Суралцахуйгаа үнэлэх нь 2
Матай 3–7; Лук 3–6; Maрк 1; Иохан 2–4
Энэ хичээл нь энэ жил Шинэ Гэрээнээс суралцах явцдаа тавьсан зорилго, суралцахуй, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд тань туслах зорилготой.
Таны Шинэ Гэрээний семинараас суралцсан зүйлс Есүс Христ рүү илүү бүрэн дүүрэн очиход болон Түүний шавь эсвэл дагалдагч болоход тань туслах зорилготой. Дараах гурван үйл ажиллагааны нэгийг хийж, биднийг Аврагчийн сургаалыг хэрэгжүүлэн, Түүнийг дагах үед ирдэг адислалуудыг олж мэд. Дараа нь шалгах хоёр асуултад хариул.
-
Хүүхдийн дуу болох “Мэргэн, мунхаг хоёр” (Хүүхдийн дууны ном, 132)-ыг дуулж эсвэл сонсоод, Матай 7:24–27 -г унш.
-
Хуудас цаас эсвэл судлах тэмдэглэл дээрээ Матай 7:24–27 дээрх Аврагчийн сургаалыг илэрхийлэх хялбар зураг зур.
-
Шоо эсвэл аяга ашиглан шал, ширээ, тавцан зэрэг бат бөх суурин дээр энгийн байшин эсвэл ямар нэг байгууламж барь. Дараа нь ор, хуйлсан хөнжил эсвэл дэр зэрэг тогтвор муутай суурин дээр өөр нэг энгийн байгууламж барь. Байгууламж бүрийн хажуугийн гадаргуу дээр дараад, юу болохыг ажигла. Матай 7:24–27 -г уншаад, энэ үйл ажиллагаа, Аврагчийн сургаалт зүйрлэл хоёрын ижил төстэй зүйлийг олж мэд.
-
Та энэ үйл ажиллагаанаас юу сурч мэдсэн бэ?
-
Бид Аврагчийн сургаалыг хэрэгжүүлбэл ямар адислал хүртэж чадах вэ?
Та энэ жил Шинэ Гэрээнээс Аврагчийн сургаалыг судалж, хэрэгжүүлэхээр чармайхдаа олж авсан өсөлт хөгжлийнхөө талаар бод. Дараах асуултуудын нэгд эсвэл түүнээс олонд хариул.
-
Таны судалсан Есүс Христийн сургаалаас танд онцгой утга учиртай санагдсан ямар сургаал байна вэ?
-
Та Аврагчийн үгийг судлах явцдаа Түүнд ямар арга замаар илүү ойртсон бэ?
-
Амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой ямар ямар сургаалыг та энэ жил судалсан бэ? Үр дүнд нь та ямар адислал хүртсэн бэ?
Энэ хичээл нь Есүс Христийн хадан дээр амьдралаа цогцлоон бүтээж буй аргуудаа үнэлэхэд тань туслах бөгөөд ингэснээр та учирч болзошгүй сорилтуудыг сөрөн зогсож чадна.
Дараах үйл ажиллагааг явуулахдаа хосоороо эсвэл жижиг бүлгээр жүжиглэн тоглоход суралцагчдыг урих талаар бодож үз.
Дараах үйл ажиллагаа нь танд наманчлал, баптисм, гишүүний баталгааны талаарх Аврагчийн сургаалыг хэр сайн ойлгож, тайлбарлаж чадахаа үнэлэхэд тусална. Дараах хоёр мэдэгдлийг авч үзээд, дурдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тус бүрд нь хариулт бич. Сүүлийн үед судалсан дор хаяж нэг судраа ашигла. Хаалтад байгаа судрын эшлэлүүд тус болж магадгүй. Хувийн аливаа туршлага эсвэл гэрчлэлээ нэмж болно.
-
Би бол маш сайн хүн. Хэрэв би том нүгэл үйлдээгүй бол наманчлалын тухай яагаад санаа зовох ёстой юм бэ? ( Матай 3:1–8 ; Лук 3:7–14 -ийг үзнэ үү.)
-
Би Есүс Христэд итгэдэг, гэхдээ би Бурхантай амьдрахаар буцаж очихын тулд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёстой гэж бодохгүй байна. ( Марк 1:1–9 ; Иохан 3:5 ; 2 Нифай 31:5–12, 17–18 -ыг үзнэ үү.)
2. Complete the following in your study journal: