“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022
Заах загвар
Энэ эх сурвалж дахь тойм бүр сургаалд урих, хуваалцах, заах гэсэн загварыг баримталдаг.
Хуваалцахад урь
Хичээл бүр дээр ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцаж, ойлгож авсан зүйлээ хэрэгжүүлэх үедээ өнгөрсөн долоо хоногт тохиолдсон туршлага, ойлголтоосоо хуваалцахад урь. Ангийн гишүүдэд хичээлээс гадуур хувиараа суралцах нь чухал гэдгийг ойлгоход тусал. Тэдний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хөрвөгдөх хувийн хөрвөлт зөвхөн ням гарагт суралцсанаар төдийгүй өдөр тутмын туршлагаар ирэх болно. Ангийн гишүүд бие биенийхээ туршлагыг мөн Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлийг сонсохдоо, өөрсдөө мөн тийм туршлагыг эрэлхийлэх магадлалтай.
Тэр болгон хүн бүр бүх хичээлийн бүлгийг уншихгүй бөгөөд уншсан ч гэсэн зарим хүнд хуваалцахад амаргүй байж магад. Ангийн бүх гишүүнийг ямар нэгэн зүйл хуваалцсан ч бай, үгүй ч бай уг ангийн чухал хэсэг гэдгийг нь мэдрүүлэхэд анхаар.
Сургаалыг заах
Та болон танай ангийн гишүүд товлосон судрын хэсэг дэх Есүс Христэд мөн Түүний сургаал буюу сайн мэдээний мөнхийн үнэн дээр төвлөрөх ёстой. Та судруудад буй сургаалын талаар ярилцахдаа ямар шүлэг, хэлсэн үг, туршлага, асуулт, нэмэлт эх сурвалжуудыг хуваалцаж болох вэ? Та сайн мэдээний зарчмуудыг олж илрүүлэн, ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд эдгээр эх сурвалжийг хэрхэн ашиглаж болох вэ? Та тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ?