Семинар
Марк 2:1–12


Марк 2:1–12

Есүс саа өвчтэй хүнийг эдгээв

Зураг
Jesus Christ looking at a man lying on the ground before Him. The man is wrapped in a blanket and is suffering from palsy. The sick man was lowered by friends through a hole in the roof in hopes of being healed. Christ is portrayed extended His hands toward the man. Several other apostles or disciples are with Christ.

Есүс саа өвчтэй хүнийг эдгээж, нүглийг нь өршөөснөөр Өөрийн хүмүүсийг бие махбод, сүнслэг байдлын хувьд эдгээх чадвараа харуулсан. Энэ хичээл Аврагч бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж чаддаг талаарх ойлголтыг тань нэмэгдүүлэхэд тусална.

Таны хайрладаг хэн нэгэн тусгай эмчилгээ шаарддаг амь насанд аюултай өвчнөөр шаналж байгаа бөгөөд түүнийг аварч чадах цорын ганц эмч байгаа гэж төсөөлье. Тусламж авахын тулд та юу хийхэд бэлэн байх вэ? Хэрэв тухайн эмчийн ажлын хуваарь дүүрсэн эсвэл тэрээр өөр улсад амьдардаг бол та юу хийх вэ?

Хүмүүс өөрсдийгөө эсвэл хайртай хүмүүсээ эдгээхийн тулд юу ч хийхэд бэлэн байж болно. Бие махбодын өвчнийг ихэвчлэн чадварлаг мэргэжилтэн эмчилдэг бол зөвхөн Есүс Христ бүрэн эдгээж чадах сүнслэг байдлын өвчин эмгэг гэж бий. Эдгээрийн заримыг судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

Та энэ хичээлийг судлахдаа зөвхөн Христийн өгч чадах тусламжийг авахын тулд Түүн рүү өөрөө очих болон хайртай хүнээ очуулахын тулд юу хийж чадахаа тунгаан бод.

Танд судрын түүхээс суралцах явцдаа илүү ихийг сурч мэдэхэд тус болох чадвар бол тухайн түүхэд гарч буй өөр өөр дүрийн өнцгөөс уг түүхийг унших явдал юм. Ингэхдээ тухайн хүн юу бодож эсвэл юу мэдэрч буйг мэдрэхээр оролдох үүднээс энэхүү түүхийн өөр өөр хэсэг дээр үе үе түр зогсосхий.

Энэ чадварыг эзэмших дадлага хийхийн тулд Есүсийн Капернаумд үг айлдаж буй тухай энэхүү түүхийг судлах явцдаа дараах хүмүүсийн нэгийг сонгож, төвлөр.

  • Саа өвчтэй хүн (энэ хүүрнэлд “саа өвчтөн” гэж нэрлэсэн хүн саажилттай байсан гэсэн утгатай)

  • Саа өвчтэй хүнийг дамнан авч ирсэн дөрвөн хүний нэг

  • Есүсийг сонсож буй байшин доторх хүмүүсийн нэг

Марк 2:1–3 -ыг уншаад, та өөрийнхөө төвлөрөхөөр сонгосон хүнийг өөрийгөө гэж төсөөл.

  • Энэ хүн ямар сорилттой тулгарсан гэж та бодож байна вэ?

  • Энэ хүн юуг харж, сонсож, бодож мөн мэдэрч байсан гэж та төсөөлж байна вэ?

  • Энэ хүн Есүс Христтэй хамт байх хугацаандаа түүнээс юу хүлээн авна гэж найдсан бэ?

Марк 2:4 -ийг уншаад, өвчтөнийг дамнан авчирсан хүмүүс түүнийг Есүс Христтэй ойр аваачихын тулд юу хийсэн болохыг олж мэд. Мөн та ChurchofJesusChrist.org дээрх дараах “Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy (Есүс саа өвчинд нэрвэгдсэн хүний нүглийг өршөөж, эдгээв)” видео бичлэгийг цагийн код 0:00-1:07 хүртэл үзэхийг хүсэж болох юм.

  • Уг түүхийн энэ мөчид таны сонгосон хүн юу бодож, мэдэрч байсан гэж та төсөөлж байна вэ? Яагаад?

  • Тэд Есүсийн юу хийх эсвэл хэлэхийг хүлээж байсан гэж та бодож байна вэ?

Марк 2:5 -ыг уншаад, Есүс тухайн хүнд юу гэж хэлсэн болохыг олж мэд.

Зураг
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Sometimes spiritual illness comes as a result of sin or emotional wounds. …

Even the deepest spiritual wounds—yes, even those that may appear to be incurable—can be healed.

My dear friends, the healing power of Jesus Christ is not absent in our day.

The Savior’s healing touch can transform lives in our day just as it did in His. If we will but have faith, He can take our hands, fill our souls with heavenly light and healing, and speak to us the blessed words, “Rise, take up thy bed, and walk” [ John 5:8 ].

(Dieter F. Uchtdorf, “Bearers of Heavenly Light,” Ensign or Liahona, Nov. 2017, 78)

  • 5-р шүлэг дээрх Аврагчийн үгс таны анхаарлаа төвлөрүүлсэн хүнд яагаад гэнэтийн байсан бэ?

Энэхүү үйл явдлын үеэр тэнд байсан зарим хүн нүглийг уучлах Аврагчийн эрх мэдэлд эргэлзэж байв. Марк 2:6–12 -ыг уншаад, Аврагч нүглийг уучлах Өөрийн эрх мэдлийг харуулахын тулд юу хийснийг олж мэд. 10-р шүлэг дээрх “Хүний Хүү” гэдэг хэллэг нь Бурхан Эцэг “Ариун Хүн”-ий Хүү болох Есүс Христийг хэлдэг ( Мосе 6:57 -г үзнэ үү). Мөн та ChurchofJesusChrist.org дээр байгаа дараах “Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy (Есүс саа өвчинд нэрвэгдсэн хүний нүглийг өршөөж, эдгээв)” видео бичлэгийг цагийн код 1:07-2:57 хүртэл үргэлжлүүлэн үзэхийг хүсэж болох юм.

  • Тухайн түүх дээрх өөрийн төвлөрсөн хүний тухай бод. Энэ хүнийг Аврагчийн хэлсэн, хийсэн зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна гэж та төсөөлж байна вэ?

  • Та энэ түүхэд гарч буй хэн нэгэнд онцгойлон төвлөрөх үедээ Аврагчийн талаар юу олж мэдсэн бэ?

Таны энэ түүхийг судлах явцдаа тодорхойлсон нэг үнэн бол Есүс Христ биднийг бие махбод, сүнслэг байдлын хувьд эдгээх хүчтэй гэсэн үнэн байж болно.

Тэргүүн Зөвлөлд байхдаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф сүнслэг өвчин эмгэгийг эдгээх Аврагчийн хүчийг гэрчилсэн.

1. Complete the following activity in your study journal using at least five sentences:

  • Аврагчийн эдгээж чадах сүнслэг шархны ямар жишээнүүд байна вэ?

  • Түүнийг сүнслэг шархнуудыг эдгээж чаддаг болохыг мэдэх нь таны амьдралыг хэрхэн адислах вэ?

Энэ үнэнтэй хамааралтай дараах асуултуудыг тунгаан бод. Бодлоо судлах тэмдэглэлдээ бичих талаар бодож үз.

  • Таны амьдралд эдгээх ёстой ямар нэг сүнслэг шарх байгаа юу?

  • Та Есүс Христийн эдгээгч хүчийг хэрхэн эрэлхийлэх вэ?

  • Есүс Христийн эдгээгч хүч хэрэгтэй байгаа хэн нэгнийг та мэдэх үү? Үүнд хүрэхэд нь тэдэнд туслахын тулд та юу хийж чадах вэ?

Есүс Христийн бидний хүн нэг бүрд өгсөн хайрыг болон биднийг эдгээх Түүний хүчийг гэрчил.

Та энэ жил судрууд дээрх бусад түүхийг судлах явцдаа тодорхой нэг дүр дээр төвлөрөх чадвараа ашиглахыг бодож үз. Тухайн түүхэд гарч буй өөр өөр хүн юу олж мэдсэн тухай тунгаан, тухайн хэсгийг хэд хэдэн удаа унших нь тустай байж болно.

1. Дор хаяж таван өгүүлбэр ашиглан судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг гүйцэтгэ.

Таны энэ түүхийг судлахдаа анхаарлаа төвлөрүүлсэн хүн найздаа тэр өдөр юу гэрчилсэн болон мэдэрсэн тухайгаа дүрслэн хэлэхийг хүсжээ гэж төсөөлье. Тухайн туршлагыг дэлгэрэнгүй дүрслэн, судлах тэмдэглэлдээ бичихэд хэсэг хугацааг зарцуул. Та тэднийг Есүс Христийн тухай юу олж мэдэж, мэдэрсэн гэж бодож байгаагаа багтаа.

Хийсэн ажлаа байршуулахын тулд Даалгаврыг эхлүүлэх товчлуурыг эсвэл Илгээх табыг сонгоно уу. Та тухайн хүний харах өнцгөөс түүхийг өгүүлж буй өөрийнхөө видео бичлэгийг хийх талаар бодож үзэх эсвэл дор хаяж таван өгүүлбэр ашиглан өөрийн хариултыг оруулах боломжтой.

Хэвлэх