Еврей 12
“Учир нь, хайрладаг хүнээ Эзэн сахилгажуулдаг”
Таныг хэзээ хамгийн сүүлд хэн нэгэн сахилгажуулж эсвэл засаж залруулж байсан бэ? Та үүнд нь хэрхэн хариулсан бэ? Та хэзээ нэгэн цагт залруулга авсандаа талархаж байсан уу? Паул еврей гэгээнтнүүдэд захиа бичин Тэнгэрлэг Эцэг маань ихэвчлэн биднийг засаж залруулах замаар хайраа харуулдаг гэдгийг тайлбарласан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн залруулгыг даруухнаар хүлээн авах нь амар амгаланг олж, Түүнтэй адилхан болоход хэрхэн танд туслах талаар олж мэдэхэд тусална.
Амьдралын уралдаан
Судлах тэмдэглэлдээ таны мөнх бус амьдрал аль талаараа холын замын уралдаан шиг санагддаг болохыг жагсаан бич. Жишээлбэл: Та дараах асуултуудад хариулж болно.
-
Юу таныг ядрааж, цуцаадаг вэ?
-
Та уралдаанд ямар байдлаар сайн оролцож байна вэ, мөн юун дээрээ ажиллах хэрэгтэй байна вэ?
-
Таны гүйлтийн эцсийн зогсоол юу вэ? Яагаад тэнд хүрэхийг хүсэж байна вэ?
-
Яагаад амьдралын уралдааныг дуусгахад танд тусламж хэрэгтэй байна вэ?
“Тэвчээртэйгээр гүйх”
Төлөөлөгч Паул бидний амьдралыг уралдаантай зүйрлэсэн. Еврей 12:1–2 -ыг уншаад, бид амьдралын уралдаанд хэрхэн амжилттай гүйж болох талаар Паул юу гэж заасныг олж мэд. 1-р шүлэгт дурдсан “хүрээлэн буй үүл” гэдэг нь Еврей 11 -д цэдэглэсэн итгэлийн жишээг хэлж байгааг анхаарна уу.
-
Энэ шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?
-
Паулын зөвлөгөөг дагах нь хэрхэн бидэнд амьдралын уралдаанд амжилттай гүйхэд туслах вэ?
Паул 2-р шүлэгт Аврагч “өмнө нь тавигдсан баяр баясгалан” ( Еврей 12:2) дээр төвлөрөх замаар цовдлолын хүнд хэцүүг хэрхэн тэвчсэн болохыг онцолсон. Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн тайлбарласан.
Их Эзэний сахилгажуулалтыг тэвчих
Хэн нэгэн таныг засаж залруулж байсныг мөн та үүнд нь хэрхэн хандаж байснаа бод.
-
Хүмүүс таныг ямар ямар шалтгаанаар засаж залруулж байсан бэ?
-
Бусдаар засуулж залруулагдах нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ?
-
Та авч байсан зарим залруулгадаа хэзээ талархаж байсан бэ? Яагаад?
Еврей 12:5–7, 9–11 -ийг уншаад, сахилгажуулалт эсвэл залруулгын талаар Паулын юу гэж заасныг олж мэд.
-
Биднийг сахилгажуулах Тэнгэрлэг Эцэгийн зорилгын талаар эдгээр шүлэгт юу гэж зааж байна вэ?
Еврей 12:10–11 -ийг дахин уншаад, дараах үнэнийг хэрхэн гүйцээж бичиж болохыг олж мэд.
Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн сахилгажуулалтыг хүлээн авбал …
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Амьдралын уралдаанд бусдаас хоцорч байгаа мэт санагдвал яах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн тайлбарласан.
Бид хоорондоо хэн нь хамгийн баян мөн хамгийн авьяастай, хэн нь хамгийн царайлаг эсвэл бүр хамгийн их адислагдсаныг үзэхээр уралдан тэмцэлдэж байгаа биш. Харин бидний үнэхээр тэмцэлдэж байдаг зүйл бол нүгэл хилэнц юм.
(Жэффри Р.Холланд, “Талбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign, May 2012, 31 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33)
Тэнгэрлэг Эцэгийн сахилгажуулалт Түүний биднийг гэх хайрыг хэрхэн харуулдаг вэ?
Далын ахлагч Таниэла Б. Ваколо сахилгажуулалтаас Бурханы хайрыг харж болох өөрийн болон Иосеф Смитийн амьдралын жишээнүүдийг дүрслэн ярьсан.
Эдгээр жишээг харахын тулд “Бурхан хүүхдүүдээ хайрладаг” видеог цагийн код 5:23-аас 8:04 хүртэл үзнэ үү.
Судрууд нь Их Эзэний сахилгажуулалт олон зорилготой болохыг баталдаг. Еврей 12:10 -т Паул Их Эзэн “бидний сайн сайхны төлөө … Түүний ариун чанарыг хуваалцах” боломж олгохын тулд биднийг засаж залруулдаг болохыг заасан. Түүний залруулга нь “түүгээр дасгалжсанд нь зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг” ( Еврей 12:11). Их Эзэний залруулга олон янз байж болох бөгөөд энэ нь үргэлж хувь хүнд заахад тусалж, шаардлагатай залруулгыг өгдөг. Сахилгажуулалт нь хүмүүст Их Эзэнийг санаж, наманчилж, уучлал ба ангижралыг хүлээн авч, дуулгавартай байхад суралцаж, алт шиг цэвэршүүлэгдэхэд нь тусалдаг ( Хиламан 12:3 ; Сургаал ба Гэрээ 1:27 ; 95:1 ; 105:6 ; Иов 23:10 -ыг үзнэ үү).
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон Их Эзэний сахилгажуулалтын талаар ийн хэлсэн.
Хэрэв бид өөрсдийн амьдралыг “төлөвшсөн хүн болтлоо, Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртлээ” нийцүүлнэ гэвэл залруулга зайлшгүй чухал юм ( Ефес 4:13). Бурханлаг залруулга буюу сахилгажуулалтын тухай Паул “Учир нь, хайрладаг хүнээ Эзэн сахилгажуулдаг” ( Еврей 12:6) гэжээ. Энэ нь ихэвчлэн хэцүү байдаг ч Бурхан бидний алдаа дутагдлыг залруулахад цаг заваа зориулж, анхаарал тавихуйц үнэ цэнтэй гэдэгтээ бид баярлах хэрэгтэй.
(Д.Тодд Кристоффэрсон, “Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,” Ensign, May 2011, 97–98 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107)