Англи хэл сурах
19-р хичээл: Мөнгө


“19-р хичээл: Мөнгө,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“19-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Дэвсгэр оёж буй эмэгтэй, эрэгтэй хоёр

Lesson 19

Money

Зорилго: Би юм худалдан авах талаар асууж бас хариулж сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ хийж гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх

Jesus Christ can help me do all things as I exercise faith in Him.

Намайг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхэд Тэрээр надад бүх зүйлийг хийхэд тусалж чадна.

Нэгэн өдөр Есүс Христ зэлүүд газарт олон мянган хүнд сургаал айлдаж байв. Хүмүүс хоол хүнс авчраагүй тул Есүсийн мөн Түүний шавь нарын санаа ихэд зовжээ. Хурсан олны дундаас нэг хүү таван талх, хоёр загас хуваалцахаар авч ирэв. Таван талх, хоёр загасаар яаж тэнд байсан бүх хүнийг хооллох юм бол гэж олон хүн гайхаж байлаа. Гэтэл Есүс хүнс өгсөнд Бурханд талархаж, адислаад, сагсанд хувааж хийсэн төдийгүй хүмүүст тарааж өгүүлэхээр шавь нартаа өгөв. Библид ийн хэлсэн.

“Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд … [тэнд] үлдсэн арван хоёр сагс дүүрэв” (Матай 14:20).

Тэнд байсан бүх хүн идэж, илүү хоол хүнс үлдсэн байжээ. Энэ бол гайхамшиг байв. Үүний нэгэн адил танд англи хэл сурах хангалттай цаг байхгүй мэт санагдаж магад. Энэ түүхээр өгүүлсэн Есүсийн үлгэр жишээг дага. Танд цаг зав, эрч хүч байгаагийн төлөө Бурханд талархаж, адислахыг Түүнээс гуй. Хэрэв та итгэлээр чадах бүхнээ өгвөл чадавхыг тань Бурхан нэмэгдүүлж чадна. Цаг зав багатай байсан ч та хэд хэдэн загвар өгүүлбэр сурч, өдөр бүр цөөн хэдэн шинэ үг ашиглаж ярихыг хичээж болно. Бурхан хичээл зүтгэлийг тань илүү үр бүтээлтэй болгож чадна. Есүс Христэд итгэж, Түүний үлгэр жишээг дагах нь бодож байснаасаа ч илүүг хийхэд тань тусална.

Хурсан олныг хооллож буй Христ

Ponder

  • Англи хэл сурахад тань Бурхан хэрхэн тусалж болох вэ?

  • Бодож байснаасаа илүү ихийг хийхэд тань Бурхан тусалсан тэр үеийн талаар бод. Та юу хийсэн бэ? Тэр юу хийсэн бэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг амьдрал дээр ашиглахыг хичээ. Эдгээр үгийг хэзээ хаана ашиглах талаар эргэцүүлэн бод.

buy

худалдан авах

cost/costs

үнэтэй байх

want

хүсэх

How much does this cost?

Энэ ямар үнэтэй вэ?

Nouns

coat/coats

хүрэм/хүрмүүд

dress/dresses

даашинз/даашинзууд

pants

өмд

shirt/shirts

цамц/цамцнууд

shoe/shoes

гутал/гутлууд

tie/ties

зангиа/зангианууд

car/cars

машин/машинууд

phone/phones

утас/утаснууд

Price

$50/fifty dollars

$50/тавин доллар

Илүү numbers-ыг Хавсралтаас үзнэ үү.

Илүү currency-ыг Хавсралтаас үзнэ үү.

Adjectives

cheap

хямд

expensive

үнэтэй

good

сайн

bad

муу

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: How much does this (noun) cost?A: It costs (price).

Questions

1-р загвар асуулт: ямар вэ энэ нэр үг үнэ

Answers

1-р загвар хариулт: үүний үнэ нь

Examples

Хар гар утас

Q: How much does this phone cost?A: It costs five hundred dollars.

Q: How much do these pants cost?A: They cost twenty dollars.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Энэ хичээл дээр үзсэн загвар өгүүлбэрүүдийн талаар илүү ихийг мэдэж авахыг хичээ. Дүрмийн ном эсвэл цахим хуудас ашиглах талаар бодож үз.

Q: Do you want to buy this (noun)?A: Yes, this (noun) is (adjective).

Questions

2-р загвар асуулт: та энэ нэр үгийг худалдаж авахыг хүсэж байна уу

Answers

2-р загвар хариулт: тийм ээ, энэ нэр үг бол тэмдэг нэр

Examples

Цагаан машин

Q: Do you want to buy that car?A: Yes, that car is cheap.

Хар ботинк

Q: Does she want to buy these shoes?A: No, those shoes are expensive.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

(20–30 minutes)

Хурсан олныг хооллож буй Христ

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Зүйл тус бүрд нэг үнэ сонго. Хамтрагчдаа ямар үнэ сонгосноо хэлэхгүй. Зүйл нэг бүрийн үнийг асуу бас хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

apple/apples

алим/алимууд

motorcycle/motorcycles

мотоцикл/мотоциклууд

table/tables

ширээ/ширээнүүд

Example

алимууд
  • A: How much do your apples cost?

  • B: They cost three dollars. Do you want to buy these apples?

  • A: Yes, those apples are cheap.

  • B: How much do your apples cost?

  • A: My apples cost five dollars. Do you want to buy these apples?

  • B: No, those apples are expensive.

Image 1

ширээ

Image 2

ногоон ботинк

Image 3

мотоцикл

Image 4

хар гар утас

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Дүрд тоглон үзүүл. А хамтрагч хувцас худалдан авахаар дэлгүүрээр явж байгаа бөгөөд үүнд 50 доллар зарцуулна. Б хамтрагч хувцасны дэлгүүрт ажилладаг. Зураг тус бүр дэх барааны талаар асууж, асуултад хариул. А хамтрагч юу худалдан авахаа шийдэх ба 50 доллароос илүүг зарцуулж чадахгүй. Дүрээ соль.

New Vocabulary

pretty

үзэмжтэй, аятайхан

ugly

муухай, онцгүй

Why not?

Яагаад болохгүй вэ?

Yes, I want to buy it.

Тийм ээ, би үүнийг худалдаж авахыг хүсэж байна.

No, I don’t want to buy it.

Үгүй ээ, би үүнийг худалдаж авахыг хүсэхгүй байна.

Example

  • A: How much does this shirt cost?

  • B: It costs 15 dollars. Do you want to buy it?

  • A: No, I don’t want to buy it.

  • B: Why not?

  • A: That shirt is expensive and ugly.

Image 1

40 dollars

ягаан даашинз

Image 2

20 dollars

өндөр өсгийтэй шар гутал

Image 3

25 dollars

эрэгтэй бор гутал

Image 4

10 dollars

улбар шар, саарал судалтай зангиа

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Ask and answer questions about how much something costs.

    Ямар нэг юмны үнэ асууж, асуултад хариул.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Say why I want to buy something.

    Ямар нэгэн юм яагаад худалдан авахыг хүсэж байгаагаа хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Say why I don’t want to buy something.

    Ямар нэгэн юмыг яагаад худалдан авахыг хүсэхгүй байгаагаа хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бодож үз.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Үнэндээ итгэл бол боломжгүй зүйлийг боломжтой болгогч хүч юм. Өөрт буй итгэлээ бүү бууруул” (Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Ерөнхий чуулган, 2021 оны 4-р сар, 104).