Семинар
Илчлэл 8-11


Илчлэл 8-11

Долоо дахь лацыг нээсэн нь

Зураг
A Girl/Young Woman lying on a bed reading scriptures.

Судрууд нь өнгөрсөн үед амьдарч байсан хүмүүсээс чухал сургамжууд олж авах олон боломжийг олгодог. Тэдгээр нь мөн бидэнд ирээдүйд тохиолдох бошиглогдсон үйл явдлуудын талаар заадаг. Илчлэл 8–11-д Иохан Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөхөн тохиох чухал бөгөөд хүндхэн үйл явдлуудын талаарх бошиглолуудыг цэдэглэн үлдээжээ. Энэ хичээл танд эцсийн өдрүүдэд болох муу муухай зүйлс, гай гамшгаас биднийг хамгаалах Их Эзэний хүч болон Түүний чадварыг мэдрэхэд туслах зорилготой.

Эцсийн өдрүүдийн гайхамшигт үйл явдлууд

  • Их Эзэн таны эсвэл бусдын амьдралд өмнө нь ямар ямар гайхамшиг үйлдэж байсан бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох үйл явдлуудын талаар чухал ойлголт хуваалцжээ.

Зураг
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христ гайхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно. Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү хоёрын энэ дэлхийг сүр жавхлан, алдар суугаараа удирддагийг илтгэх ер бусын шинж тэмдгүүдийг бид олж харна.

(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119) 

  • Энэ мэдэгдлийг уншихад танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

  • Их Эзэн Хоёр дахь ирэлтийнхээ өмнө үйлдэнэ гэдгийг мэдэж байгаа ямар гайхамшигт ажлууд байгаа вэ?

Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс бид Их Эзэн дахин ирэхийнхээ өмнө Өөрийн гайхамшигт ажлуудын заримыг үйлдэх болно гэдгийг олж мэдэж болно. Энэ хичээлээр та эдгээр гайхамшигт ажлын заримынх нь талаар судална. Судлахдаа та Бурхан, Түүний хүч чадал, биднийг гэсэн Түүний хайрын талаар сурч байгаа зүйлдээ анхаарлаа хандуул.

Иохан долоо дахь лацыг нээхийг харав

Та Илчлэл номон дээр Иохан долоон лацтай ном харсан үзэгдлээ цэдэглэн үлдээснийг санаж байгаа байх. Лац бүр нь дэлхий дээрх 1000 жилийн мөчлөгийг илэрхийлж байв ( Илчлэл 5 ; Сургаал ба Гэрээ 77:6–7 -г үзнэ үү). Дараах зураг нь эдгээр мөчлөг тус бүрд Иоханы юуг онцолсныг төсөөлөхөд танд тусална.

Зураг
A diagram of John’s vision of the 7 seals in the book of revelation including scripture verse reference
  • Иохан ихэнх бичвэртээ өмнөх лацнуудтай холбоотой үйл явдлуудад биш, харин Аврагчийн Хоёр дахь ирэлттэй холбоотой үйл явдлуудад анхаарлаа төвлөрүүлсэн болохыг мэдэх нь танд хэрхэн туслах вэ?

Илчлэл 11 -д Иохан олон “ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс” ( Илчлэл 11:9) бүрдсэн хүчирхэг арми Иерусалимыг устгахаар үзэлцэх цаг ирнэ гэдгийг зөгнөн харсан (мөн Езекиел 38:4–6, 14–16 ; Иоел 2:1–9 ; Илчлэл 9:16–17 ; 11:2 -ыг үзнэ үү). Гэхдээ Иоханы бичвэрт Бурханаас илгээгдсэн хоёр гэрч энэхүү армийг зорилгодоо хүрэхэд нь 42 сарын турш саад болно гэж дурдсан байдаг ( Илчлэл 11:2–3 -ыг үзнэ үү).

Илчлэл 11:3–6 , Сургаал ба Гэрээ 77:15 -ыг уншаад, энэ хоёр гэрчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хайж ол.

  • Та энэ хоёр гэрчийн талаар юу олж мэдсэн бэ?

  • Бурханы хүч тэдэнтэй хамт байна гэсэн ямар нотолгоог та олж харж байна вэ?

Илчлэл 11:7–10 -ыг уншаад, энэ хоёр бошиглогчид еврейчүүдийн дунд номлолоо хийж дуусгасны дараа юу тохиолдоно гэж Иохан бошиглосныг олж мэд.

  • Эдгээр шүлэг нь тухайн үед дэлхий дээр амьдрах олон хүний сүнслэг нөхцөл байдлын талаар юу хэлж байна вэ?

Судрууд дээр эдгээр бошиглогчийн цогцос гудамжинд “гурван хоног хагасын” ( Илчлэл 11:9) туршид хэвтэх үед хүчирхэг арми Иерусалимыг эзлэхээр дахин оролдох болно гэж бичсэн байдаг ( Зехариа 14:2 -ыг үзнэ үү).

Зураг
Photo of the Mount of Olives

Энэ бол Иерусалим дахь Чидун уулын зураг. Энэ уулан дээр Аврагч Өөрийн Цагаатгалын хүрээнд Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан юм ( Лук 22:39–44 -ийг үзнэ үү). Чидун уул нь мөн Аврагч дэлхий дээр ирэхээсээ өмнө еврейчүүдийг устгахаар эрэлхийлдэг “тэдгээр үндэстнүүдийн эсрэг урагшлан, дайтах” ( Зехариа 14:3–4) газар юм.

Дараах судрын хэсгүүдийг уншаад, Их Эзэний Хоёр дахь ирэлтийнхээ өмнө Иерусалим болон Чидун уулан дээр гүйцэтгэх гайхамшигт үйлсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж мэд.

Илчлэл 11:11–13

Зехариа 14:3–5

Сургаал ба Гэрээ 45:48–53

1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Судрын эдгээр хэсэгт цэдэглэсэн үйл явдлууд тэдгээрийг өөрийн нүдээр харах хүмүүст ямар нөлөө үзүүлэх вэ?

  • Эдгээр бошиглосон үйл явдал Их Эзэний талаарх ойлголт эсвэл бодол санаанд тань хэрхэн туслах вэ?

  • Яг одоо Аврагчийн тухай эдгээр зүйлийг амьдралдаа ойлгож, мэдрэх нь танд яагаад чухал вэ?

Бурханы гэгээнтнүүдийн төлөөх хамгаалалт

Хэдийгээр Хоёр дахь ирэлтийн өмнө ёсон бус үйл явдал, дайн дажин, сүйрэл тохиох ч Их Эзэн Өөрийг нь дагахаар сонгосон хүмүүст тусламж, сүнслэг хамгаалалт өгөхөө амласан гэдгийг санах нь мөн чухал ( Илчлэл 17:14 ; 1 Нифай 22:16–17 -г үзнэ үү). Амар амгаланг мэдрэх, хоргодох, аюулгүй байх нэг газар нь Сион буюу Шинэ Иерусалим байх бөгөөд энэ нь Америк тивд оршино ( Сургаал ба Гэрээ 45:66 ; Итгэлийн тунхаг 1:10 -ыг үзнэ үү). Их Эзэн энэхүү ирээдүйн хотын талаар хангалттай их мэдээлэл хараахан илчлээгүй байгаа ч Тэр тэнд байх хамгаалалтын талаар заасан.

Сургаал ба Гэрээ 45:66–71 -ийг уншаад, Их Эзэн Сион хотыг хэрхэн дүрсэлснийг олж мэд.

Сионы талаар илүү их мэдээлэл авах бол энэ хичээлийн “Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?” дээрх “Сион гэж юу вэ” гэдгийг хар.

  • Та эдгээр шүлгээс чухал байж болох ямар үг эсвэл хэллэгүүдийг олж мэдсэн бэ?

  • Сионы зөв шударга хүмүүс хаанаас ирэх вэ?

  • Их Эзэн биднийг ирээдүйд болох энэ цаг үед бэлтгэж, энэ цаг үеийн муу муухай, аюул ослоос хамгаалахын тулд одоо юу хийж байна вэ?

Сурч мэдсэн зүйлийнхээ талаар бодох

Уг хичээлийн эхэнд уншсан ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг хараад, Их Эзэний үйлдэх гайхамшигт үйлсийн тухай өнөөдөр олж мэдсэн зүйлсээ бод.

2. Дараах өгүүлбэрүүдээс дор хаяж хоёрыг нь судлах тэмдэглэлдээ гүйцээж бич.

Өнөөдөр суралцсан зүйлсээс … нь надад хамгийн их онцгой санагдсан

Би өнөөдөр Их Эзэн … гэдгийг олж мэдсэн эсвэл мэдэрсэн.

Өнөөдөр олж мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлсийнхээ ачаар би … хүсэж байна.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Бид Иерусалимд байх хоёр бошиглогчийн талаар юу мэдэх вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) дараах ойлголтыг өгсөн.

Зураг
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Эдгээр гэрч хэн хэн байж болох вэ? Бид тэднийг Иосеф Смитийн дагалдагчид, ариун мелкизедек санваарыг атгагч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд байна гэдгээс өөр зүйл мэдэхгүй. Их Эзэн бүх цаг үеийн туршид өөрийн хүмүүст хэрхэн хандаж байсныг бодож үзвэл, тэр хүмүүс нь Арван хоёрын зөвлөл эсвэл Сүмийн Тэргүүн зөвлөлийн хоёр гишүүн байх нь тодорхой.

(Bruce R. McConkie, The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 390)

Энэ хоёр бошиглогчийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Сургаал ба Гэрээ 77:15 -ыг үзнэ үү.

Есүс Христийг дахин ирэх үед ямар байх бол?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Зураг
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

[Есүс Христ] Ариун хотод ирэх болно ( Сургаал ба Гэрээ 133:46–48 -ыг үзнэ үү). Хаа сайгүй “Эзэний цог жавхлан илэрч, махбодтой бүхэн хамтдаа үзэх болно” ( Исаиа 40:5 -ыг мөн Сургаал ба Гэрээ 101:23 -ыг үзнэ үү). Түүний “нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” ( Исаиа 9:6). …

Тэрээр тэр өдөр шинэ цол хүлээн авч, онцгой гэгээнтнүүдээр хүрээлүүлнэ. Тэрээр “зздийн Эзэн, хаадын Хаан хэмээн нэрлэгдэх болно. Түүнтэй хамт байгчид нь мөнх бус байдлынхаа итгэлийн дагуу дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм” ( Илчлэл 17:14). Тэгээд Тэр “үеийн үед хаанчилна” ( Илчлэл 11:15).

(Рассэлл М.Нэлсон, “Сүмийн ирээдүй: Аврагчийн Хоёр дахь ирэлтэд зориулан дэлхийг бэлтгэх нь,” Лиахона, 2020 оны 4-р сар, 16–17)

Сион гэж юу вэ?

Сион гэдэг үгийг судруудад олон утгаар ашигласан байдаг. Заримдаа энэ үг нь Сионы хүмүүс гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд тэднийг “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” ( Сургаал ба Гэрээ 97:21) байхыг хэлдэг. Сион гэдэг үг нь мөн Сүмийг бүхэлд нь бас дэлхий даяарх Сүмийн гадаснуудыг илэрхийлдэг ( Сургаал ба Гэрээ 82:14 -ийг үзнэ үү). Сион гэдэг үг нь мөн Енохын хот ( Мосе 7:18–21 -ийг үзнэ үү), эртний Иерусалим ( 2 Самуел 5:7 ; 1 Хаад 8:1 -ийг үзнэ үү) болон хожмын үеийн Шинэ Иерусалим ( Сургаал ба Гэрээ 45:66–67 ; 57:1–3 ; Итгэлийн тунхаг 1:10 -ыг үзнэ үү) зэрэг газар зүйн тодорхой байршлуудыг илэрхийлдэг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг topics.ChurchofJesusChrist.org дээрх Gospel Topics, “Zion”-ийг үзнэ үү).

Би эцсийн өдрүүдэд өрнөх үйл явдлуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олж авч болох вэ?

Эцсийн өдрүүдийн тухай бошиглосон үйл явдлуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Армагеддонын тулаан: Бошиглолын харах өнцөг” гэдгийг Хуучин Гэрээний суралцагчийн гарын авлага: 1 Хаад–Малахи (2003) дахь х. 291–295-аас судлахыг бод.

Би эцсийн өдрүүдэд болох гай гамшгийн дунд амар амгаланг хэрхэн мэдэрч болох вэ?

    

Хэвлэх