Хуучин Гэрээ 2022
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2022

Нэмэлт эх сурвалж

Эдгээр эх сурвалжийг Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж болно.

Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном ба Хүүхдийн дууны ном

Ариун нандин дуу хөгжим дурсамжтай арга замаар Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном ба Хүүхдийн дууны номын хэвлэмэл хувилбарыг ашиглахаас гадна, та олон дуулал, хүүхдийн дууны видео, аудио бичлэгийг music.ChurchofJesusChrist.org болон Sacred Music, Gospel Media аппликэйшнаас олж болно.

Институт, семинарын гарын авлага

Институт, семинарын гарын авлагуудад сударт байх зарчмуудын түүхэн нөхцөл байдал, сургаалын тайлбар агуулагддаг. Тэдгээр нь Ням гаргийн ангид ашиглаж болох заах санаануудыг өгч болох юм.

Сүмийн сэтгүүлүүд

Лиахона болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүд таны Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагаас зааж буй зарчмуудад нэмэлт эх сурвалж болох нийтлэл, бусад материалаар хангадаг.

Зураг
сүмийн эх сурвалжийг судалж буй хүүхэд

Gospel Topics (Сайн мэдээний сэдвүүд)

Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org) дээрээс та сайн мэдээний янз бүрийн сэдвийн ерөнхий мэдээлэл, тэдгээртэй холбогдох Ерөнхий чуулганы үгс, нийтлэл, судар, видео зэрэг хэрэгтэй эх сурвалжийн холбоосыг олж чадна. Түүнчлэн та Gospel Topics Essays дээрээс сургаал, түүхтэй холбоотой асуултын дэлгэрэнгүй хариултыг олж болно.

Миний сайн мэдээг номло

Номлогчдод зориулсан энэ гарын авлагад сайн мэдээний үндсэн зарчмуудын тойм байдаг.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол)

Энэхүү эх сурвалжид сайн мэдээний дагуу амьдарч, Сүнсний нөхөрлөлийг өөртэйгөө хамт байлгахад туслах Сүмийн жишгүүдийг тоймлосон байдаг. Хэрвээ та ялангуяа өсвөр үеийнхэнд зааж байгаа бол үүнийг тогтмол лавлан үзэж байхад анхаар.

Видео ба уран зураг

Уран зураг, видео болон бусад медиа нь таны зааж буй хүмүүст судартай холбоотой сургаалыг ойлгох, түүхүүдийг төсөөлөн бодоход тусална. MediaLibrary.ChurchofJesusChrist.org сайт дахь Gospel Media руу зочлон, Сүмийн медиа эх сурвалжийн цуглуулгатай танилцана уу. Gospel Media нь мөн гар утасны аппликэйшн хэлбэрээр байгаа. Та ангид ашиглах олон зургийг Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас олж болно.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн арга барилаар заах нь товхимол Христтэй адил заах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд тусална. Эдгээр зарчмыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дадлага хийдэг.

Хэвлэх