“Сургаал ба Гэрээ 124: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 124,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 124
Сургаал ба Гэрээ 124
Тойм
Гэгээнтнүүдэд Миссуригээс явахыг албадан тулгасных нь дараа Их Эзэн тэднийг Иллинойн Науву хотыг байгуулахад удирджээ. Тэд намагтай газрын хөрсийг боловсруулж, өвчин эмгэгийг даван туулж, шинэ ариун сүм барихын тулд шаргуу ажиллав. Энэ үед Их Эзэн бидний өнөөдөр гүйцэтгэж буй хишиг гэх мэт ариун сүмийн хэд хэдэн ёслолыг илчилсэн юм.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Наувуг үндэслэн байгуулах
Хичээлийн зорилго: Судруудад болон Сүмийн түүхүүдэд гардаг түүхүүдийг өөрсөдтэйгөө адилтгахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Өдөр бүр судраас судалж байхдаа өөрсдийн амьдралыг судруудтай хэрхэн адилтгаж болох талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Үзүүлэн: Сургаал ба Гэрээний нэг хувь эсвэл Иосеф Смитийн зураг
-
Видео: “Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч (2002)” (1:09:35; цагийн код 47:39-өөс 50:54 хүртэл үзнэ үү).
-
Тараах материал: “Сүмийн түүхийг өөрсөдтэйгөө адилтгах
Сургаал ба Гэрээ 124
Хичээлийн зорилго: Их Эзэний ариун сүм, тэнд гүйцэтгэдэг хишиг зэрэг ёслолуудын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг temples.ChurchofJesusChrist.org рүү зочлон, тэдэнд сонирхолтой эсвэл утга учиртай санагдсан зүйлсийг хайхад урь.
-
Үзүүлэн: Гэрлэн дохионы зураг
-
Тараах материал: “Хишиг”