Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 3


Төгс эзэмших сургаалын давтлага 3

Ойлгох ба тайлбарлах

A group of young women are shown looking at a teacher. They discuss and talk together with each other.

Тодорхой нэг судрын хэсгүүдийг ойлгож, тэдгээрийн зааж буй үнэнийг тайлбарлах чадвартай байх нь төгс эзэмших сургаалыг бүрэн эзэмших үндэс юм. Энэ хичээл нь суралцагчдад дараах төгс эзэмших сургаалын хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлах дадлага хийж, илүү сайн ойлгоход тусална. Үүнд: Матай 5:14–16; Лук 2:10–12; Иохан 3:5; Иохан 3:16.

Та ямар аргаар илүү сайн суралцдаг вэ?

Суралцах олон арга байдаг бөгөөд бид бүгдээрээ мэдээллийг өөр аргаар олж авч, хадгалдаг.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Дараах суралцах хэв маягуудыг уншаад, таны хувьд хамгийн сайн тохирохыг 1-ээр, хамгийн тохиромжгүйг нь 4-өөр тэмдэглэн, 1-ээс 4 хүртэлх үнэлгээ өгнө үү. Энэ нь таныг дараа нь хичээл дээр ямар үйл ажиллагаа гүйцэтгэх ёстойг тодорхойлоход тусална.

  • Төсөөлөн бодох: Би харж, төсөөлөх замаар суралцдаг. Зурах, будах, хүснэгт, график болон үзүүлэн материалууд нь надад суралцах, мэдээлэл хадгалж үлдэхэд тусалдаг.

  • Бусадтай хуваалцах: Бусадтай хамт бичиж, ярилцах нь надад илүү хурдан бөгөөд гүн гүнзгий суралцахад тусалдаг.

  • Бие даан суралцах: Би ганцаараа суралцахыг илүүд үздэг бөгөөд ямар нэг зүйлийг бие даан мэдэж авахдаа сайн гэдэгтээ итгэдэг.

  • Үйлдлээр суралцах: Би хүрэх, үнэрлэх, сонсох болон биеэ хөдөлгөх зэрэг төрөл бүрийн мэдрэмжээ ашиглан илүү сайн суралцдаг.

Аврагч Өөрийнхөө сургаалыг зааж буй хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд хэрхэн өөрчилснийг бодож үз.

  • Та Аврагч бусдад заахдаа яагаад төрөл бүрийн хэв маягийг ашигласан гэж бодож байна вэ? Энэ нь танд Түүний тухай юу зааж байна вэ?

Төгс эзэмших сургаалд суралцах хэв маягаа ашиглах

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын дараах эшлэлүүдийг уншихад хэсэг хугацааг зарцуул. Үүнтэй холбоотой судрын түлхүүр үг хэллэгийг эргэн санаж чадах эсэхээ хар.

  • Танд эдгээр хэсгийн алийг нь илүү сайн ойлгож байгаа мэт санагдаж байна вэ? Та алийг нь илүү сайн ойлгохыг хүсэж байна вэ?

Илүү сайн ойлгохыг хүсэж буй төгс эзэмших сургаалын өмнөх хэсгүүдийн нэгийг (эсвэл Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын өөр нэг хэсгийг) ашиглан А, Б, В эсвэл Г үйл ажиллагааг хийж гүйцэтгэ. Хэрэв цаг байгаа бол төгс эзэмших сургаалын өөр өөр хэсгийг ашиглан хэд хэдэн үйл ажиллагааг гүйцэтгэ.

А: Төсөөлөн бодох

Зураг зурах, нийлүүлэх, meme, word art, word cloud зэргийг эсвэл таны хэсэгт заасан зүйлсийг харуулдаг бусад үзүүлэн материалыг ашиглах. Жишээнүүдийг харах бол дараах холбоос дээр дарна уу.

Word artMemes

Б: Бусадтай хуваалцах

Судрын хэсгээ заах төлөвлөгөө гарга. Суралцаж буй хүмүүст тухайн хэсгийг ойлгоход тус болж магадгүй гэж үзэж буй асуултуудын талаар бодох, түлхүүр үг хэллэгийн утгыг тайлбарлаж буй видео бичлэг хийх эсвэл бусдад заахдаа хөгжим ашиглах.

В: Бие даан суралцах

Судлах түлхүүр үгсийг тухайн хэсгээс сонго. Таны ойлголтыг гүнзгийрүүлэх тодорхойлолт, холбогдох эшлэл эсвэл Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийг бичиж тэмдэглэ.

Г: Үйлдлээр суралцах

Тухайн хэсгийг эсвэл тухайн хэсгээс тодорхой нэг үг хэллэгийг илэрхийлэх биет эд зүйлс, загварыг үүсгэ эсвэл таниул. Жишээлбэл, та Матай 5:14–16 дээрээс “та нарын гэрэл гэрэлтэг” хэмээх Христийн урилгыг дүрслэн харуулах гэрлийн өөр өөр эх сурвалжийг ашиглаж болно.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Сонгосон үйл ажиллагаагаа судлах тэмдэглэлдээ нэгтгэн дүгнэ.

Writing on a piece of paper with a pen or pencil. 3. Суралцах туршлагаа үнэлэхийн тулд асуултуудад хариулахдаа дараах сонголтуудыг ашигла. Үүнд:

(А) Санал нийлж байна (Б) Тодорхой хэмжээнд санал нийлж байна (В) Санал нийлэх, нийлэхгүйн аль нь ч биш (Г) Санал нийлэхгүй байна

  1. Би өөрийн сонгосон хэсгүүдийг сайн ойлгож байна.

  2. Шаардлагатай бол сонгосон хэсгүүдээ хэн нэгэнд тайлбарлах өөрийн чадварт би одоо илүү итгэлтэй болсон.

  3. Төгс эзэмших сургаалын бусад хэсэгт ижил төстэй арга ашиглах нь надад тустай гэж би бодож байна.