“25-р хичээл: Давтлага,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“25-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 25
Review
Зорилго: Би EnglishConnect 1 хөтөлбөрөө давтаж, сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох болно.
Personal Study
A-аас Г хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы бүлгээрээ хамтдаа гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Learn by Study and by Faith
Судалж мөн тэрчлэн итгэлээр суралцах
I can rely on God to seek learning by study and by faith.
Би судалж мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэхдээ Бурханд итгэж найдаж чадна.
Их Эзэн бидэнд суралцах загварыг ийн өгсөн.
“… та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биедээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийг шилдэг номуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судалж мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн” (Сургаал ба Гэрээнүүд 88:118)
EnglishConnect хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бод. Та энэ загварыг хэрхэн хэрэгжүүлсэн бэ? Суралцах зарчмуудыг болон хамтдаа сурсан мэдэгдлүүдээ тунгаан бод.
-
“Та бол Бурханы хүүхэд”—Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.
-
“Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх”—Есүс Христ бүх зүйлийг хийхэд минь тусалж чадна.
-
“Үүрэг хариуцлагатай байх”—Би сонгох хүч чадалтай бөгөөд суралцахуйнхаа төлөө хариуцлагатай байна.
-
“Бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ заах”—Би хайрлаж, зааж, бусадтай хамт сурснаар Сүнснээс суралцаж чадна.
-
“Урагш тэмүүлэх”—Саад бэрхшээл тулгарсан ч Бурханы тусламжтайгаар би урагш тэмүүлж чадна.
-
“Их Эзэнтэй зөвлөлдөх”—Би гаргасан хичээл зүтгэлийнхээ талаар өдөр бүр Бурхантай зөвлөлдсөнөөр суралцахуйгаа сайжруулдаг.
Таны EnglishConnect групп энд хүрээд өндөрлөж магадгүй хэдий ч таныг сурч, мэдрээсэй гэж хүсдэг өөр олон зүйл Бурханд бий. Таны Тэнгэрлэг Эцэг танд хайртай бөгөөд бурханлаг чадавхаа хэрэгжүүлэхэд тань туслахыг хүсдэг. Та Бурханд итгэж найдан, “судалж мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэх”-ээ үргэлжлүүлж болно.
Ponder
-
Та англи хэл сурахдаа Бурханы хайр, тусламжийг хэрхэн мэдэрсэн бэ?
-
Та EnglishConnect хөтөлбөрийн суралцах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
-
Та эдгээр суралцах зарчмыг амьдралынхаа бусад талбарт хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Prepare for Activity 1
Үйл ажиллагаа 1-ийн зааврыг унш. Сэдвүүдийн жагсаалтыг хар. Сэдэв тус бүрийн талаар асуусан нэг асуулт бич. Асуултуудаа чанга унш.
Сэдвүүд
Prepare for Activity 2
Үйл ажиллагаа 2-ын зааврыг унш. Сэдвүүдийн жагсаалтыг хар. Сэдэв тус бүрийн талаар асуусан нэг асуулт бич. Асуултуудаа чанга унш.
Сэдэв
Prepare for Activity 3
Үйл ажиллагаа 3-ын зааврыг унш. Хотынхоо тухай бод. Хотынхоо талаар гурван асуулт, хариулт бич. Тэдгээрийг чанга унш. Үгийн сан, загвар өгүүлбэрүүдийг 21-р хичээл болон 22-р хичээлээс үз.
Conversation Group
Activity 1: Create Your Own Conversations
(10–15 minutes)
Өөрийн нэр, өнөөдөр ямархуу байгаа, хаанаас ирсэн болон гэр бүл, гэр орныхоо талаар асууж, хариул. Ээлжлэн гүйцэтгэ.
Example
-
A: Hi. My name is Ana. What’s your name?
-
B: Hi, Ana. My name is Niko. How are you?
-
A: I am great. Thanks. How about you?
-
B: I am well. Thanks for asking.
-
A: Where are you from?
-
B: I’m from Brazil. And you?
-
A: Nice. I’m from Guatemala. How many people are in your family?
-
B: There are seven people in my family.
-
A: That’s a big family. Do you live in a house or in an apartment?
-
B: I live in an apartment.
Activity 2: Create Your Own Conversations
(10–15 minutes)
Хийх дуртай зүйл, өдөр тутмын дадал хэвшил, ямар хоол иддэг талаараа асууж, хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
New Vocabulary
banana |
гадил |
blender |
холигч |
orange |
жүрж |
peach |
тоор |
smoothie |
смүүти |
strawberry |
гүзээлзгэнэ |
Example
-
A: What do you like to do?
-
B: I like to read. Do you like to read?
-
A: Yes, I like to read too. Do you read every day?
-
B: Yes, I read every day. Before I go to bed, I read. What food do you like?
-
A: I like fruit because it’s delicious.
-
B: Me too! I eat a smoothie for breakfast every morning.
-
A: Wow! How do you make it?
-
B: First, put an orange, a banana, strawberries, and peaches in a blender. Then, mix all the fruit together.
Activity 3: Create Your Own Conversations
(10–15 minutes)
Тухайн нөхцөл байдлаар дүрд тоглон үзүүл. А хамтрагч асууна. Б хамтрагч хариулна. Дүрээ соль.
Partner A
Та Б хамтрагчийн хотод зочилж байгаа.
Хамтрагчаасаа:
-
Хотынхоо тухай ярьж өгөхийг хүс.
-
Хот дотор байдаг газраас өөр газрууд руу очих зүг чигийг асуу.
Partner B
Та энэ хотод амьдардаг.
Хамтрагчдаа:
-
Хотынхоо тухай ярьж өг.
-
Хот доторх өөр газар луу хэрхэн очихыг хэлж өг.
Example
-
A: This is my first time in this city. Tell me about the city.
-
B: It is big and busy.
-
A: Where is the train station?
-
B: It’s on D Street.
-
A: How do I get there from the grocery store?
-
B: Turn right on Main Street. Go straight. Turn left on D Street. The train station is across from the bank.
Таны дараагийн алхам
Одоо та EnglishConnect 1 хөтөлбөрийг үзэж дуусгасан тул EnglishConnect 2 руу орж цааш суралцах талаар бодож үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг харахын тулд join.englishconnect.org руу зочилно уу.
EnglishConnect 2 хөтөлбөрийг эхлүүлэхэд хараахан бэлэн биш байна уу? EnglishConnect 1 хөтөлбөрийн англи хэлний хичээлүүдээ үргэлжлүүлэн судлаарай.
Та дараагийн удаа аливаа зүйлийг хийхдээ та бол Бурханы хүүхэд, Тэр ахиж дэвшихэд тань туслах болно гэдгийг санаарай.