та тэдний судрын судалгааг дэмжиж болно.
-
Тэнгэрлэг Эцэг таныг сайн багш болоосой хэмээн хүсдэг. Тэрээр танд туслахын тулд багшийн зөвлөлийн хурал гэх мэт олон эх сурвалжаар хангасан. Та эдгээр хурал дээр өөрт тулгарсан асуудлуудын талаар бусад багштай зөвлөлдөж болно. Түүнчлэн Христтэй адил арга замаар заах зарчмын талаар ярилцан, дадлага хийж болно.
-
Хүмүүст заах боломж олговол тэд хамгийн сайн суралцдаг. Заримдаа ангийн гишүүдэд, ялангуяа өсвөр үеийнхэнд хичээлийн хэсгээс заах боломж олгоход анхаар. Энэ шийдвэрийг ангийн гишүүдийн хэрэгцээ, чадварт үндэслэн гарга. Хэрэв ангийн нэг гишүүнийг заахад уривал энэхүү эх сурвалжид болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад буй санаануудыг ашиглан тухайн гишүүнд урьдчилан бэлтгэхэд нь цаг гарган тусал. Дуудагдсан багшийн хувьд та тухайн ангид заагдаж байгаа зүйлд хариуцлага хүлээнэ гэдгээ сана.
Энэхүү эх сурвалжид жилийн бүх долоо хоногт зориулсан хичээлийн тойм багтсан. Ням гаргийн анги орохгүй ням гаргуудад ангийн гишүүд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад заасан хуваарийн дагуу Хуучин Гэрээг гэртээ үргэлжлүүлэн уншина. Ням гаргийн анги орох үед та хичээлийг алгасах эсвэл нэгтгэн заах эсэхээ сонгож болно.