Үйлс 10, 2-р хэсэг
Илчлэлт хүлээн авах зарчмууд
Хайр энэрлээр дүүрэн Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь тааллыг илүү сайн ойлгоход Корнел, Петр хоёрт туслахын тулд тэднийг илчлэлтээр адисалжээ. Тэд хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлдсэнээр нэмэлт гэрэл, мэдлэгээр адислагдсан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг танд Өөрийн тааллыг хэрхэн илчлэх талаарх ойлголтыг тань нэмэгдүүлэхэд тусална.
Чухал захиас илгээх
Тантай хамт байхгүй байгаа хэн нэгэнд чухал захиас дамжуулах хэрэг гарсан гэж төсөөл.
-
Та уг захиасыг ямар ямар арга замаар тэдэнд дамжуулж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэг танд ямар арга замаар чухал захиасыг дамжуулж болох вэ?
Тэнгэрлэг Эцэгт Өөрийн хүүхдүүдтэй хуваалцах олон чухал захиас бий. Зарим захиас нь бүх хүнд зориулагдсан байхад зарим нь зөвхөн танд зориулагдсан байдаг. Тэнгэрлэг Эцэг хувийн илчлэлтээр дамжуулан хувь хүнтэй харилцдаг. Та энэ хичээлийг судлахдаа, Бурхан Өөрийн чухал захиасыг танд илчлэх арга замуудыг олж мэд. Ингэснээр та илчлэлт ирэх үед үүнийг таньж мэдэж чадна.
Тэнгэрлэг Эцэг Өөрийн тааллыг Петр, Корнел хоёрт хоёуланд илчилдэг.
Үйлс 10:1–28, 44–48 дээрх Петр, Корнел хоёрын түүхийг эргэж хар (мөн “Үйлс 10, 1-р хэсэг” хичээлийг үзнэ үү). Эргэн харахдаа та Тэнгэрлэг Эцэгийн илчилж байгаа зүйлийг тэд хэрхэн ойлгосон болохыг олж мэд.
-
Та энэ түүхээс илчлэлтийн талаар юу олж мэдсэн бэ?
-
Та тодорхойлсон илчлэлтийн талаарх үнэнүүдээс Тэнгэрлэг Эцэгийн тухай юу сурч мэдэж болох вэ?
-
Хэрэв Петр, Корнел хоёр хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлдээгүй бол ямар адислал болон үнэнийг хүлээж авч чадахгүй байх байсан бэ?
Шат шатаар
Энэ түүхэд дүрсэлсэн илчлэлтийн талаарх үнэн нь Тэнгэрлэг Эцэг Өөрийн үнэнийг шат шатаар илчилдэг гэдгийг харуулдаг (2 Нифай 28:30-ийг үзнэ үү).
Петр, Корнел хоёрын хэн нь ч Бурханы тэдэнд өгсөн бүх зааврыг шууд хүлээн аваагүй болохыг анхаар. Тэнгэр элч Корнелд Петрийг олж уулзахыг зарлигласан бөгөөд “тэр чамд юу хийх хэрэгтэйг чинь хэлнэ” (Үйлс 10:5–6) хэмээсэн. Петр үзэгдэл хүлээн авсныхаа дараа “үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг ойлгож ядан байсан” (Үйлс 10:17). Тэр Корнелтой уулзах хүртэл энэ үзэгдлийн утгыг бүрэн ойлгоогүй байв.
Арван хоёрын чуулгыг ахлагч Дэвид А.Бэднар бидний хувьд энэ нь ямар байж болох талаар дүрсэлжээ. ChurchofJesusChrist.org дээрх “Patterns of Light: Spirit of Revelation” видеог (3:04) үз эсвэл дараах мэдэгдлийг уншина уу.
Мандах нарны алгуур нэмэгдэх туяа нь Бурханаас “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) өгөгдөх захиастай адил юм. Ихэнх тохиолдолд илчлэлт бага багаар бидний хүсэл, зохистой байдал, бэлтгэлийн дагуу ирдэг. … Илчлэлтийн энэ хэв маяг илүү элбэг тохиолддог.
(Дэвид А.Бэднар, “Илчлэлтийн Сүнс,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган)
Илчлэлтийн дагуу үйлдэх
Петр, Корнел хоёр анх хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлдсэнээр илүү сайн ойлголтоор адислагдсан. Энэ нь Үйлс 10 дээрх Биднийг хүлээн авсан илчлэлтээ дагах үед Тэнгэрлэг Эцэг нэмэлт илчлэлтээр адислах болно гэсэн өөр нэгэн үнэнийг харуулдаг.
Тэнгэрлэг Эцэгээс ирсэн илчлэлтийн дагуу үйлдэхийн ач холбогдлын талаар Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд тайлбарлажээ. ChurchofJesusChrist.org дээрх “Ариун Сүнс биднийг хөтлөг” видеоны 14:41-ээс 15:19 минутын хоорондох үйл явдлыг үз эсвэл дараах мэдэгдлийг унш.
Хэрэв бид өөрт ирдэг сүнслэг мэдрэмждээ анхаарлаа хандуулбал илчлэлтийн сүнсээр өсөн хөгжин, Сүнсээр хөтлөгдсөн бодол санаа, удирдамжийг улам их хүлээн авах болно. “Сайныг үйлдэхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун” [Сургаал ба Гэрээ 11:12] хэмээн Их Эзэн хэлсэн.
Бид Их Эзэний “зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно” [Сургаал ба Гэрээ 78:18] гэх урилгыг чухалчлан авч үзээсэй. Тэрээр биднийг Ариун Сүнсээр удирддаг. Бид Сүнстэй ойр байж, эхний төрсөн мэдрэмжээ Бурханаас ирсэн гэдгийг мэдэж, тэдгээрийн дагуу хурдан үйлддэг байх болтугай.
(Роналд А.Расбанд, “Ариун Сүнс биднийг хөтлөг,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 84)
-
Та хувийн илчлэлт хүлээн авахад өөрийгөө хэрхэн бэлдэж болох вэ?
Таны амьдралд зориулсан илчлэлт
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Би Ариун Сүнсээр дамжуулан илчлэлтийг хэрхэн ялган таних вэ?
Хүмүүс Ариун Сүнсийг таньж мэдэн, мэдэрдэг өөр өөр арга замын талаар сонсохын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Feeling the Holy Ghost” (3:17) видеог үзэж болно.
Илчлэлт эрэлхийлсэн ч гэсэн Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авахгүй байгаа мэт санагдах үед би яах ёстой вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарласан.
Бидний амьдралд эргэлзээтэй зүйл болон олон саад бэрхшээл тулгарах үед Бурхан биднийг чадах бүхнээ хийж, өөрсдийн төлөө үйлдэж, өөрсөд дээрээ үйлдүүлэхгүй байж, (2 Нифай 2:26-г үзнэ үү), Түүнд найдахыг хүсдэг. Бид тэнгэр элчүүдийг харж, тэнгэрлэг дуу хоолойнуудыг сонсож, хязгааргүй их сүнслэг илэрхийлэлтүүдийг хүлээн авахгүй байж болно. Олон тохиолдолд бид Бурханы тааллын дагуу үйлдэж байгаа гэсэн бүрэн баталгаагүйгээр итгэн найдаж, залбиран урагш тэмүүлж болно. Гэвч гэрээнүүддээ үнэнч байж, зарлигуудыг сахиж, байнга сайныг хийхийг эрэлхийлэн, илүү сайн хүн болохыг хичээх аваас бидний алхмыг Бурхан залан чиглүүлэх болно гэсэн итгэлтэйгээр алхаж чадна.
(Дэвид A. Бэднар, “Илчлэлтийн Сүнс,” Лиахона, 2011 оны 5-р сар, 90)
Илчлэлт хүлээн авахад ямар дадал хэвшил эсвэл үйлдэл надад саад болж байна вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн хэлжээ.
Судруудад Ариун Сүнсний нөлөөг “намуухан дуу хоолой” (1 Хаад 19:12; 1 Нифай 17:45; мөн 3 Нифай 11:3-ыг үзнэ үү) болон “төгс зөөлөн тайван дуу хоолой” (Хиламан 5:30) гэж дүрсэлсэн байдаг. Сүнс бидэнд намуухан, тайвнаар шивнэдэг учраас бид яагаад зохисгүй нэвтрүүлэг, порнограф, хөнөөлтэй донтуулагч зүйлс, донтуулах байдлаас зайлсхийх ёстойг ойлгоход хялбар юм. Дайсны эдгээр хэрэгсэл нь Бурханы Сүнсний хүчээр илгээгдсэн Түүний мэргэн захиаснуудыг таньж мэдэн, хариулах чадварыг маань сулруулан доройтуулж, улмаар устгаж ч болох юм.
(Дэвид А.Бэднар, “Илчлэлтийн Сүнс,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган)
Илчлэлт хүлээн авах чадвараа нэмэгдүүлэхийн тулд би юу хийж чадах вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлсэн.
Үйлчилж, ажиллах замаар урагшлах нь илчлэлтэд тэнцэхүйц болох чухал арга зам юм. Би судраас судалж байхдаа ихэнх илчлэлт Бурханы хүүхдүүдэд ирэхдээ Их Эзэнийг өөрсдөд нь анхны алхам заахыг хүлээн хаашаа ч хөдлөлгүй суухад биш, харин биднийг үйлдэл хийх үед ирдгийг мэдэж авсан.
Бид хийх зүйлдээ удирдамж хүсэн сүүдэрт залбирч суухаас илүүтэй гадаа гарч, үйлдэх юм бол мөн чадах бүхнээ хийсэн үедээ Сүнсний өдөөлтүүдийг олж авах болно. Бурханы хүүхдүүд хөдөлж байх үед илчлэлт ирдэг.
Тэгээд бид чадах бүхнээ хийнэ. Дараа нь бид Их Эзэний илчлэлтийг хүлээнэ. Тэрбээр өөрийн цагийн хуваарьтай.
(Dallin H. Oaks, ”In His Own Time, In His Own Way,” Ensign, Aug. 2013, 22, 24)
Сүнсийг мэдэрч, илчлэлт хүлээн авах чадвараа хэрхэн нэмэгдүүлэх талаар илүү их санал зөвлөмж авах бол “Feeling the Spirit”-ийг унших талаар бодож үз (Paul VanDenBerghe, New Era, Oct. 2011).