Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тусламж
Туслах эх сурвалж


“Туслах эх сурвалж,” Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэн: Эцэг эх, удирдагчдад зориулсан ерөнхий удирдамж (2019)

“Туслах эх сурвалж”

Туслах эх сурвалж

Гар утас, вэб болон хэвлэмэл эх сурвалжууд байдаг. Зорилго тавихад туслах тусламж, зорилгодоо хүрэх санаа, гэртээ болон сүмд хийх үйлчлэл ба үйл ажиллагааны санаа, аюулгүй байдлын удирдамж, зааварчилгаануудыг эцэг эх, насанд хүрсэн удирдагчид, чуулга болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд болон өсвөр үеийнхэн хэрэглэж болно.

Эх сурвалж

Зураг
Ухаалаг утас

Гар утасны аппликэйшн: Gospel Living

Gospel Living гар утасны аппликэйшн (iOS ба Android) нь сүнслэгээр урамшуулсан, сонирхолтой, хөгжилтэй, өдөр тутмын амьдралтай холбоотой байхаар бүтээгдсэн юм. Энэ нь:

  • Сүнслэгээр урамшуулах агуулга

  • Сануулга

  • Үйл ажиллагааны санаа

  • Харилцаа

  • Тэмдэглэл хөтлөлт

  • Хувийн зорилго зэргээр дамжуулан Христэд төвлөрсөн амьдралыг дэмждэг.

Apple app store болон Android app marketplace дээр Gospel Living (Church of Jesus Christ) гээд хайгаарай.

Зураг
Компьютер харж байгаа өсвөр насны хүүхэд

Вэб: ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org

Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил вэбсайт нь эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэнд мөн удирдагчдад дэмжлэг үзүүлэх эх сурвалжуудаар хангадаг.

  • Эцэг эх болон гэр бүлийн эх сурвалж

  • Хүүхэд, өсвөр үеийнхнийг хэрхэн дэмжиж, урамшуулах тухай эх сурвалж болон жишээ

  • Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны эх сурвалж

  • Үйлчлэл ба үйл ажиллагааны заавар, жишээ, санаа

  • Хувийн өсөлт хөгжлийн (зорилго) жишээ, санаа

  • Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн сургалтын эх сурвалж

  • Хэвлэмэл материалуудыг татаж авч болох хувилбар

Хэвлэмэл: Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил

Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн зарчмуудад дэмжлэг үзүүлж, хүүхэд, өсвөр үеийнхэнд хувийн өсөлт хөгжлийн төлөвлөгөө гаргахад нь туслах хэвлэмэл товхимлууд бий.

Гэрээний зам дээрээ үргэлжлүүлэх

Зураг
Италийн Ром ариун сүм

Өсвөр үеийнхнийг амьдралынхаа дараагийн үе шат руу дэвшин ороход, Халамжийн нийгэмлэг болон ахлагчдын чуулга авралын ажлыг гүйцэлдүүлэхээр тэдэнтэй хамтран ажилласнаар баяр баясгалан, өсөлт хөгжилд хүрэх илүү их боломжуудаар хангах болно.

Зураг
Инээмсэглэж буй залуу эрэгтэйчүүд

Ахлагчдын чуулга

Зураг
Тэврэлдэж буй хоёр залуу эмэгтэй

Халамжийн нийгэмлэг

Хэвлэх