Семинар
Лук 7:36–50


Лук 7:36–50

“Учир нь тэр их хайрласан”

illustration of woman wiping Jesus’ feet

Есүс Симон нэртэй фарисай хүний гэрт оройн зоог барьжээ. Симоны “нүгэлтэй” гэж үзсэн нэгэн эмэгтэй орж ирээд, “уйлж нулимсаараа [Аврагчийн] хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов” (Лук 7:37–39). Симоны бодолд хариу болгон Аврагч уучлал, хайрын тухай нэгэн сургаалт зүйрлэлийг хуваалцжээ. Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх болон гэм нүглээ наманчлахад тань туслах зорилготой.

Shows two stick figures, one going toward Christ, the other going away from Christ
Official Portrait of Elder Larry R. Lawrence. Photographed March 2017.

Heavenly Father knows our divine potential. He rejoices every time we take a step forward. To Him, our direction is ever more important than our speed.

(Larry R. Lawrence, “What Lack I Yet?,” Ensign or Liahona, Nov. 2015, 35)

  • Та энэ бүдүүвч зурган дээрх хүмүүсийн талаар юу анзаарч байна вэ?

  • Тэдний Аврагчаас хол байгаа зай болон явж буй чиглэл тэдний Түүнтэй харилцах харилцааны талаар юуг илэрхийлж байна вэ?

Та энэ бүдүүвч зурган дээр өөрийгөө хаана байрлуулах байсан болон ямар чиглэлд явах байснаа хэсэгхэн зуур бод.Далын ахлагч байсан Ларри Р. Лорэнс ийн тайлбарласан.

  • Бидний явж буй сүнслэг чиглэл бидний хурдаас яагаад илүү чухал гэж та бодож байна вэ?

Их Эзэн биднийг наманчлахаар хичээж чармайх үед илүү их баяр хөөрийг мэдэрдэг ( Лук 15:7 ; Сургаал ба Гэрээ 18:13 -ыг үзнэ үү). Наманчлалыг дүрслэх нэг арга нь нүглээс нүүр буруулж, Бурхан руу чиглэх явдал юм (Судруудын удирдамж, “ Наманчлах, Наманчлал ,” scriptures.ChurchofJesusChrist.org хэсгийг үзнэ үү). Та суралцах явцдаа, гэм нүглээс нүүр буруулж, Их Эзэн рүү чиглэхэд тань туслах Сүнсний зааварчилгаанд анхаарлаа хандуулаарай.

Shows two stick figures, one going toward Christ, the other going away from Christ

Лук 7 дээр Есүс Симон нэртэй фарисай хүний гэрт зоог барьж буй тухай хүүрнэдэг. Есүсийг Симонтой хамт байх үед нүгэлтэн гэсэн муу нэртэй нэгэн эмэгтэй Түүнд ойртон ирсэн ( Лук 7:37, 39 -ийг үзнэ үү).

Лук 7:36–39 -ийг уншаад, тэр эмэгтэйг зоогийн үеэр Есүст ойртон ирэх үед юу болсон тухай олж мэд.

  • Та Симон болон тэрхүү эмэгтэйн талаар юу анзаарсан бэ?

Есүс Симоны бодлыг тааж мэдээд, сургаалт зүйрлэл хуваалцсан. Лук 7:40–43 -ыг уншаад, Аврагч сургаалт зүйрлэлээр дамжуулан Симонд юу гэж заасныг олж мэд. Нэг мөнгөн зоос гэдэг нь ажилчин хүний өдөрт олох мөнгөний хэмжээ болохыг мэдэх нь тустай юм ( 41-р шүлэг , зүүлт тайлбар a-г үзнэ үү).

  • Энэ сургаалт зүйрлэл Симонд уучлалын талаарх өөрийн хэрэгцээг ойлгоход хэрхэн тусалсан бэ?

Аврагчийн үед хүндтэй зочинтойгоо мэндлэхдээ үнсэх, тэдэнд хөлөө угаах ус өгөх, толгойг нь тосоор тослох гэх мэт хайр энэрлийн үйлдлээр хүндэтгэл үзүүлэх нь заншил байсан юм (James E. Talmage, Jesus the Christ[1916], 261). Лук 7:44–46 дээр цэдэглэснээр, Симоныг Есүст ийм хүндэтгэл үзүүлээгүй байхад тэрхүү эмэгтэй Түүнд өөрийн хайр, хүндэтгэлийг ихээр харуулсан болохыг Аврагч дурдсан байдаг.

  • Симоны Есүсийн талаар ойлгоогүй юуг энэ эмэгтэй ойлгож байсан гэж та бодож байна вэ?

  • Та уг эмэгтэйн наманчилж, нүглээсээ нүүр буруулж, Аврагч руу чиглэсэн ямар нотолгоог харж байна вэ?

Лук 7:47–50 -ийг уншаад, Их Эзэн яагаад энэ эмэгтэйн нүглийг уучилсан болохыг олж мэд.

  • Энэ түүхийг судлахад танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

  • Та энэ түүхээс юу сурч мэдсэн бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г. Рэнланд Лук 7 дээр цэдэглэсэн түүхтэй холбоотой сургаалыг хуваалцжээ. “That I Might Draw All Men unto Me (Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд)” (13:39) видео бичлэгийг цагийн код 4:22-5:03 хүртэл үз эсвэл дараах бичвэрийг унш.

Official Portrait of Elder Larry R. Lawrence. Photographed March 2017.

The closer we are to Jesus Christ in the thoughts and intents of our hearts, the more we appreciate His innocent suffering, the more grateful we are for grace and forgiveness, and the more we want to repent and become like Him. Our absolute distance from Heavenly Father and Jesus Christ is important, but the direction we are heading is even more crucial. God is more pleased with repentant sinners who are trying to draw closer to Him than with self-righteous, faultfinding individuals who, like the Pharisees and scribes of old, do not realize how badly they need to repent.

(Dale G. Renlund, “That I Might Draw All Men unto Me,” Ensign or Liahona, May 2016, 40)

  • Энэ үгэн дэх ямар ямар үг, хэллэг сая таны Лук 7 дээрээс суралцсан зүйлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж байна вэ?

  • Аврагчид агуу хайр, бишрэл хүндэтгэлийг мэдэрч, Түүний санал болгож буй өршөөл энэрлийг мэдрэхэд тань ямар ямар туршлага тусалсан бэ?

Writing on a piece of paper with a pen or pencil.

  • What have you learned about the Savior today that can help you in your efforts to repent?

1. Answer the following question in at least three sentences:

Наманчлал бол нэг удаагийн үйл явдал биш буюу зөвхөн ноцтой гэм нүгэлтэй хүн л хийх ёстой зүйл биш гэдгийг сана. Наманчлал бол үйл явц бөгөөд бид Их Эзэнд илүү ойртож, хилэнцтээс нүүр буруулахаар хүчин чармайлт гаргах бүрдээ наманчилж байдаг.

Аврагчийн зураг болон хүний дүрс бүхий бүдүүвч зургийг дахин хараад, өөрийн Есүс Христтэй харилцах харилцааг болон ямар зүг рүү явж байгаагаа бод. Өдөр бүр наманчлах замаар Аврагчийг хайрлах хайраа гүнзгийрүүлэх төлөвлөгөө гарга. Дараах дасгалыг тусдаа хуудас цаасан дээр гүйцэтгэ, ингэснээр та үүнийг нууцалж хадгалах боломжтой болно. Ирэх хичээлээр танд энэ туршлагыг үргэлжлүүлэн судлах боломж гарна.

Матай 8–13; Марк 2–5; Лук 7, 9, 11-ийн дараах “Суралцахуйгаа үнэлэх нь” хичээл энэ төлөвлөгөөг дагадаг бөгөөд суралцагчдыг ахиц дэвшлээ эргэцүүлэхэд урьдаг.

  • Аврагчид илүү ойртож очихын тулд таны хийхээ болих ёстой нэг зүйл юу вэ? Та хэрхэн үүнийг хийхээ болих вэ?

  • Аврагчид илүү ойртож очихын тулд таны хийж эхлэх ёстой нэг зүйл юу вэ? Та хэрхэн үүнийг эхлүүлэх вэ?

Илгээх даалгавар болгож дараах асуултад хариул.

  • Наманчлах хүчин чармайлтад тань туслах, Аврагчийн талаар юуг та өнөөдөр сурч мэдсэн бэ?

Хариултаа оруулахын тулд Даалгаврыг эхлүүлэх товчлуурыг эсвэл Илгээх табыг сонгоно уу.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Nothing is more liberating, more ennobling, or more crucial to our individual progression than is a regular, daily focus on repentance. Repentance is not an event; it is a process. It is the key to happiness and peace of mind. When coupled with faith, repentance opens our access to the power of the Atonement of Jesus Christ.

(Russell M. Nelson, “We Can Do Better and Be BetterEnsign or Liahona, May 2019, 67).