“8-р хичээл: Өдөр тутам түгээмэл хэрэглэгддэг юмс,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“8-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 8
Everyday Common Items
Зорилго: Би хэн нэгэнд байдаг юмсын талаар асуухдаа энэ, тэр, эдгээр, тэдгээр гэсэн үгсийг ашиглаж сурна.
Personal Study
A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Press Forward
Урагш тэмүүлэх
With God’s help, I can press forward even when I face obstacles.
Би саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы тусламжтайгаар урагш тэмүүлж чадна.
Бид бүгд амьдралдаа сорилт бэрхшээлтэй тулгардаг. Заримдаа бидний асуудал бэрхшээл зорилгодоо хүрэхэд маань саад болдог. Мормоны Номын бошиглогч, удирдагч Нифай олон сорилтыг туулсан. Тэрээр бүхий л амьдралаа ард түмэндээ зааж, үйлчлэхэд зориулжээ. Тэрээр тэднийг хүнд хэцүү сорилттой тулгарах болно гэдгийг мэдэж байсан төдийгүй тэдэнд тууштай байж сурахад нь туслахыг хүссэн. Нифай ийн сургажээ.
“Найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл” (2 Нифай 31:20).
Та мөн урагш тэмүүлж чадна. “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх” гэдэг нь хүнд хэцүү үед ч Есүс Христэд итгэсээр байж чадна гэсэн үг юм. Хэцүү зүйл тулгарсан эсвэл та алдаа гаргасан ч гэсэн Тэр таны хичээл зүтгэлийг адисална гэдэгт та итгэдэг. Жишээлбэл: Та англиар ярих гэж хичээж байхдаа алдаа гаргаж байгаагаа анзаарсан байж болно. Шинэ үгсийг эргэн санахад хэцүү цаг үе танд байсан байж магад. Түүнийг суралцахад тань тусална гэсэн итгэлээр та урагш тэмүүлж, өдөр бүр дадлага хийж чадна. Ямар ч сорилт бэрхшээл тулгарсан бай, та итгэлээр тууштай урагшилж чадна.
Ponder
-
Англи хэл сурах явцад “урагшлах” ямар арга зам танд байна вэ?
-
Хэцүү зүйл тулгарсан үед хичээн зүтгэхэд танд юу тусалдаг вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Шинэ үгсээ эргэн санахад тань тустай цээжлэхэд туслах карт хий. Цаас эсвэл аппликэйшн ашиглаж болно.
not |
үгүй/биш |
this/these |
энэ/эдгээр |
that/those |
тэр/тэдгээр |
Nouns
book/books |
ном/номууд |
chair/chairs |
сандал/сандлууд |
clock/clocks |
цаг/цагууд |
computer/computers |
компьютер/компьютерууд |
key/keys |
түлхүүр/түлхүүрүүд |
notebook/notebooks |
дэвтэр/дэвтрүүд |
pen/pens |
үзэг/үзгүүд |
pencil/pencils |
харандаа/харандаанууд |
phone/phones |
утас/утаснууд |
table/tables |
ширээ/ширээнүүд |
wallet/wallets |
хэтэвч/хэтэвчүүд |
watch/watches |
цаг/цагнууд (бугуйн) |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
Q: What is this?A: This is a (noun).
Examples
Q: What is this?A: This is a watch.
Q: What are these?A: These are pencils.
Q: What is that?A: That is a key.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Загвар өгүүлбэрүүдийн дүрмийг ойлгож авахыг хичээ. Англи хэл таны төрөлх хэлтэй юугаараа төстэй, юугаараа ялгаатайг эргэцүүлэн бод.
Q: Is this my (noun)?A: Yes, it is.
Examples
Q: Is this your book?A: No, it is not.
Q: Are those her keys?A: Yes, they are.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Conversation Group
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загварыг хэлж давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загварыг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Зургуудыг хар. Зураг тус бүр дэх юмсын талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example
-
A: What are those?
-
B: Those are books.
-
A: Are those your books?
-
B: No, they are not my books.
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Өрөөнд байгаа таван зүйлийг сонго. Тэдгээрийг хамтрагчдаа үзүүл. Зүйл тус бүрийн талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example
-
A: What is that?
-
B: That is a phone.
-
A: Is it your phone?
-
B: Yes, it is.