Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тусламж
Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг


“Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг,” Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэн: Эцэг эх, удирдагчдад зориулсан ерөнхий удирдамж (2019)

“Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг”

Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Хүндэт ах, эгч нар аа,

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэн бол Бурханы хайртай хөвгүүд, охид мөн. Тэд дэлхийд агуу нөлөө үзүүлэх чадавхтай.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан энэхүү ажлын хүрээнд зааж, тусгагдсан зарчмууд нь өсөж буй үеийнхнийг Есүс Христийг дагаж, амьдралынхаа бүхий л хэсэгт Түүний сайн мэдээг хэрэгжүүлэхэд урамшуулах илүү дээд түвшний, илүү ариун арга замыг төлөөлж байгаа билээ. Энэхүү томоохон арга хэмжээ нь сайн мэдээнээс суралцах, үйлчлэх онцгой завшаан, хувийн өсөлт хөгжил, сонирхолтой сэтгэл татам үйл ажиллагаанууд зэргээс бүрдэх юм. Энэ ажил гэр оронд эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ гэрэл ба үнэн дотор заах ариун нандин үүрэгтэй. Сүмийн удирдагчид хүүхэд, өсвөр үеийнхэнд болон тэдний гэр бүлд чухал ач холбогдолтой дэмжлэг, удирдамжийг санал болгодог.

Бид та нарт хайртай. Бид та нарт итгэдэг. Түүний хүүхдүүдийг итгэлээр удирдан залахад тань Тэнгэр дэх Эцэг та нарыг үргэлжлүүлэн адисалж, туслах болно гэдгийг бид амлаж байна.

Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга

Аврагч