Төгс эзэмших сургаалын давтлага 1
Олох ба цээжлэх: Лук 2:10–12–Лук 24:36–39
Төгс эзэмших сургаалын зорилгуудын нэг бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний эхний 11 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг олох, цээжлэхэд танд туслах зорилготой.
Great power can come from memorizing scriptures. To memorize a scripture is to forge a new friendship. It is like discovering a new individual who can help in time of need, give inspiration and comfort, and be a source of motivation for needed change.
(Richard G. Scott, “The Power of Scripture,” Ensign or Liahona, Nov. 2011, 6)
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг яагаад мэдэж байх шаардлагатай вэ?
Та судруудыг цээжлэхийн ач холбогдлын талаарх Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын (1928–2015) дараах мэдэгдлийг санаж байгаа байх.
Эхний 11 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг суралцахын тулд дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулах эсвэл зөөврийн төхөөрөмж дээрээ Doctrinal Mastery аппликэйшныг татаж аваад, аппликэйшн дээрх цээжлэхэд тань туслах үйл ажиллагаануудыг ашиглах талаар бодож үз.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” | |
“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.” | |
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.” | |
“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” | |
“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” | |
“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв. | |
“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.” | |
“Чи Бурхан Эзэнээ хайрла. Чи хөршөө … хайрла.” | |
“Намайг дурсаж,” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан. | |
“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” | |
“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.” |
Ангийн хэмжээнээс хамааран суралцагч бүрд 11 төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл түүнээс олон хэсгийг оноож өгөх талаар бодож үз. Шаардлагатай бол нэг хэсгийг хэд хэдэн суралцагчид оноож өгч болно.
Суралцагчдыг ширээ ширээн дээр очиж, хэсгүүдийг олохын тулд хамтрагчтайгаа ажиллаж, олсон бол бүх 11 төгс эзэмших сургаалын судрын хэсэг болон судрын түлхүүр үг хэллэгүүдийг тэмдэглэхэд урь. Хэдэн минут болоод хамтрагчаа солихыг суралцагчдад уриал.
Бие биетэйгээ хамтран ажиллахдаа дараах зүйлийг хийхэд суралцагчдыг урь (эдгээр зааварчилгааг самбар дээр бичих нь тустай байж болно).
-
Бие биетэйгээ илүү сайн танилцахын тулд асуу (жишээлбэл, “Чиний хийх дуртай зүйлсийн нэг юу вэ?” эсвэл “Чиний очих дуртай газруудын нэг юу вэ?”).
-
Оногдсон төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийг олоход бие биедээ тусал. Судар дээрээ тухайн хэсэг болон судрын түлхүүр үг хэллэгийг тэмдэглэх талаар бодож үз.
-
Судрын түлхүүр үг хэллэг дэх үнэн яагаад чухал болохыг хуваалц.
-
Судрын эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхээр оролд.
Шалгалт өгөх гэдгийг сонгоно уу.
Зүүн гар талд байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсгийг баруун гар талд байгаа судрын түлхүүр үг хэллэгтэй тохируул.
Хамгийн багадаа төгс эзэмших сургаалын судрын гурван хэсгийг сонгоод, дараахыг гүйцэтгэ.
-
Судрын эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжээр бич.
-
Эдгээр шүлгийг яагаад чухал гэж бодож байгаагаа хуваалц.
Дараагийн хэдэн өдрийн турш хамгийн багадаа гурван төгс эзэмших сургаалын судрын хэсгийн судрын эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхээр чармайгаарай. Эдгээр шүлгийг мэдэж байх нь таны болон таньдаг хүмүүсийн тань амьдралыг ямар аргаар адисалж болохыг олж мэд.