Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 2


Төгс эзэмших сургаалын давтлага 2

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Teen girl talking to two other teens.

Судрын хэсгүүд, тэдгээрийн танд сургаж буй зүйлсийг олон арга замаар санаж байх нь. Энэхүү хичээл нь Шинэ Гэрээний зарим төгс эзэмших сургаалын судрын хэсгийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах зорилготой.

Сайн мэдээг хуваалцахын тулд судруудыг ашиглах

Та найз Сильвиатайгаа шашны итгэл үнэмшлийн талаар ярилцаж байна гэж төсөөл. Тэр орон нутгийн Христийн сүмд явдаг бөгөөд Библийг уйгагүй судалж, суралцдаг. Сильвиа танаас Есүс Христ, баптисм, санваарын талаарх таны итгэл үнэмшлийн талаар асуужээ.

  • Та Сильвиагийн асуултад хэр итгэлтэй хариулж чадах вэ? Яагаад?

  • Төгс эзэмших сургаалын хэсгүүд, тэдгээрийн түлхүүр үг хэллэгийг мэдэж байх нь энэ нөхцөл байдалд танд хэрхэн туслах вэ?

  • Судрын хэсгүүдийг ашиглаж чадах хэмжээнд хангалттай сайн мэдэж байх нь тустай байж болох ямар нөхцөл байдал танд тулгарч байсан бэ?

Энэ хичээл танд эдгээртэй адил нөхцөл байдалд бэлтгэхэд мөн төгс эзэмших сургаалын дараах хэсгүүдэд заасан үнэнүүдийг эргэн харахад тусална. Хэрэв та тэмдэглээгүй бол эдгээр хэсэг ба тэдгээрийн түлхүүр үг хэллэгийг тэмдэглэх талаар бодож үз.

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Лук 2:10–12

“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

Иохан 3:5

“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

Иохан 3:16

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.”

Матай 5:14–16

“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

Матай 11:28–30

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Maтай 16:15–19

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв.

Иохан 7:17

“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

Maтай 22:36–39

“Чи Бурхан Эзэнээ хайрла. Чи хөршөө … хайрла.”

Лук 22:19–20

“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан.

Иохан 17:3

“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

Лук 24:36–39

“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.”

Цээжлэх карт

Дараах зааварчилгаа нь таны зургаан эшлэл, тэдгээрийн түлхүүр үг хэллэгийг сонгох сонголт дээр тулгуурласан болно. Хэрэв та илүү ихийг судлахаар сонгосон бол танд хангалттай олон карт үүсгэх боломжийг олгох аргаар уг ажиллагааг өөрчлөн тохируулж болно.

Хуудас цаасны бүх талыг ашиглан багана тус бүрд тэнцүү хэмжээтэй гурван дөрвөлжин бүхий хоёр багана зур. Цаасыг нөгөө тал руу нь эргүүлээд, тэр тал дээр нь мөн адилхан зур. Эдгээр судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах цээжлэх картуудыг үүсгэх дараах аргуудын нэгийг сонго.

Сонголт A: Зурган цээжлэх карт

  1. Цаасны нэг тал дээрх дөрвөлжинд сонгосон судрын эшлэлээ бич.

  2. Цаасыг эргүүл. Эсрэг талын ижил дөрвөлжинд судрын түлхүүр үг хэллэгийг лавлагаа болгож цээжлэхэд туслах энгийн зураг зур. Жишээлбэл, та Матай 5:14–16 дээр “Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” гэх түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах дараахтай адил ямар нэг зүйл зурж болох юм.

    Illustration of people with a lightbulb. One person is alone representing letting your light shine.

    Энэ хичээлд сонгосон төгс эзэмших сургаалын хэсэг тус бүрд эдгээр алхмыг давт.

Сонголт Б: Эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх карт

Судлах тэмдэглэл дээрээ тухайн хэсгийн дамжуулж буй санааг илүү сайн ойлгоход туслах аргаар, сонгосон төгс эзэмших сургаалын хэсэг тус бүрээ дахин бич. Жишээлбэл, та Иохан 3:5 -ыг дараах маягаар дахин бичиж болно. “Та Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, баптисм хүртэхгүйгээр Бурханы хаанчлалд орж чадахгүй гэж Есүс тайлбарласан.”

  1. Цаасны нэг тал дээрх дөрвөлжин бүрд судрын эшлэл бич.

  2. Цаасыг эргүүлээд, эсрэг талдаа зөв эшлэлтэй байгаа дөрвөлжин дээр судрын түлхүүр үг хэллэгийг (хүснэгтэд харуулсан) бич. Үүнийг дөрвөлжин бүр дээр хий.

Хэсэг тус бүрийг карт болгож хайчлаад, эдгээр судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхдээ ашигла. Цээжлэх ажиллагаандаа гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө тусламж эрэлхийлэх талаар бодож үз.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Картынхаа зургийг зааварлагчтайгаа хуваалцах талаар бодож үз. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Та аль хэсэг, аль түлхүүр үг хэллэгийг Сильвиад хамгийн их тус болж чадна гэж бодож байна вэ? Яагаад?

  • Та эдгээр хэсгийг ашиглан Аврагчийн тухай ямар үнэнийг түүнтэй хуваалцаж чадах вэ?

  • Судруудаас эшлэл, үнэнүүдийг цээжлэх нь танд ямар ямар аргаар тус болж чадах вэ?