Төгс эзэмших сургаалын давтлага 25
Ойлгох ба ашиглах
Төгс эзэмших сургаалын зорилгуудын нэг бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ойлгож, өөрийн нөхцөл байдалд эсвэл бусад хүнд туслах зорилгоор ашиглахад танд туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний хоёр дахь хагасаар авч үзсэн төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг амьдралд хэрэгжүүлэх боломжийг танд олгоно.
Сайн мэдээний үнэнүүдээр хүчирхэгжих
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард нэгэнтээ төгс эзэмших сургаалын зорилгуудын нэг бол “Есүс Христэд итгэх бидний итгэлийг бий болгож, бэхжүүлэх болон биднийг амьдралдаа хэрэгжүүлж, түүний дагуу амьдрах чадварыг бататгахад төвлөр[өх]” явдал болохыг хэлсэн (“21-р зуун дахь СБС-ийн багш нарын боломж ба үүрэг хариуцлага” [Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2016 оны 2-р сарын 26], broadcasts.ChurchofJesusChrist.org). Өөрөөр хэлбэл, төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд нь таны итгэлийг илүү хүчирхэг болгох зорилготой!
Нэг өдөр семинарын дараа найзууд тань төгс эзэмших сургаалыг цагийн гарз гэж бодож байгаагаа танд хэлсэн гэж төсөөл. Тэд төгс эзэмших сургаалыг тус болно гэж үздэггүй бөгөөд энэ нь амьдралд нь хэрхэн тус болохыг олж хардаггүй.
Өгөгдсөн хүснэгтийг ашиглаад, Шинэ Гэрээний энэ хагасын үеэр судалсан судрын хэсгүүдээ эргэцүүлэн бод. Судрын аль хэсэг таны хувьд адислал байсан эсвэл тус болж байсныг тунгаан бод.
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.” | |
“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.” | |
“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.” | |
Амилалтад гурван түвшний алдар суу байдаг. | |
“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.” | |
Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” | |
“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.” | |
“Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.” | |
Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг.” | |
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” | |
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” | |
“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” | |
“Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.” |
1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Таны энэ жил суралцсан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн аль нэг нь таныг хэрхэн адисалж, хүчирхэгжүүлж эсвэл бэхжүүлсэн бэ?
Биднийг төгс эзэмших сургаалын судрын хэсгээр дамжуулан хөгжүүлэн, хүчирхэгжүүлж, бэхжүүлэхэд Аврагчийг урихын тулд бид судрын хэсгээс олж мэдсэн үнэнүүдийн талаарх ойлголтоо сайжруулж, амьдралд хэрэгжүүлэх чадвараа нэмэгдүүлэх ёстой. Дараах үйл ажиллагаа нь үүнийг хийхэд танд туслах зорилготой.
Сайн мэдээний үнэнүүдийг ойлгох ба санах
Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дэх үнэнүүдийг илүү сайн ойлгож, санах нэг арга зам бол тэдгээрийг өдөр тутам хэрэглэгддэг эд зүйлс, тулгардаг нөхцөл байдалтай харьцуулах явдал юм.
Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа хоёр судрын хэсгийг сонгоод, түлхүүр үг хэллэгүүдийг нь давт.
2. Сонгосон хэсэг бүрдээ зориулж дараах үйл ажиллагааг судлах тэмдэглэлдээ хийж гүйцэтгэ.
A) Уг хэсэг дээрх түлхүүр үг хэллэгтэй хамаатай гэж бодож байгаа эд зүйлийн эсвэл нөхцөл байдлын зургийг зур эсвэл ав. (Жишээлбэл: Иаков 1:5–6-д зориулан та залбирч буй хүнийг зурж болно. 1 Коринт 15:40–42-т зориулж та нар, сар эсвэл одны зургийг зурж эсвэл авч болно.)
B) Таны зураг судрын уг хэсэг дээр заасан үнэнтэй хэрхэн холбоотой болохыг товч тайлбарлан бич.
Сайн мэдээний үнэнүүдийг ашиглах
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ойлгож, ашиглахад бидэнд туслах үнэнийг заасан. Тэрээр сайн мэдээний зарчмууд нь “мөнх бус амьдралын янз бүрийн нөхцөл байдал, бэрхшээл, шийдвэр, туршлагыг туулах үед мөнхийн үнэний эрхэм ойлголтоор хангадаг” хэмээн заасан (“Миний сайн мэдээний зарчмууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130). Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх зарчмууд нь амьдралын олон нөхцөл байдалд бидэнд тусалдаг.
Амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг мэдмээр байгаа зарчмууд бүхий судрын хоёр хэсгийг сонго. Тэдгээр нь өмнө нь сонгосон аль эсвэл судрын өөр хэсэг байж болно.
3. Сонгосон хоёр хэсэгтээ зориулж дараах үйл ажиллагааг судлах тэмдэглэлдээ хийж гүйцэтгэ.
Хэсэг тус бүрд уг судрын хэсэгт заасан үнэнийг ашиглах боломжтой нөхцөл байдлыг тайлбарла. Жишээлбэл: 1 Петр 4:6 дээр заасан нас барагсдыг аврах сургаалын талаарх гэрчлэлийг нь нэмэгдүүлэх замаар гэр бүлийн түүхийн ажилд оролцох сэдлийг залуу хүнд төрүүлж болох юм.
Сонгосон судрын хэсэг тус бүрд заасан үнэнээ амьдралд хэрэгжүүлэх нь тухайн хүнд Аврагчийн тусламжийг хүлээн авахад хэрхэн туслахыг тайлбарла.