Төгс эзэмших сургаалын давтлага 18
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ашиглах
Төгс эзэмших сургаалын зорилгын нэг бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалыг бодит амьдралд ашиглахад тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын зарим хэсгийг амьдралдаа ашиглах дадлага хийх боломжийг танд өгөх болно.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд
Дэлхийн 150 шилдэг тамирчин хөл бөмбөгийн элит багийн хамгаалагч болохоор өрсөлдөж байна гэж төсөөл. Дасгалжуулагчдад зөвхөн ганц тамирчныг сонгох нь хэчнээн хэцүү байхыг та төсөөлж байна уу?
-
Дасгалжуулагчид сонгох хүмүүсийнхээ тоог цөөлөхийн тулд ямар шалгуур ашиглах байх гэж та бодож байна вэ?
Шинэ Гэрээнд бараг 8000 шүлэг байдаг. Эдгээр шүлгийн зөвхөн 53 нь (150 шүлэг бүрээс ойролцоогоор 1 нь) Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын 24 хэсэгт багтжээ. Шинэ Гэрээний судрын аль хэсгийг нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг болгож судлахаар сонгох нь хэр хэцүү болохыг төсөөл.
-
Хэрэв танаас төгс эзэмших сургаалын судрын хэсгээс сонголт хийхэд туслахыг хүссэн бол та ямар шалгуур ашиглан аль аль хэсгийг сонгох байсан бэ?
Та төгс эзэмших сургаалын судрын дараах хэсгүүдээс өөрийнхөө сайн мэдэхгүй хоёрыг нь сонгоорой. Судрынхаа энэ хэсгийг бүхэлд нь уншаад, тэдгээр хэсгийг дэлхий даяарх өсвөр үеийнхний төвлөрч унших төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болгож сонгосон шалтгаануудыг тодорхойл.
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг Амилалтад гурван төрлийн гялбаа байдаг. |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг Сүм бол “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг Тэнгэрлэг Эцэг бол “махбодын эцэг.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Үхэгсэд үйлсийнхээ дагуу шүүгдэв.” |
Таны Бурхантай харилцах харилцаа
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг сонгосон нэг шалтгаан нь тэдгээр нь таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг бэхжүүлэх үнэнүүдийг агуулдагтай холбоотой юм.
Судрын хэсгүүдийг ашиглах
Төгс эзэмших сургаалын зорилгын нэг нь танд одоогийн болон ирээдүйн амьдралдаа тулгарч болох нөхцөл байдлуудад төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд дээрх үнэнүүдийг ашиглахад тань туслах явдал юм. Жишээлбэл: 1 Петр 4:6 дээрх, сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан хэмээн заасан сургаал нь хайртай хүнээ алдсан найзыг тань тайвшруулж эсвэл таныг өвөг дээдэстээ зориулж ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд уриалж болох юм.