Семинар
Марк 5:21–24, 35–43


Марк 5:21–24, 35–43

Есүс Христ Иаирын охиныг эдгээсэн

Jesus is smiling at the daughter of Jairus who was raised from the dead, her father is in the foreground and some disciples in the background.

Есүс Иаирын охиныг үхлээс амилуулсан. Энэ хичээл нь суралцагчдад айдастай, тодорхойгүй нөхцөл байдалд Христэд итгэж, итгэлээ хөгжүүлэхэд нь туслах зорилготой.

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх

Өнөөдрийн хичээлээр та айсан үедээ болон тодорхойгүй нөхцөл байдалд Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлэх тухай илүү ихийг судлах болно. Таны амьдралд айдас эсвэл тодорхойгүй байдал үүсгэж байж болзошгүй аливаа нөхцөл байдлын талаар бод. Эдгээрийн нэг эсвэл хоёрыг судлах тэмдэглэл дээрээ жагсаан бич.

  • Эдгээр нөхцөл байдалд таны итгэл ямар байсан бэ? Өөрийн бодлоо нэг эсвэл хоёр өгүүлбэрээр бич.

Та энэ хичээлийг судлахдаа, айдастай нүүр тулсан юм уу тодорхойгүй нөхцөл байдалд Есүс Христэд итгэх итгэлээ илүү сайн хөгжүүлэх урам зориг төрүүлэх Сүнсний зааврыг сонсоорой.

Jairus coming to Jesus to heal his daughter.

Марк 5 дээр еврейн синагогын захирагч Иаир тодорхойгүй нөхцөл байдал болон айдастай нүүр тулсан тухай өгүүлдэг.

Марк 5:22–24 -ийг уншаад, Иаирын туулсан зүйлсийг олж мэд. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Raises the Daughter of Jairus (Есүс Иаирын охиныг үхлээс амилуулсан нь)” видео бичлэгийг цагийн код 0:00-1:02 хүртэл үзэж болох юм.

3:27

Есүс Иайрын охиныг амилуулсан нь

Есүс нас барсан охиныг үхэгсдээс амилуулж, бурханлаг хүчээ харуулав.

  • Иаир яагаад Аврагчийг хайсан гэж та бодож байна вэ?

Тэднийг Иаирын гэр лүү явж байх замд цус алддаг өвчтэй нэгэн эмэгтэй Аврагчийн хувцсанд хүрээд, эдгэрчээ. Есүс энэ эмэгтэйтэй ярилцаж, тайвшруулахаар түр саатсан байна ( Марк 5:25–34 -ийг үзнэ үү).

  • Аврагчийг энэ эмэгтэйтэй ярилцаж байхыг харсан Иаирт ямар бодол, мэдрэмж төрсөн гэж та төсөөлж байна вэ?

Марк 5:35–36 -г уншаад, дараа нь юу болсныг олж мэд.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул.

  • Охиныг нь үхсэн гэж хэлэхэд Иаир ямар сонголт хийсэн бэ?

  • 36-р шүлэг дэх Аврагчийн үгс айдастайгаа нүүр тулахад Иаирт хэрхэн тусалсан гэж та бодож байна вэ?

  • Айдастай цаг үед ч Есүс Христэд итгэхэд тань туслах Түүний тухай юуг та мэддэг вэ?

Уг түүхийн үлдсэн хэсгийг Марк 5:37–43 -аас уншаад, Иаирын итгэхээр сонгосныхоо ачаар гэрчилсэн гайхамшгийг олж мэд. Эсвэл та ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Raises the Daughter of Jairus (Есүс Иаирын охиныг үхлээс амилуулсан нь)” видео бичлэгийг цагийн код 1:03-3:15 хүртэл үргэлжлүүлэн үзэж болно.

3:27

Есүс Иайрын охиныг амилуулсан нь

Есүс нас барсан охиныг үхэгсдээс амилуулж, бурханлаг хүчээ харуулав.

  • Энэ түүх таны Есүс Христэд итгэх итгэлийг ямар арга замаар бэхжүүлж байна вэ?

Их Эзэн бидэнд айхгүй байхыг зөвлөдөг

Их Эзэн судруудаар дамжуулан бидэнд “Бүү ай, гагцхүү итгэ” хэмээн зөвлөсөн ( Марк 5:36). Судруудаас эсвэл ерөнхий чуулганы үгсээс бидэнд айхгүй байхыг зөвлөдөг судрууд эсвэл эшлэлийг хай. Та эдгээр шүлэг, чуулганы үгийг Марк 5:36 -тай холбох эсвэл холбогдох эшлэл хийхийг хүсэж болох юм.

  • Их Эзэн яагаад бидэнд айхгүй байхыг үргэлж зөвлөдөг гэж та бодож байна вэ?

  • “Бүү ай, гагцхүү итгэ” хэмээх Их Эзэний урилгыг дагаснаар та хэрхэн адислагдаж байгаа вэ?

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул.

  • Их Эзэн танд “Бүү ай, гагцхүү итгэ” хэмээн хэлж болох ямар ямар нөхцөл байдал амьдралд тань үүссэн байгаа вэ?

  • “Бүү ай, гагцхүү итгэ” хэмээх Аврагчийн урилгыг дагахын тулд та ямар үйлдлүүдийг хийж болох вэ? Тэдгээр үйлдэл танд айдастайгаа нүүр тулахад хэрхэн туслах вэ?

Writing on a piece of paper with a pen or pencil. 3. Дараахыг хийж гүйцэтгэ.

“Бүү ай, гагцхүү итгэ” хэллэгийг ашиглан зураг зур. Та мөн судрууд эсвэл эшлэлүүдээс олсон бусад хэллэгийг багтаахыг хүсэж болох юм. Есүс Христэд итгэж, айхгүй байхыг санаж явахад тань туслах газарт энэ зургаа өлгө.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Есүс Христэд итгэх итгэл гэж юу вэ?

Gospel Topics (Сайн мэдээний сэдвүүд) дээрх дараах эшлэл Есүс Христэд итгэх итгэлийн тухай заадаг.

Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүнд бүрэн дүүрэн найдах—Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд итгэх гэсэн утгатай юм. Үүнд Түүний сургаалд итгэх итгэл ордог. Энэ нь Түүний ойлгодог бүх зүйлийг бид ойлгохгүй боловч итгэсээр байхыг хэлдэг. Тэр бидний бүхий л өвчин, зовлон зүдүүр, сул дорой байдлыг мэдрэн, энэ бүхнийг туулсан учраас өдөр тутмын бэрхшээлээ даван гарахад маань хэрхэн туслахаа мэддэг.

(Gospel Topics, “Faith in Jesus Christ,” topics.ChurchofJesusChrist.org)

Итгэж, айхгүй байхад бидэнд юу тусалдаг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийнхүү заасан.

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Есүс синагогийн ахлагчид “Бүү ай, гагцхүү итгэ” хэмээн хэлжээ [ Марк 5:36 ]. Шавь байх гэдэг нь Түүнд амар амгалан, зовлон бэрхшээлтэй аль ч цагт итгэх явдал юм. Тэр бидэнд хайртай бөгөөд амлалтаа биелүүлнэ гэсэн итгэл биднийг өвчин зовлон, айдастай үед тайтгаруулдаг.

(Нийл Л.Андэрсэн, “Христ миний тухай юу гэж бодож байгаа бол?,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125)

Хүндрэл бэрхшээл, эргэлзээ тээнэгэлзээ бол бидний мөнх бус амьдралд зайлшгүй тохиолдох зүйлс. Гэвч бид ганцаараа биш. Бид Их Эзэн Есүс Христийн шавь нар учир бидэнд гэрэл ба үнэнээс ирдэг сүнсний шавхагдашгүй арвин баялаг нөөц бий. Айдас, итгэл хоёр бидний зүрх сэтгэлд нэгэн зэрэг оршиж чаддаггүй. Бид өнөөгийн ороо бусгаа цагт итгэлийн замыг сонгодог. “Бүү ай, гагцхүү итгэ” [ Марк 5:36 ] хэмээн Есүс хэлсэн шүү дээ.

(Нийл Л.Андэрсэн, “Та нар хангалттай мэднэ,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 16)

Их Эзэн биднийг ямар ямар арга замаар эдгээдэг вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийнхүү заасан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Эдгэрлийн адислалууд олон янзаар ирдэг бөгөөд тэдгээр нь биднийг хамгийн ихээр хайрладаг Их Эзэний харж байгаагаар хувь хүний маань хэрэгцээнд таарч ирдэг. Заримдаа “эдгэрэл” нь бидний өвчин зовлонг анагааж, ачааг хөнгөлдөг. Харин заримдаа бидэнд ачаагаа даах хүч, ойлголт, тэвчээрийг өгснөөр биднийг “эдгээдэг”.

(Dallin H. Oaks, “He Heals the Heavy Laden,” Ensign эсвэл Liahona, Nov. 2006, 7–8)