Семинар
Maтай 6:19–34


Maтай 6:19–34

“Эхлээд Бурханы хаанчлалыг хайгтун”

Christ teaches that all things shall be added unto those who seek the kingdom of God.

Уулан дээрх номлолынхоо нэг хэсэг болгож Есүс Христ Өөрийн шавь нарт “эхлээд Бурханы хаанчлалыг … хайгтун” (Матай 6:33) хэмээн сургажээ. Энэ хичээлээр та Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихын ач холбогдлыг тунгааж, хуваалцах боломжтой болно.

Дараах бодит амьдралын жишээнүүдийг унш.

  • АНУ-ын Калифорнид амьдардаг серфингийн авьяаслаг тамирчин залуугийн семинарын хуваарь түүний ахлах сургуулийн серфингийн багийн сургуулилттай нэгэн зэрэг байхаар таарсан байна.

  • Бразилын нэгэн залуу эмэгтэй найзынхаа 15 насны төрсөн өдөрт хажууд нь суух хүндэт зочноор уригдсан боловч өөрийнхөө жишигт нийцэхгүй даашинз өмсөх хэрэгтэй болжээ.

  • Шинэ Зеландад амьдардаг регбигийн авьяаслаг тоглогч болох залуу эрэгтэй удахгүй мэргэжлийн багт тоглох урилга хүлээн авах гэж байгаа боловч бүрэн цагийн номлолд үйлчлэх насанд хүрсэн байлаа.

Эдгээр нь өсвөр үеийнхэн өөрсдийн амьдралд Бурханыг эн тэргүүнд тавих ёстой нөхцөл байдлууд бөгөөд энэ нь тийм ч амар биш юм.

  • Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихтай холбоотой ямар асуулт эсвэл асуудлууд эдгээр нөхцөл байдалд байгаа өсвөр үеийнхэнд тулгарах вэ?

  • Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихтай холбоотой ямар асуулт эсвэл асуудлууд танд эсвэл таны найз нөхдөд байж болох вэ?

Та энэ хичээлийг судалж байхдаа, өөрийн асуудлуудыг шийдэх болон Их Эзэнийг эн тэргүүнд тавихын ач холбогдлыг мэдрэхэд туслахыг Түүнээс гуйгаарай.Дараах бүлэг шүлгийн нэгийг судал. Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихад туслах Аврагчийн заасан үнэнийг олж мэдэж, ойлгоход тань туслах Ариун Сүнсний зааварчилгааг эрэлхийл.

Суралцагчид судлах шүлгээ өөрсдөө сонгох эсвэл А, Б сонголтоос аль нэгийг гүйцэтгэх боломжтой. Дараах сонголтуудыг самбар дээр харуулах нь тустай байж болно.

А сонголт: Матай 6:19–24. Эдгээр шүлэгт Аврагч бидний хамгийн ихээр үнэ цэнтэйд тооцдог зүйлсийг илэрхийлэхдээ эд баялаг гэдэг үгийг, бидний амьдралын алсын хараа эсвэл төвлөрөх ёстой зүйлсийг илэрхийлэхдээ нүд гэдэг үгийг ашиглажээ. Иосеф Смитийн Орчуулгын 22-р шүлэгт Их Эзэний заасан зүйлсийг тодруулж өгдөг, “Нүд чинь Бурханы цог жавхланг харах саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 6:22 [ Матай 6:22 , зүүлт тайлбар b]; мөн Сургаал ба Гэрээ 88:67-г үзнэ үү). Мөн эд баялаг гэдэг үг нь материаллаг байдал эсвэл баян хүнийг илэрхийлж байна ( Матай 6:24 , зүүлт тайлбар e-г үзнэ үү).

Б сонголт: Матай 6:25–34. Эдгээр шүлгийн Иосеф Смитийн Орчуулга нь Их Эзэн Өөрийн төлөөлөгчдөд “дэлхий ертөнцөөр … явж … хүмүүст сургаал айлдах” үүрэг хариуцлагынх нь талаар ярьж байсан болохыг тодотгож өгдөг (Joseph Smith Translation, Matthew 6:25–26 [in the Bible appendix]). Их Эзэний зааварчилгаа энэ үед арван хоёр төлөөлөгчдөд зориулагдсан байсан бол Түүний заасан зарчим бидэнд мөн хамаатай. Бурхан биднийг багтаасан Өөрийн бүтээлүүдэд хэрхэн анхаарал тавьдаг тухай жишээг ажигла. Суралцаж байхдаа 33-р шүлэгт онцгой анхаарал хандуул. Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга нь “Энэ дэлхийн зүйлүүдийг бүү эрэлхийл, харин та нар юуны түрүүнд Бурханы хаант улсыг байгуул” гэж эхэлдэг (Иосеф Смитийн Орчуулга, Матай 6:38 [Иосеф Смитийн Орчуулгын хавсралт дээр]).

  • Та Аврагчийн үгсийг уншиж, Ариун Сүнсний удирдамжийг урих явцдаа танд утга учиртай санагдсан юуг олж харсан бэ? Энэ нь яагаад утга учиртай байсан бэ?

5:38

Аврагч эдгээр шүлэгт бид Бурханд болон эд баялагт (эсвэл материаллаг зүйлсэд) хоёуланд зэрэг үйлчилж чадахгүй бөгөөд хэрэв бид эхлээд Бурханы хаанчлалыг хайвал Тэр бидэнд хэрэгтэй гэж мэдэж буй зүйлсээрээ биднийг адислах болно гэсэн үнэн зарчмуудыг заасан.

  • Тэднийг өөрийн амьдралд эн тэргүүнд тавих урам зориг өгдөг Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын талаарх юуг та мэдэх вэ?

3:50

Хэрэв боломжтой бол Бурханыг эн тэргүүнд тавьсан залуу хүмүүсийн тухай дараах видео бичлэгүүдийг үзнэ үү. Уг видео бичлэгүүд нь хичээлийн эхэнд байгаа нөхцөл байдлуудтай тохирдог. (Бүх видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр бий.)

No Regrets (Харамсах зүйлгүй)” (5:38): Серфингээр хичээллэдэг залуу эрэгтэйн тухай.

3:31

Virtuous Young Women (Ёс суртахуунтай залуу эмэгтэйчүүд)” (3:50): Зохисгүй даашинз өмсөх хэрэгтэй болсон залуу эмэгтэйн тухай.

Your Day for a Mission (Номлолд үйлчлэх таны өдөр)” (3:31): Регби тоглодог залуу эрэгтэйн тухай.

Writing on a piece of paper with a pen or pencil.

2. Complete the following activity in your study journal.

  • Танд энэ видео бичлэгийн юу нь таалагдсан бэ? Та Бурханыг эн тэргүүнд тавих талаар юу сурч мэдэж авсан бэ?

  • Та хэзээ Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавьж байсан бэ?

  • Та өөрийнхөө шийдвэрийн үр дүнд ямар адислалуудыг олж харсан бэ?

Өөрийн амьдралд Бурханыг эн тэргүүнд тавих тухай Аврагчийн сургаалыг хэрхэн хэрэгжүүлдэг талаараа бод. Энэ хичээлийг үзэж дуусгахдаа Ариун Сүнснээс урам зориг авахаар үргэлжлүүлэн эрэлхийл.

Танай гадас эсвэл дүүргийн зөвлөлөөс танай чуулга эсвэл ангийг өөрийн бүс дэх өсвөр үеийнхэнд Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихад нь туслах видео бичлэг хийхэд урьсан гэж төсөөл. Ерөнхийлөгчийн зөвлөл уг видео бичлэгийг өсвөр үеийнхний арга хэмжээн дээр үзүүлэхээр төлөвлөж байна.

Writing on a piece of paper with a pen or pencil.

2. Судлах тэмдэглэл дээрээ дараах үйл ажиллагааг гүйцээ.

Видео бичлэгийнхээ дэлгэрэнгүй тоймыг гарга. (Та видео бичлэг хийх шаардлагагүй; зөвхөн төлөвлөгөө гаргах шаардлагатай.) Тоймдоо дараах зүйлсийг багтаа. Үүнд:

  • Аврагчийн Матай 6 дээр заасан дор хаяж нэг үнэн болон энэ нь Бурханыг амьдралдаа тавихад өсвөр үеийнхэнд хэрхэн туслах тухай тайлбар

  • Хэн нэгэн хүний Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавьж буй тухай орчин үеийн жишээ. Энэ жишээ нь таны хувийн туршлага эсвэл таны мэддэг хэн нэгний туршлага байж болно. Жишээнд энгийн дүгнэлт бич.

Мөн тоймдоо дараах санаануудын нэг эсвэл хэд хэдийг багтаа. Үүнд:

  • Сүмийн удирдагчийн гаргасан мэдэгдэл

  • Таны оруулж болох зураг эсвэл үзүүлэн болон тэдгээрийг хэзээ оруулж болох тухай

  • Таны хувийн гэрчлэл

Та видео бичлэгийн төлөвлөгөөгөө гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаж болно. Ирээд, Намайг дага гарын авлагыг бие даан судлах цаг дээр энэ сэдвийн талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахдаа үүнийг гүйцэтгэх нь хамгийн тохиромжтой.

Хэрэв та видео бичлэг хийж чаддаг бол хийгээд, бусадтай хуваалцах талаар бодож үз.

Тоймоо байршуулахын тулд Даалгаврыг эхлүүлэх товчлуурыг эсвэл Илгээх табыг сонгоно уу.