Төгс эзэмших сургаалын давтлага 14
Ойлгох ба тайлбарлах
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг дэх Аврагчийн сургаалыг ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг танд олгоно.
Давтах
Дараах үйл ажиллагаагаар, жишээ тус бүрийг тухайн жишээнд гарч буй хүн эсвэл хүмүүст заахад хамгийн тохиромжтой гэж бодож буй төгс эзэмших сургаалын судрын хэсэгтэй тохируул.
Хариултуудыг хичээлийн төгсгөлд өгсөн.
-
Хайртай хүн нь саяхан нас барсан тул танай гэр бүлийн зарим гишүүнд маш хэцүү байгаа бөгөөд тэд түүнийг дахин хэзээ ч харахгүй гэж бодож байна.
-
Зарим хүн бие махбодоо зөвхөн өөрсдийнх гэж мөн хүссэнээрээ ашиглаж болно гэж боддог. Аврагч биднийг гэтэлгэхийн тулд үнэ төлбөр төлснийг тэд мэддэггүй бөгөөд энэ нь “буцааж худалдан авсан” гэсэн утгатай. Тиймээс бидний бие зөвхөн биднийх биш бөгөөд бид Аврагчид өртэй юм.
-
Олон хүн там, диваажин зэрэгт итгэдэг боловч үхлийн дараах амьдрал, амилуулагдсан биеийн талаарх үнэнүүдийг ойлгодоггүй.
-
Найз тань танаас ажил мэргэжилдээ амжилт олж, мөнгө төгрөгтэй болохоос илүү бат бөх гэрлэлт, гэр бүлийн харилцааг яагаад нэн тэргүүнд тавьдаг болохыг асуув.
Ойлгох ба тайлбарлах
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон судрууд хэрхэн биднийг Есүс Христтэй холбож болох талаар заасан. Та ChurchofJesusChrist.org дээрээс “President Nelson—The Scriptures Teach Us about Jesus Christ (for Youth)” (0:59) бичлэгийг үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.
[Судрууд] бидэнд Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээ, Цагаатгалын цар хүрээ, Эцэгийн маань аз жаргалын болон гэтэлгэлийн агуу төлөвлөгөөний талаар заадаг. Өдөр бүр Бурханы үгэнд шимтэх нь гай гамшиг улам бүр ихсэж буй энэ үед сүнслэг байдлын хувьд амьд гарахад нэн чухал. Өдөр бүр Христийн үгэн дээр найрладаг байвал Христийн үг бидэнд төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үед юу хийхийг хэлж өгөх болно.
(Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109)
Өсвөр үеийнхэнд зориулсан үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд танаас Есүс Христийн талаар ямар нэг зүйлийг сурч, мэдрэхэд тусалсан судраа хуваалцахыг хүссэн гэж төсөөл. Энэ хичээлийн төгс эзэмших сургаалын судрын нэг хэсгийг эсвэл Шинэ Гэрээний өөр судрын хэсгийг сонго. Аврагчийн тухай мөн Түүний сайн мэдээ, Цагаатгал эсвэл Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний тухай таны ойлголтыг гүнзгийрүүлсэн үнэнийг тодорхойлохын тулд Ариун Сүнсийг урин тусламж ав.
Давтлагын зөв хариулт: 1-б, 2-г, 3-a, 4-в