Семинар
Төгс эзэмших сургаал: Ефес 2:19–20


Төгс эзэмших сургаал: Ефес 2:19–20

Сүм Есүс Христ дээр болон Түүний бошиглогч, төлөөлөгчид дээр суурилсан

Тэргүүн Зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бүх гишүүн Италийн Ром дахь Зочдын төвийн Христийн хөшөө болон Анхны 12 төлөөлөгчийн хөшөөнүүдийн дэргэд зогсож, суусан байна. Урд эгнээний зүүнээс баруун тал руу: Дийтр Ф.Угдорф, Жэффри Р.Холланд, М.Рассэлл Баллард, Даллин Х.Өүкс, Рассэлл М.Нэлсон, Хэнри Б.Айринг, Давид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Тодд Кристоффэрсон, Гари И.Стивэнсон, Роналд А.Расбанд, Нийл Л.Андэрсэн, Дэйл Г.Рэнланд, Гэррит В.Гонг, Үлиссэс Соарэс

Та Ефес 2-ыг судалснаар Есүс Христийн Сүм бол бошиглогч, төлөөлөгчид дээр суурилан байгуулагдсан бөгөөд Есүс Христ гол булангийн чулуу гэдгийг мэдэж авсан. Энэ хичээл нь Ефес 2:19–20-ийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэн, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх замаар эдгээр сургаалыг илүү төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэхэд танд туслах зорилготой.

Цээжлэх ба тайлбарлах

Цуглааны байрны зураасан зураг.

Энэхүү төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийн тулд дараахыг судлах тэмдэглэлдээ дор хаяж гурван удаа бич: “Ефес 2:19–20. Сүм бол ‘төлөөлөгчид болон бошиглогчдын суурин дээр босгогдсон бөгөөд Есүс Христ Өөрөө булангийн чулуу нь ажээ.’”

Та энэ үг хэллэгийг энэхүү үнэнийг дүрслэн харуулсан арга замаар бичиж болно. Жишээлбэл: Та суурийг бэлгэдэн уг үг хэллэгийг тойруулан тэгш өнцөгт зураад, дээр нь сүмийг зурж болно. Эсвэл хэрэв та өмнөх хичээлээр уг суурийн жишээг зурсан бол дээр нь эсвэл ойролцоо түлхүүр үг хэллэгийг нь бичиж болно.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Бошиглогч, төлөөлөгчдийн талаар мэддэг зүйлээ тайлбарлахад туслах дараах үйл ажиллагааг судлах тэмдэглэлдээ хийж гүйцэтгэ.

  1. Ефес 2:19–20-ыг уншаад, үүнд агуулагдаж буй захиасыг тунгаан бод.

  2. Ефес 2:19–20-оос бошиглогч, төлөөлөгчдийн талаар хэн нэгэнд байж болох асуултын талаар бод. Зарим жишээг дурдвал “Танай сүмд яагаад бошиглогч, төлөөлөгчид байдаг вэ?” “Судруудад бошиглогч, төлөөлөгчдийн талаар юу заасан байдаг вэ?” эсвэл “Аврагч ба бошиглогч, төлөөлөгчдийн хооронд ямар харилцаа байдаг вэ?” гэх зэрэг байж болно. Байгаа асуултуудаа бич.

  3. Ефес 2:19–20-ыг ашиглаад, уг асуултад хариулахын тулд юу гэж хэлэхээ бич.

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Дараах үйл ажиллагаа нь танд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад тусална. Мэдэгдэл тус бүрийг сүнслэг мэдлэг олж авах зохих зарчимтай тааруулна уу. Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөрийг ашигла.  

  1. Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид найдваргүй эх сурвалжаас болгоомжлох хэрэгтэй.

  1. Итгэлээр үйлд.

  1. Бид аль хэдийн хүлээн авсан үнэнд болон гэрэлд итгэлтэй байх юм бол илүү их зүйлийг хүлээн авах болно.

  1. Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.

  1. Бид Тэнгэрлэг Эцэг, Түүний авралын төлөвлөгөөнд итгэх итгэлд аргамжигдсан хэвээр байвал асуудлыг илүү тодорхой харж чадна.

  1. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.

Таны дотны найз Эстэллэгийн сэтгэл хоёрдсон байна гэж төсөөл. Түүнд бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл байгаа хэдий ч тэрээр Сүмийн одоогийн сургаалыг эсэргүүцдэг байна. Үнэндээ тэр үүнийг маш хүчтэй эсэргүүцдэг ажээ. Юу хийх ёстойгоо мэдэхийн тулд тэр танаас тусламж хүсжээ. Тухайн мөчид та юу хэлэхээ мэдэхгүй байсан боловч найздаа туслахдаа бэлтгэхийн тулд семинарын хичээл дээр ашигласан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дагахаар шийдсэн байна.

Бошиглогч, төлөөлөгчдийн талаарх өөрийн бодол санаа, мэдрэмжийг болон Эстэллэд хэрхэн тусалж чадах талаараа эргэцүүлэхийн тулд дараах хүснэгтийг ашигла.

Би бошиглогч, төлөөлөгчдийг дагахад мөн тэдэнд итгэхэд хэрхэн суралцсан бэ?

Би найздаа хэрхэн туслах вэ?

Би бошиглогч, төлөөлөгчдийг дагахад мөн тэдэнд итгэхэд хэрхэн суралцсан бэ?

Би бошиглогч, төлөөлөгчдийг нь дагахын тулд Есүс Христэд итгэх итгэлтэйгээр үйлдэх үедээ ямар туршлага олж авсан бэ? Аль туршлагыг Эстэллэтэй хуваалцах нь тустай байх вэ?

Би найздаа хэрхэн туслах вэ?

Их Эзэн түүнийг хэрхэн итгэлээр үйлдээсэй гэж хүсэх байсан талаар бодож үзэхэд нь Эстэллэд туслахын тулд би ямар асуултуудыг асууж болох вэ?

Би бошиглогч, төлөөлөгчдийг дагахад мөн тэдэнд итгэхэд хэрхэн суралцсан бэ?

Би Тэнгэрлэг Эцэгийн тухай, Түүний төлөвлөгөө, хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцдаг талаар нь энэ нөхцөл байдалд Эстэллэд туслах юу мэдэж байгаа вэ?

Би найздаа хэрхэн туслах вэ?

Та тулгарсан нөхцөл байдлаа мөнхийн талаас нь харахад Эстэллэд туслахын тулд түүнд ямар асуултууд тавьж болох вэ?

Би бошиглогч, төлөөлөгчдийг дагахад мөн тэдэнд итгэхэд хэрхэн суралцсан бэ?

Бошиглогч, төлөөлөгчдөд итгэхэд маань тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалжууд тусалсан бэ? Тэдгээр нь надад хэрхэн тусалсан бэ?

Би найздаа хэрхэн туслах вэ?

Би Эстэллэд тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалжуудад хандахыг санал болгож болох вэ?

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ:

Эстэллэтэй харилцан яриа хэрхэн өрнүүлэх талаар юу гэж бодож буйгаа бич эсвэл үүний зураасан зурган өгүүлэмж зур. Юу гэж хэлж болохоо, Эстэллэ хэрхэн хариулах талаар юу бодож байгаагаа илэрхийлэхдээ бодитой хандаарай.