Семинар
Төгс эзэмших сургаал: Еврей 12:9


Төгс эзэмших сургаал: Еврей 12:9

Тэнгэрлэг Эцэг бол “Сүнсний Эцэг”

A young man reading scriptures.

Та Еврей 12:9-ийг судлахдаа, “Сүнсний Эцэг” болох Бурхантай харилцах харилцааныхаа талаар мөн энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх талаар сурч мэдсэн. Энэ хичээл танд Еврей 12:9-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд ашиглахад тусална.

Тайлбарлах ба цээжлэх

Өмнөх хичээлээр та Бурхан бол бидний сүнсний эцэг гэдгийг мэдэж авсан. Хэн болохоо мэдэхийг хүсэж байгаа найзтайгаа ярилцаж байгаагаар өөрийгөө төсөөл. Тэдэнд туслахын тулд Еврей 12:9 -ийг ашигла. Тэдний асуултуудад хариулахдаа эсвэл асуудлуудыг авч үзэхдээ дараахыг багтааж болно. Үүнд:

  • Бид Бурханы хүүхдүүд гэдэг нь ямар утгатай, үүнийг мэдэх нь яагаад чухал талаар

  • Энэ үнэнийг ойлгох эсвэл ойлгохгүй байх нь бидний хэн болоход төдийгүй өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлөх талаар

  • Бидний хэн болоход мөн Бурхантай харилцах харилцааны талаарх мэдлэгт дэлхийнхэн ямар ямар арга замаар нөлөөлөхийг оролдож байгаа талаар болон бид эдгээр нөлөөг яагаад эсэргүүцэх ёстой талаар

Еврей 12:9 судрын хэсгийн үг бүрийн эхний үсгийг мөн “Тэнгэрлэг Эцэг бол ‘Сүнсний Эцэг’” гэх түлхүүр үг хэллэгийг судлах тэмдэглэлдээ бич. Үг бүрийн зөвхөн эхний үсгийг ашиглан, судрын хэсэг болон үг хэллэгийг давт. Үүнийг баттай цээжлэхийн тулд хэдэн удаа давтсанаа тоол.

Дадлага хийх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг давтахад туслах дараах түлхүүр үгсийг авч үз. Үүнд:

  • Итгэл

  • Харах өнцөг

  • Эх сурвалж

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ.

Дараах асуултуудад хариул. Шаардлагатай бол 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг эргэн харж болно.

  • Эдгээр үг бүр сүнслэг мэдлэг олж авах гурван зарчимтай хэрхэн холбогдох вэ?

  • Эдгээр зарчмыг ойлгож, хэрэгжүүлэх нь яагаад чухал вэ?

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Доорх зайд дараах жишээг нөхөж бичих замаар сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах дадлага хийх жишээг судлах тэмдэглэлдээ зохион бич.

_______________________(Нэр) бол __________________________________________________________________ (нөхцөл байдалд эсвэл зөрчилд) орсон залуу хүн юм. Энэ нь түүнийг ____________________________________________________________ болгодог. Бурхантай харилцах харилцааныхаа талаар тэр ___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________ гэж боддог.

Үүнтэй адил гүйцэтгэсэн нэг жишээг үзүүлье.

Лэсли бол олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нөхдийнхөө дунд манлайлагч залуу хүн юм. Энэ нь түүнийг аз жаргалтай болгодог. Бурхантай харилцах харилцааны тухайд, тэр амьдрал нь угаасаа л сайн сайхан байгаа тул Түүнд тэгтлээ их төвлөрөх хэрэггүй гэж боддог.

Writing on a piece of paper with a pen or pencil. 3. Зохиосон жишээгээ ашиглан судлах тэмдэглэлдээ дараах хэсэг бүрийн дор хаяж нэг асуултад хариулж бич.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Тэнгэрлэг Эцэг энэ хүний талаар юу гэж боддог гэж та бодож байна вэ? Тэнгэрлэг Эцэг өөрийнх нь талаар юу гэж боддог болохыг мэдэх нь энэ хүний хувьд яагаад чухал вэ?

  • Бурханы хүүхдийн хувьд өөрийн тэнгэрлэг мөн чанарыг илүү сайн ойлгох нь энэ нөхцөл байдалд байгаа хүнд хэрхэн туслах вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх

  • Та энэ нөхцөл байдалд тус болох юуг Еврей 12:9 -өөс олж мэдсэн бэ?

  • Таны жишээн дээр гарсан хүн ямар бусад эх сурвалжийг бие даан судалж, нэмэлт ойлголт олж авах боломжтой вэ?

Итгэлээр үйлдэх

  • Итгэлээр үйлдэх талаар бодох үед танд ямар хувийн буюу өөр бусад туршлага санаанд тань орж ирж байна вэ? Жишээн дээрх хүндээ туслахын тулд та эдгээрийг хэрхэн ашиглах вэ?

  • Та жишээн дээрх хүндээ итгэлээр үйлдэхэд нь туслахын тулд ямар зөвлөгөө өгөх вэ?