“Төгс эзэмших сургаалын оршил,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)
Төгс эзэмших сургаалын оршил
Мормоны Номонд бошиглогч Хиламан: “Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун” (Хиламан 5:12) хэмээн хөвгүүддээ заасан. Есүс Христ дээр сууриа тавих гэдэгт Түүний сургаалыг ойлгон, итгэж, тэдгээрийн дагуу амьдрах явдал орох бөгөөд эдгээр нь илүү гүн хөрвөгдөн, шавийн хувьд хүлээсэн үүргийнхээ талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, дайсны нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалан, бусдын амьдралыг адислахад бидэнд тусална.
Үүнийг хэрэгжүүлэх нэг арга зам бол судрыг ангиараа дэс дараатай хамтран судлах явдал юм. Есүс Христэд болон Түүний сургаалд суурилах өөр нэг арга зам бол Төгс эзэмших сургаал хөтөлбөр юм.
Төгс эзэмших сургаалыг судалснаар дараах хоёр үр дүнд хүрнэ.
-
Сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлэх. Тэнгэрлэг Эцэг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг илчилсэн. Эдгээр зарчимд итгэлээр үйлдэх, утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах, илүү гүн ойлголтыг тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан эрэлхийлэх зэрэг нь орно. Бид эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж, сургаал ба түүхэн нөхцөл байдалтай холбоотой асуултыг Есүс Христэд болон Түүний сургаалд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг Ариун Сүнсийг урин авчрах арга замаар эрэлхийлбэл сургаалыг төгс эзэмших чадварыг хөгжүүлнэ.
-
Есүс Христийн сайн мэдээний сургаал болон уг сургаалыг зааж буй судрын хэсгийг төгс эзэмших. Үүнд дараах арга замаар хүрэх боломжтой. Үүнд:
-
Сургаалын дараах 9 сэдвийн талаар илүү гүн гүнзгий ойлголт олж авна. Тухайлбал:
-
Бурхан Тэргүүтэн
-
Авралын төлөвлөгөө
-
Есүс Христийн Цагаатгал
-
Сэргээлт
-
Бошиглогчид ба илчлэлт
-
Санваар ба санваарын түлхүүрүүд
-
Ёслолууд ба гэрээнүүд
-
Гэрлэлт ба гэр бүл
-
Зарлигууд
-
-
Энэ материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсэгт болон сургаалын 9 сэдэв бүрд тодорхойлсон сургаал, зарчмуудыг ойлгож мэднэ.
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дэх сургаалыг хэрхэн заадгийг мэдэж авах, тэдгээр хэсгийг санах, байгаа газрыг нь олж сурна.
-
Холбогдох төгс эзэмших сургаалын судрын хэсгийг болон Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалыг ашиглан сургаалыг тодорхой тайлбарлана.
-
Есүс Христийн сайн мэдээний сургаалыг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өдөр тутам сонголт хийхдээ мөн сургаал, нийгэм, түүхэн асуудал, асуултад хариулахдаа ашиглана.
-