Төгс эзэмших сургаалын давтлага 22
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх
Судруудыг цээжлэх нь яагаад чухал болох талаар та өмнө нь бодож байсан уу? Судруудыг цээжлэх нь сүнслэг өдөөлт хүлээн авч, Аврагчийг санаж, сайн мэдээг бусдад заахад тань тусална. Энэ хичээл нь танд Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн зарим эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой.
Яагаад судруудыг цээжлэх ёстой вэ?
Та өөрийгөө Залуучуудын бат бөх байдлын төлөө сэтгүүлийн судалгаанд оролцож байна гэж төсөөл. Хэрэв танаас дараах асуултыг асуусан бол та юу гэж хариулах байсан бэ?
-
Судруудыг цээжлэх таван гол шалтгаан юу вэ?
Судруудыг цээжлэх олон сайн шалтгаан бий. Цээжлэгдсэн судрууд нь шаардлагатай үед бидэнд урам зориг, тайтгарал болон сэдэл өгдөг найз нөхөд байж чадна (Ричард Г. Скотт, “Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5). Судруудыг цээжлэх нь бидэнд “Санаа бодол болгондоо Аврагч уруу харахад” тусална ( Сургаал ба Гэрээ 6:36). Судруудыг цээжлэх нь бусдад заахын тулд “Бурханы үгийг олж авахад” бидэнд тусална ( Сургаал ба Гэрээ 11:21).
-
Судруудыг цээжлэх нь таны Есүс Христтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Судрын хэсгүүдийг цээжлэх
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын дараах хэсгүүдийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд эсвэл эргэн санахад цөөн хэдэн минутыг зарцуул. Та эдгээр эшлэл, түлхүүр үг хэллэгийг мэддэг болсон гэдэгтээ итгэлтэй болмогцоо хэр цээжилсэн болохоо шалгахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг сонго.
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл
“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.” | |
“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.” | |
“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.” | |
Амилалтад гурван төрлийн гялбаа байдаг. | |
“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.” | |
Сүм бол “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” | |
“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.” | |
“Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.” | |
Тэнгэрлэг Эцэг бол “махбодын эцэг.” | |
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” | |
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” | |
“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” | |
“Үхэгсэд үйлсийнхээ дагуу шүүгдэв.” |
Дараах дасгалуудын дор хаяж нэгийг нь гүйцэтгэ.
Сонголт 1: Зураг зурах
Дараах үйл ажиллагааг гүйцэтгэхэд тань туслахыг найз эсвэл гэр бүлийн гишүүнээсээ гуй. Гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа жагсаалтаас төгс эзэмших сургаалын судрын хэсэг сонгон, ямар хэсэг сонгосноо танд хэлэхгүй байхыг хүс. Дараа нь тэд таныг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг зөв хэлэх хүртэл тоо эсвэл үсэг ашиглахгүйгээр уг хэсгийг илэрхийлсэн санаа өгөх зураг зурна. Та энэ үйл явцыг хэд хэдэн судрын хэсэгт давтан хийж болно.
-
Та цээжилсэн судрууд нь шаардлагатай үед бидэнд урам зориг, тайтгарал болон сэдэл өгдөг найз нөхөд хэрхэн болж чадна гэж бодож байна вэ?
Сонголт 2: Бичих
Жагсаалтаас судрын эшлэл сонгоод, тохирох судрын түлхүүр үг хэллэгийг бич. Ижил үг хэллэгийг дөрөв эсвэл таван удаа бичих дадлага хий. Хэд хэдэн хэсгийн судрын түлхүүр үг хэллэгийг бичихийг хичээ. Гараар эсвэл дармалаар бичих замаар төрөл бүрээр бич. Та мөн өөртөө цаг тавьж, хэрхэн сайжирч байгаагаа харах боломжтой.
-
Судруудыг цээжлэх нь “бодол санаа болгондоо Аврагч уруу харахад” тань хэрхэн тусална гэж та бодож байна вэ? ( Сургаал ба Гэрээ 6:36).
Сонголт 3: Судрын эшлэлийг нэрлэх
Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг давтахад тань туслахыг найз эсвэл гэр бүлийн гишүүнээсээ гуй. Судрын түлхүүр үг хэллэгээс хэдэн үгийг танд уншиж өгөхийг уг хүнээс хүсээд, түүнээс уг тооны үгийг чангаар уншихыг хүс. Судрын зөв эшлэлийг тодорхойлохыг оролд. Энэ дасгалыг хүссэнээрээ хэд хэдэн удаа давтаад, өөр өөр үгийн тоог хэлэхийг хүс.
-
Судруудыг цээжлэх нь сайн мэдээг бусадтай хуваалцахаар бэлтгэхэд тань хэрхэн тусална гэж бодож байна вэ?
Туршлагаа эргэцүүлэн бодох
1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Та судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхдээ туслалцаа авахын тулд ямар дасгалуудыг ашигласан бэ?
-
Та Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг хэр цээжилж байна вэ? Танд ажиллаж буй хэсгүүдээ цээжлэх ямар төлөвлөгөө байна вэ?
-
Та судруудыг цээжлэх нь амьдралыг тань хэрхэн адисална гэж бодож байна вэ?