Семинар
Еврей 11, 1-р хэсэг


Еврей 11, 1-р хэсэг

Есүс Христэд итгэх итгэл

A woman holding a small picture of Jesus Christ. The picture is a reproduction of a painting by Robert Barrett.

Олон хүн өөртөө болон бусдад, тэр ч бүү хэл ямар нэг үйл явдал, эд зүйлсэд итгэх итгэлийн талаар ярьдаг. Тэгвэл юу Есүс Христэд итгэх итгэлтэй байхыг хүчирхэг бөгөөд чухал болгодог вэ? Еврей 11-д Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх талаарх төлөөлөгч Паулын сургаалыг бид уншдаг. Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэл гэж юу вэ мөн энэ нь таны хувьд яагаад чухал болох талаар ойлгоход тусална.

Есүс Христэд итгэх итгэлийн баталгаа

  • Хэрэв хэн нэгэн танаас итгэл гэж юу вэ гэж асуувал та юу гэж хариулах байсан бэ?

Тодорхойлолтоо судлах эсвэл цахим тэмдэглэлдээ бич. Өнөөдөр суралцахдаа уг тодорхойлолтод өөрчлөлт, нэмэлт оруулж, төрсөн өөр бусад бодол санаа, сэтгэгдлээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.

Еврей 11:1 -ийг уншаад, төлөөлөгч Паул итгэлийг хэрхэн тодорхойлсныг тэмдэглэ. Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга дээр бошиглогч мөн чанар гэсэн үгийг тодорхой байдал эсвэл итгэл найдвар гэсэн утгатай баталгаа гэсэн үг болгож өөрчилснийг мэдэх нь тустай байж болох юм ( Еврей 11:1 , зүүлт тайлбар b-г үзнэ үү).

  • Найддаг зүйлсийн баталгаа буюу үүнд итгэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Өөрт харагдахгүй зүйлсийн баталгааг хэрхэн олж авах боломжтой вэ?

  • Энэ шүлгэн дээр тулгуурлан та итгэлийн талаарх өөрийн тодорхойлолтыг хэрхэн өөрчлөх вэ эсвэл юу нэмэх вэ?

Еврей 11:1итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэсэн энгийн үнэнийг заадаг.

Алма 32:21 , Итгэлийн тунхаг 1:4 -ийг уншаад, итгэлийн талаарх нэмэлт ойлголтыг олж мэд. Та энэ хоёр шүлгийг Еврей 11:1 -тэй холбогдох эшлэл болгож эсвэл хоёуланг нь холбож болно.

  • Та итгэлийн талаар өөр юу олж мэдсэн бэ?

  • Сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн та итгэлийн талаарх тодорхойлолтоо хэрхэн өөрчлөх вэ эсвэл юу нэмэх вэ?

“Christ and the Rich Young Ruler,” by Heinrich Hofmann.

Итгэлийн тухай өмнөх мэдэгдлийг Есүс Христэд итгэх итгэл гэдэг нь найддаг зүйлсийн маань бодит байдал, үнэн боловч харагддаггүй зүйлсийн баталгаа мөн хэмээн өөрчилж болно.

  • Есүс Христэд итгэх итгэлтэй байх нь өөр хэн нэгэнд эсвэл ямар нэг зүйлсэд итгэх итгэлтэй байхаас юугаараа ялгаатай гэж та бодож байна вэ?

  • Асуух зүйл гарч ирэхэд эсвэл эргэлзээ төрүүлэх зүйлтэй тулгарах үед таны Есүс Христэд итгэх итгэл Түүнд итгэж найдахад тань хэрхэн туслах вэ?

Есүс Христэд итгэх итгэлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх

Та хувь хүнийхээ хувьд Есүс Христэд итгэх өөрийн итгэлийн талаар юу гэж боддогоо эргэцүүлэн бод. Түүнд итгэх итгэл тань юун дээр хүчирхэг байгааг та мэдэрдэг вэ? Түүнд итгэх итгэлээ юун дээр илүү хүчирхэг болгох боломжтой гэж та бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэн ийн заасан.

15:1

Санал болгосон судар, сургалтын материалууд

Алма 32:26–34

Ифер 12:6–9

Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж, “ Итгэл

Та “Есүс Христэд итгэх итгэл” гэсэн нэр томьёог хайх замаар Gospel Library аппликэйшн эсвэл судрууд дээрх бусад эх сурвалжийг олох боломжтой.

Сүмийн удирдагчдын өгсөн зөвлөгөө

Рассэлл М. Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107

Нийл Л. Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–57

Ричард С. Эжли, “Итгэл—сонголт таных,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 36–38

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Есүс Христэд итгэлээ харуулах нь яагаад чухал вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн зөвлөсөн.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бид уулыг нүүлгэх хүчтэй итгэлийн талаар ярихдаа итгэлийн тухай ерөнхийд нь биш харин Есүс Христэд итгэх итгэлийг онцлон ярьдаг билээ. …

Бидний итгэл хаана уягдсаныг бид бүгд өөрсдөөсөө асууж болно. Энэ нь аль нэг багт уягдсан байна уу? Эсвэл аль нэг брэндэд үү? Аль эсвэл бидний итгэл алдар нэрд уягдсан байна уу? Бүр хамгийн шилдэг баг ч ялагдаж болно. Мөн алдар нэр замхрах лугаа адил алга болж ч мэднэ. Өөрт нь итгэснээр итгэл тань үргэлж аюулгүй, найдвартай байж болох цорын ганц Хүн байдаг. Тэр бол Их Эзэн Есүс Христ юм.

(Рассэлл М.Нэлсон, “Итгэлээ харуул,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46–47)

Би яагаад Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг хичээх ёстой вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Би та бүгдийг … өнөөдрөөс эхлэн итгэлээ өсгөхийг уриалж байна. Таны хувийн асуудлууд Эверест уул шиг том байсан ч итгэлээр тань дамжуулан Есүс Христ амьдрал дахь уулсаа нүүлгэх чадварыг тань хүчирхэгжүүлнэ [ 1 Нифай 7:12 -ыг үзнэ үү].

Таны уулс ганцаардал, эргэлзээ, өвчин болон бусад хувийн асуудал байж болно. Та нарын уул хоорондоо адилгүй ч хүн нэг бүрийн асуудлуудын хариулт итгэлийг тань нэмэгдүүлэх болно. Ийн үйлдэхэд зүтгэл хэрэгтэй. …

Есүс Христэд итгэх итгэл бол бидний энэ амьдралд авч болох хамгийн агуу хүч юм. Итгэдэг тэдэнд бүх юм боломжтой [ Марк 9:23 -ыг үзнэ үү].

(Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105, 107)

Итгэлээр суралцахад надаас юу шаардагдах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А. Бэднар ийн хэлсэн.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Өөр хүний өгсөн хариултыг удаан хугацаанд санах бараг боломжгүй гэдгийг би өөрийн туршлагаас ойлгосон юм. Харин итгэлээ хэрэгжүүлэх замаар нээн илрүүлсэн эсвэл олж авсан хариулт нь амьдралын туршид хадгалагддаг. Амьдралын хамгийн чухал сургамжийг заалгадаггүй, харин олж авдаг.

Та бидний адислагдан хүлээн авсан, бидний зүрх сэтгэлд үнэн гэдэг нь батлагдсан сүнслэг ойлголтыг өөр хэн нэгэнд зүгээр өгдөггүй. Ийм мэдлэгийг олж авч, хувьдаа “эзэмшихийн” тулд шаргуу байж, итгэлээр суралцах хэмээх төлбөрийг төлсөн байх ёстой. Зөвхөн ийм арга замаар оюун ухаандаа мэдэх зүйлээ зүрх сэтгэлдээ мэдэрдэг зүйл болгон хувиргах боломжтой. Зөвхөн ийм арга замаар аливаа хүн сүнслэг мэдлэг, бусдын туршлагад итгэж найдахаа больж тэдгээр адислалыг өөрөө өөртөө хүлээн авч болно. Зөвхөн ийм арга замаар бид ирж буй зүйлсэд сүнслэг байдлын хувьд бэлтгэгдэж чадна. Бид “бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэх” ( С ба Г 88:118) ёстой.

(David A. Bednar, “Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 67)

Есүс Христэд итгэх итгэл миний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

     

3:25