“134-р хичээл—Наувуг байгуулсан нь: Үзэсгэлэнт хот” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Наувуг байгуулсан нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэгээнтнүүд Миссуригээс хөөгдсөнийхөө дараа, Миссури мөрний дагуух намагтай газрыг хөгжин цэцэглэсэн хот болгон хувиргажээ. Иллиной мужийн Науву хот нь үзэсгэлэнтэй газар болон хувирч, 1839-1846 оны хооронд Сүмийн төв болон үйл ажиллагаа явуулж байв. Энэ хичээл судруудыг болон Сүмийн түүхийг өөрсөдтэйгөө адилтгахад суралцагчдад туслах болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
-
Иосеф Смиттэй болон эртний гэгээнтнүүдтэй өөрсдийгөө хамаатуулахад бидэнд яагаад хэцүү байж болох вэ?
-
Та Сургаал ба Гэрээг болон Сүмийн түүхийг судалж байхдаа Иосеф Смиттэй болон эртний гэгээнтнүүдтэй ямар арга замаар өөрийгөө хамаатуулдаг эсвэл судалж буй зүйлээ өөрсөдтэйгөө адилтгахын тулд юу хийдэг вэ?
1-р алхам: Чухал мэдээллийг олж харах
Бошиглогч Иосеф Смитийг Либерти шоронд байх үед Миссуригийн олон мянган гэгээнтэн гэрээсээ хөөгдөж байв. Иосеф суллагдсаныхаа дараа гэр бүлийнхэнтэйгээ болон Иллиной мужийн Квинси хотын сайхан сэтгэлт хүмүүсийн хүлээн авч орогнуулсан Миссури мужаас дүрвэсэн 5000 орчим иргэдтэй эргэн уулзжээ.
Их Эзэн гэгээнтнүүдэд Миссури голын захын ойролцоо хямд газар худалдан авч, тэндээ цугларахыг хүсжээ. Хожим нь Науву гэж нэрлэх хотыг байгуулж эхлэхдээ тэд майхан, вагонд амьдардаг байв. Шумуулаас болж олон гэгээнтэн хумхаа өвчнөөр өвдсөн бөгөөд өндөр халуурч, хөлөрч, олон хүн үхсэн байна.
2-р алхам: Амьдралтайгаа харьцуулах
-
Хэдийгээр бидний нөхцөл байдал өөр хэдий ч тухайн үед гэгээнтнүүдэд тохиолдож байсан үйл явдлыг өнөөдрийн бидний амьдралтай хэрхэн холбон тайлбарлаж болох вэ?
-
Ийм хүнд нөхцөл байдлын үед та Их Эзэнд итгэх итгэлээ харуулахын тулд юу хийдэг вэ?
3-р алхам: Үнэ цэнтэй сургамж олж авах
Иосеф Елиа руу ойртон, түүний гарыг атгаж, “Фордхэм ах аа, та эдгэнэ гэдэгтээ итгэхгүй байна уу?” гэж асуув.
“Би хэтэрхий оройтсон гэж бодож байна” гэж тэр хариулжээ.
“Та Есүс бол Христ гэдэгт итгэдэггүй гэж үү?”
“Би итгэж байна, Иосеф ах аа.”
“Елиа, би чамд Назарын Есүсийн нэрээр босож, бүрэн эдгэхийг тушааж байна” гэж бошиглогч хэлэв.
Энэ үгс байшинг доргиох шиг болсон. Елиаг орноосоо босоход, түүний царай өнгө орон гэрэлтэж байлаа. Тэрээр хувцаслаж, юм идэхийг хүссэн ба дараа нь Иосефыг даган бусад олон хүнд тохинуулахад нь туслахаар гадагш гарав. (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 402–403)
Дараах хэсгүүдээс хоёроос доошгүйг уншаад, Аврагчийн хийсэн эсвэл илчилсэн зүйл болон дээрх түүх хоёрын ижил төстэй зүйлсийг хайж ол. Үүнд: Матай 4:23; 1 Нифай 11:31; Сургаал ба Гэрээ 42:44; 66:9; 84:68.
Тэр өдрийн эдгэрэлтээс үл хамааран, өвчний тархалт дараагийн хэдэн сарын турш гэгээнтнүүдийн дунд үргэлжилжээ. Гэсэн хэдий ч тэд нэг нэгнээ асран халамжилж, Их Эзэнд итгэх итгэлээ үйлдэл болгосоор байв. Тэд намгаас мөрөн рүү ус зайлуулах шуудуу ухсан ба энэ нь газрыг ашиглаж болохуйц болгосноос гадна шумуулын асуудлыг багасгасан юм. Тэд цэцэглэн хөгжих сууринг, эцэст нь Наувугийн ариун сүмийг байгуулжээ.
4-р алхам: Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох.