Семинар
Ефес 2


Ефес 2

Есүс Христ бол голлох булангийн чулуу

Дэлхийн визуал номын сангийн дуу авиаг сул дамжуулах тэмдэгт

Хөрвөгдөхөөсөө өмнө харийнхан байсан Ефест амьдардаг гэгээнтнүүдийн хувьд Христэд итгэгч еврейчүүдтэй хамт шүтэн бишрэх үед “гаднынхан болон цагаач хүн” (Ефес 2:19) мэт санагддаг байсан байж болох юм. Паул Ефесийн гэгээнтнүүдэд тэд Есүс Христийн ачаар “нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнхний” (Ефес 2:19) хувиар нэгдсэн гэдгийг нь сануулжээ. Тэдний одоо харьяалагдаж буй сүм Христ, Түүний төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр баригдсан бөгөөд Есүс Христэд итгэх итгэлээр ирэх үед тэднийг адислах хүчтэй болсон байв. Энэ хичээл нь танд Есүс Христ өнөөдөр Өөрийн Сүмийг бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддагийн ачаар таны хувьд боломжтой болсон адислалуудыг танин мэдэж, эрэлхийлэхэд туслах болно.

Сүмийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэх

  • Хэн нэгний хувьд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх нь таарч тохирохгүй байгаа мэт санагдаж байж болох ямар шалтгаан байж болох вэ?

  • Хэрэв хэн нэгэн өөрийгөө Сүмд таарч тохирохгүй байна гэж үзвэл та түүнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Та Их Эзэний Сүмийн талаар юу гэж боддогоо тунгаан бод. Та Сүмийн нэгэн хэсэг гэдгээ хэзээ хүчтэй мэдэрч байсан бэ? Танд таарч тохирохгүй байгаа мэт санагддаг үе байсан уу? Христийн Сүмийн гишүүний хувьд та өөрийгөө ямар ямар адислалаас хүртэх боломжтой гэж боддог вэ? Энэ хичээлийг судлахдаа Их Эзэн биднийг Өөрийнх нь Сүмийн гишүүдийн хувьд нэгтгэх юуг бидний төлөө хийсэн талаарх үнэнүүдийг хайж ол.

Саадыг нураах

Иерусалимын загвар ариун сүмийн ойроос харагдах байрлал_161

Төлөөлөгч Паулын амьдарч байсан цаг үед Христийн шашинд хөрвөгдсөн еврей биш хөрвөгчид (өмнө нь харийнхан гэгддэг байсан хүмүүс) өөрсдийгөө Сүмийн бусад гишүүнтэй таарч тохирохгүй байна гэж бодож, “гаднынхан болон цагаач хүн” (Ефес 2:19) мэт санаж байсан байж болох юм. Жишээлбэл: Иерусалим дахь ариун сүмд тэднийг “хуваагдлын хананаас” (Ефес 2:14) цааш, илүү ариун нандин газруудад оруулдаггүй байсан ч тийшээ зөвхөн еврей хүн, еврей гаралтай христэд итгэгчид орох боломжтой байжээ. Түүнчлэн, Тэнгэрлэг Эцэг Петрт илчлэлт өгөхөөс өмнө, харийнханд сайн мэдээний адислалаас хүртээдэггүй байжээ (Үйлс 10-ыг үзнэ үү).

Паул Ефес дэх хөрвөгдөөд удаагүй байсан бололтой гэгээнтнүүдэд хандан захидал бичсэн. Ефес 2:12–14, 18–21-ийг уншаад, Их Эзэн ефесчүүдийг хэрхэн адисалсныг олж мэд. Паул эдгээр гэгээнтнийг хөрвөгдөхөөс өмнөх амьдралаа эргэж санахад урьж байгаагаар эдгээр шүлэг эхэлдгийг мэдэх нь тустай байж болох юм. Паулын “Бурханы гэр бүлийнхэн” (19-р шүлэг) гэж дурдсан нь Есүс Христийн Сүмийнхнийг хэлж байгаа юм.

Төгс эзэмших сургаалын шигтгээ зураг (цэнхэр). Нээлттэй номын зураг. Ефес 2:19–20 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно. Та судрын энэ хэсгийн талаар дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй үзнэ.

 

2:27

Ye Are No More Strangers

Paul teaches that the Atonement of Jesus Christ is available for all of God's children. Ephesians 2:10–22

  • Их Эзэн ефесчүүдийг хэрхэн адисалсан бэ?

Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан еврейчүүдийг харийнхнаас тусгаарлаж, харийнхныг Бурханаас тусгаарлаж байсан бүх саадыг авч хаясан. Харийнхан еврей болж, Мосегийн хуулийн дагуу амьдрах эсвэл Сүмд нэгдэхийн тулд хөвчөө таслуулах шаардлагагүй болсон. Тэд Есүс Христ рүү ирж, Түүний сайн мэдээг хүлээн авснаар “Бурханы гэр бүлийнхэн” (Ефес 2:19) буюу Бурханы гэрээт хүмүүсийн нэгэн хэсэг болсон юм.

  • Аврагч бидний болон бусдын хоорондох саадыг ямар арга замаар нураасан бэ?

  • Та хүн бүр “Христийн цусаар” (13-р шүлэг) дамжуулан “Эцэг өөд очих замтай” (18-р шүлэг) байх талаар юу гэж бодож байна вэ?

  • Та өөрийгөө Их Эзэний Сүмд таарч тохирохгүй гэж бодож байгаа хүнд 19–21-р шүлэг дэх адислалыг хэрхэн тоймлон хэлэх вэ?

  • Яагаад Паул Сүмийг гэр бүл эсвэл өрх гэртэй харьцуулсан гэж бодож байна вэ?

Голлох булангийн чулуу

Паулын амьдарч байсан цаг үед голлох булангийн чулуу нь суурийн буланд тавьдаг том чулууг хэлдэг байв. Суурийн булангийн чулуу бүр барилгын ихэнх жинг дааж, ханануудыг холбох үүрэг гүйцэтгэдэг байжээ. Бусад бүх чулууны өнцөг, байрлалыг булангийн чулуунаас хэмжиж гаргадаг байсан байна.

Ариун сүмийн булангийн чулууны зураг

Ефес 2:19–21-д дүрсэлсэн зүйлийг илэрхийлэн зураг зур. Та зургаа судрын хэсэг дээрх нэр томьёогоор нэрлэж болно.

  • Есүс Христ Өөрийн Сүмийг хэрхэн байгуулснаас бид ямар ямар үнэнийг олж мэдэж болох вэ?

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Есүс Христийг голлох булангийн чулуутай харьцуулахад хүргэсэн юуг та Түүний талаар мэдэх вэ?

  • Бид Аврагч дээр болон Түүний төлөөлөгч, бошиглогчид дээр өөрсдийн амьдралыг ямар арга замаар босгож болох вэ?

  • Есүс Христийн болон Түүний төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр өөрсдийн амьдралыг босгох нь бидэнд Сүмд өөрийн гэсэн байр сууриа олж, зорилготой болоход хэрхэн туслах вэ?

Таны суурь

Та дараах үйл ажиллагаануудын заримыг нь хийхдээ эдгээр асуултыг тунгаан бод.

  • Би Есүс Христийг голлох булангийн чулуу болгож, төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр өөрийн амьдралыг босгохын тулд юу хийж байна вэ? Би ямар ямар адислал хүртэж байсан бэ?

  • Их Эзэн ямар арга замаар энэ суурин дээр амьдралаа илүү түлхүү босгоосой хэмээн надаас хүсэх байсан бэ?

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Дараах үйл ажиллагаануудаас дор хаяж хоёрыг нь хийж гүйцэтгэ.

  1. Таны амьдрал өнөөгийн дэлхий дээрх Их Эзэний бошиглогч, төлөөлөгчидгүйгээр ямар байх байсныг тунгаан бодоход хэдэн хором зарцуул. Их Эзэний тэдэнд өгсөн эрх мэдэл, тэдний сүнслэгээр өдөөгдсөн сургаал, заавар, Христийнхтэй адил үлгэр жишээгүйгээр амьдрал ямар байх байсныг төсөөл. Амьдрал хэрхэн өөр байх байсан мөн та юугаар дутагдах байсан талаар судлах тэмдэглэлдээ бич.

  2. Паул хожим нь захиандаа бошиглогч, төлөөлөгч, Сүмийн бусад удирдагчаар дамжин ирдэг нэмэлт адислалуудыг дурдсан. Ефес 4:11–14-ийг уншаад, эдгээр адислалыг тэмдэглэх талаар бодож үз. Сайн мэдээ тунхаглагч гэдэг нь патриархыг, хоньчин гэдэг нь гадас, тойргийн ерөнхийлөгч эсвэл бишоп, салбарын ерөнхийлөгч шиг цуглааны удирдагчийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болох юм. Эдгээр адислалыг мэдэрч байсан нэг эсвэл хоёр аргаа жагсаан бич.

  3. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011) дээрх нэг эсвэл хоёр сэдвийг сонго. Их Эзэний төлөөлөгч, бошиглогчдын энэхүү заавар танд ямар арга замаар тусалж байсныг жагсаан бич.

  4. Бошиглогч, төлөөлөгчид хэрхэн танд Аврагчийн талаар сурч мэдэн, Түүнтэй илүү адилхан болоход тусалж байсан талаар бод. Судлах тэмдэглэлдээ бодол санаагаа бич.  

    •  

      2:45

      Excerpts from "The Living Christ: The Testimony of the Apostles"

      As special witnesses of Jesus Christ, the First Presidency and the Quorum of the Twelve shared their testimony of Christ by recording excerpts from the original document, "The Living Christ: The Testimony of the Apostles."

    •  

      2:11

      He Lives: Testimonies of Jesus Christ

      See and hear modern-day Apostles testify that Jesus Christ is the Savior and that He lives today.

Та юу сурч мэдсэн бэ?

Энэ хичээлийг дуусгахын тулд олж мэдсэн зүйлийнхээ талаар бод. Есүс Христийг голлох булангийн чулуу болгож, төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр өөрийн амьдралыг босгох нь таныг “Бурханы гэр бүлийнхэн[тэй]” (Ефес 2:19) хэрхэн нэгтгэх талаар бодож үз. Та хэрхэн өөрийн амьдралыг Аврагчийг голлох булангийн чулуугаа болгож, төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр илүү түлхүү босгож болох талаар бод.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Ефес 2:14. Паулын хэлсэн “хуваагдлын дундах хана” гэж юу вэ?

Иерусалим дахь ариун сүм нь хэд хэдэн танхим эсвэл хэсгээс бүрддэг байсан бөгөөд зөвхөн тодорхой бүлэг хүн л тэдгээр танхимд орох эрхтэй байжээ. Харийнхныг ариун сүмийн уул өөд гарч, харийнхны танхим гэгддэг гаднах танхимд орохыг зөвшөөрдөг байж. Харин ариун сүмийн дотоод танхимд харийнхныг оруулахыг хориглодог байсан бөгөөд нэг метр орчим өндөртэй тусгай хаалт буюу ханаар хаадаг байв. Хэрэв харийнхан энэ ханыг давбал үхэх ялд унадаг байжээ. Археологичид энэхүү хаалтыг хийдэг байсан хоёр гантиг хавтанг илрүүлсэн бөгөөд тэдгээр дээр грек болон латин хэлээр “Ариун газрыг хүрээлж буй энэхүү хаалтыг ямар ч харийн хүн давах ёсгүй. Үүнийг зөрчиж байгаад баригдсан хэн ч гэсэн дараа нь эдлэх үхэх ялд унасандаа өөрийгөө буруутгавал зохино” (Richard Neitzel Holzapfel, Eric D. Huntsman, Thomas A. Wayment, Jesus Christ and the World of the New Testament [2006], 160).

Паулыг гурав дахь номлолын аяллаа хийсний дараа Иерусалим дахь зарим еврей хүн түүнийг харийнхныг хаалтын цаанаа оруулсан гэж буруутгасан бөгөөд энэ нь үймээн самуун үүсэхэд хөтөлж, улмаар Паулыг баривчлагдахад хүргэсэн байна (Тооллого 1:51; Үйлс 21:27–29-ийг үзнэ үү).

Ефес 2:20. Яагаад Есүс Христийн Сүм нь Христийг голлох булангийн чулуугаа болгож, төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр боссон бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Христийн Сүмийн суурийн талаар ийн өгүүлсэн:

Ахлагч Жэффри Р.Холландын албан ёсны хөрөг. 2018 оны 1-р сард авсан.

Шинэ Гэрээ, Мормоны Номын үед мөн орчин цагт эдгээр албан хаагч нь үнэн Сүмийн суурь чулуунуудыг бүрдүүлдэг бөгөөд голлох булангийн чулуу, ‘Бурханы Хүү, [Есүс] Христ болох Гэтэлгэгчийн хад[ыг]’ [Хиламан 5:12] тойрон байрлаж, хүч чадлыг авч байгаа билээ. Христэд тулгуурласан ийм суурь нь ‘чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд’ хамгаалж байсан, мөн цаашдаа ч хамгаалсаар байх ёстой.”

(Jeffrey R. Holland, “Prophets, Seers, and Revelators,” Liahona, Nov. 2004, 7)