Бишопын зөвлөл
Цуглааны байраар хангах зарчим ба удирдамж


Цуглааны байраар хангах зарчим ба удирдамж

“Дараах зүйлсийг хийх бүх хүнд хүртээмжтэй байх үүднээс Сүм цуглааны байруудаар хангадаг. Үүнд:

Цуглааны байрууд орон нутгийн нөхцөл байдал, хэрэгцээнээс шалтгаалан өөр өөр хэлбэрээр оршиж болно” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 35.1). Дараах зарчим болон удирдамж нь бүс, гадасны удирдагчдад бүсийнхээ гишүүдийн хэрэгцээ шаардлагад тохируулан энэхүү зорилгыг гүйцэлдүүлэхэд тусална.

Тайлбар: Энэ баримт бичигт байгаа гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гэдэг нэр томьёонд дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлийг мөн хамааруулж ойлгоно.

Зарчим

Зохицуулалт ба өөрчлөлт

Сүмийн гишүүд улс төр, нийгэм, эдийн засгийн өөр өөр нөхцөл байдалд амьдардаг. Тойрог, салбарууд ч гэсэн хэмжээний хувьд болон удирдах хүмүүсийн нөөц боломжоор ялгаатай байдаг. Эдгээр болон өөр бусад нөхцөл байдлаас шалтгаалан гишүүдийг тохирох цуглааны байраар хангах үед орон нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчлөлт хийх хэрэгтэй байж болно.

Бүх цуглааны байр Сүмийн шүтэн бишрэх үйл явц болоод хөтөлбөрүүдийг дэмжих онцлог шинж чанартай байх ёстой. Эдгээрт ерөнхий цуглаан явуулах, заах, үйл ажиллагаа явуулах газар багтдаг. Бусад тохиромжтой онцлог чанарыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл тусгайлан зааж өгч болно. Бүсийн удирдагчид орон нутгийн хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан цуглааны байрны зөвшөөрөгдсөн загварыг өөрчлөхдөө ухаалгаар шийдвэр гаргах ёстой.

Цугларах байр нь орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан гишүүний гэр орон, орон нутгийн сургууль эсвэл олон нийтийн төв, түрээсийн газар, Сүмийн барьсан эсвэл худалдаж авсан газар эсвэл өөр бусад сонголт байж болно. Эдгээрийг тохиромжтой, урт хугацааны шийдэл гэж үзэж болно. Нөхцөл байдалд тохируулан дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл гэх мэт технологи ашиглахыг зөвшөөрнө.

Орон байраар хангах

Бүс, орон нутгийн санваарын удирдагчид боломжтой үедээ цуглааны байрыг бүрэн дүүрэн ашиглаж, нэмэлт байрны санал дэвшүүлэхдээ хянуур болгоомжтой байхыг хичээдэг. Ирц нэмэгдсэн нь одоо байгаа байгууламжийн хүчин чадлаас хэтэрсэн тохиолдолд шинэ цуглааны байраар хангаж болно.

Худалдан авах чадвар

Бүс, орон нутгийн удирдагчид цуглааны байрны хэрэгцээнд эдийн засгийн хувьд тохиромжтой, урт хугацааны, ирээдүйтэй шийдлүүдийг эрэлхийлдэг. Шинэ байр нь хүндэтгэл, сүр жавхлан, даруу байдлын дүр төрхийг харуулсан, орон нутгийнхаа хүрээлэн буй орчинтой зохицсон загвар хийцтэй мөн энгийн байх ёстой. Түүнчлэн үүнд орон нутагт хүртээмжтэй байгаа материал, тоног төхөөрөмж, тавилгыг ашиглах нь зүйтэй. Цуглааны байраар хангах, үйл ажиллагаа явуулах үйл явц нь тухайн бүс дэх Сүмийн бие даасан байдлыг хүчирхэгжүүлэхэд туслах ёстой.

Удирдамж

Ашиглалт ба ойр дөт зайд байх

Нэмэлт цуглааны байраар хангахын өмнө удирдагчид зорчин очих цагийн хувьд боломжтой цуглааны байрууд дээд хүчин чадлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг нягталдаг. Цуглааны байр нь Их Эзэний агуулахын нэг хэсэг бөгөөд гадасны хил хязгаараас үл хамааран ашиглагдаж байх ёстой. Бүсийн барилга хариуцсан ажилтнууд удирдагчдад боломжтой цуглааны байр олоход тусалж болно.

Бүс бүр гишүүдийн цуглааны байр луу аялахад зарцуулах тохиромжтой хугацааг тодорхойлох ёстой. Мөн энэ нь нэг нэгжийн гишүүдийн ихэнх нь 30-аас 45 минутын дотор хүрэх газарт байх ёстой. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл орон нутгийн нөхцөл байдал, зорчих тээврийн зардал зэргээс шалтгаалан бүсийнхний зорчих хугацааны шаардлагыг өөрчилж болно.

Ирц

Бүс бүр цуглаанд оролцож буй гишүүдийн тоо, боломжтой цуглааны байруудын сонголт зэргээс шалтгаалан цуглааны байрны хэмжээ, загварыг тодорхойлдог. Бүс, орон нутгийн удирдагчид үүнийг эдийн засгийн хувьд тохиромжтой, урт хугацааны, ирээдүйтэй шийдэл гэдгийг тодорхойлсны дараа барилга барих талаар бодож үзнэ.

Аравны нэгийг итгэлтэй төлдөг байх

Цуглааны байрыг барих эсвэл худалдан авахаас өмнө, тухайн нэгж дэх аравны нэгээ бүрэн төлдөг, идэвхтэй насанд хүрэгчдийн тоо өмнөх жилийн тухайн бүс дэх (эсвэл хэрэв бүс нэгээс дээш тооны улсыг багтаадаг бол тухайн улс дахь) аравны нэгээ бүрэн төлдөг, идэвхтэй насанд хүрэгчдийн дунджийн 80 хувьтай тэнцүү эсвэл түүнээс дээш хувьтай байх ёстой. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл байр түрээслэх эсвэл бусад цуглааны байрыг сонгохдоо, аравны нэгээ итгэлтэй төлдөг байх энэхүү шаардлагыг ашиглаж болно.

Цуглааны байрны ерөнхий төлөвлөлт

Сүмийг хүчирхэгжүүлэхийн тулд бүсүүд цуглааны байрны газрыг өргөтгөх эсвэл орлуулах шийдвэрийг гаргахаасаа өмнө урт хугацааны нарийн төлөвлөгөөг бэлтгэдэг. Тэд эдгээр төлөвлөгөөг тогтсон хуваарийн дагуу илгээдэг. Эдгээр төлөвлөгөөн дэх чухал хүчин зүйлүүдэд одоогийн ашиглаж байгаа газрыг ашиглах, урьдчилан таамагласан өсөлт, барилга байгууламжийн хуваарилалт, нэгжийн хил хязгаарын өөрчлөлт, худалдан авах чадвар багтана. Цуглааны байртай байх хэрэгцээ, төлөвлөгөөг бүсийн болон зохицуулах зөвлөлийн хүрээнд авч үздэг.

Бусад анхаарах зүйл

Гадасны оффис ба цуглаан

Шинэ гадас байгуулахаар төлөвлөж байхдаа одоогийн ашиглаж байгаа байрандаа багтахгүй бол ихэнх тохиолдолд бүс гадасны оффисоор хангадаг. Боломжоороо гадасны чуулган, үйл ажиллагаа, зөвлөлийн хурал зэргийг одоогийн байгаа эсвэл түрээсийн газарт явуулдаг. Одоогийн байгаа эсвэл түрээсийн байр дээр нэмээд илүү хүртээмжтэй болгохын тулд гадасны цуглаанд дуу, дүрс бичлэгийн технологийг ашиглаж болно.

Цуглааны байрны жил тутмын төлөвлөгөө

Цуглааны байрыг цуглааны байруудын жил тутмын төлөвлөгөөгөөр дамжуулан санхүүжүүлдэг. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл жил тутмын төлөвлөгөөгөө Тэргүүлэх бишопын зөвлөлөөр дамжуулан Нөөцийн болон төсвийн хороо руу илгээдэг.

Бишоп, бичиг хэргийн ажилтны нэмэлт оффис

Дараах удирдамж нь орон нутгийн удирдагчдыг одоогийн цуглааны байранд бишоп, бичиг хэргийн ажилтанд нэмэлт оффис гаргах талаар авч үзэж буй тохиолдолд мэдээллээр хангана.

Удирдамж:

  • Барилгын хэлтсийн ажилтан одоогийн цуглааны байрны ашиглалт болон багтаамжийг илүү сайн ойлгохын тулд ашиглалтын судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой.

  • Нэмэлт оффисоор хангахын өмнө, удирдагчид боломжит бүх анги танхим, бусад зай талбайг оффис болгон ашиглаж болох эсэхийг нягтлах хэрэгтэй.

  • Бичиг хэргийн ажилтны өрөөг дундаа ашиглаж болох эсэхийг мөн нягтална (нэг ажлын өрөөнд хоёр нэгж г.м).

  • Нууцлалыг хадгалахын тулд дуу чимээ тусгаарлагч (тааз, хана, хаалга)-аар хангасан байх хэрэгтэй. Үүнийг дулаалга эсвэл дуу чимээ тусгаарлагч ашиглан шийдэж болно.

Америкийн Нэгдсэн Улсад болон Канадын бүсэд бүсийн болон цуглааны байруудын барилгын хэлтсийн ажилтнууд оффисын хэд хэдэн хувилбарыг гаргаж ирэн, барилгын одоогийн болон хуучны стандарт төлөвлөгөөний зардлыг тооцон гаргасан.