Семинар
Лук 9:24–26, 57–62


Лук 9:24–26, 57–62

Есүс Христийн шавь нар

The disciples are gathered around Jesus, they are sitting together on the ground in a dry grassy field. One of the outtakes includes a lake in the background. Still from a Bible video. Jesus teaching a group in a field.

Бид хэрхэн шавь нь болж чадах талаар Есүс Христ олон үнэнийг заасан. Энэ хичээл нь танд Есүс Христийн жинхэнэ шавь болох арга замуудыг тодорхойлоход тусална.

Есүс Христийн шавь болох

  • Хэн нэгний удирдлагыг дагах ёстой ямар нэг тоглоомыг та тоглож байсан уу?

  • Юу энэ тоглоомыг амархан, хэцүү эсвэл сонирхолтой болгож байсан бэ?

Есүс Христ тохинууллынхаа туршид хүмүүсийг Өөрийг нь дагаж, шавь нь болоход урьж байсан. Шавь гэдэг нь Есүс Христийг дагадаг, баптисм хүртсэн, Түүний сургаалын дагуу амьдрахыг хичээдэг хүн юм. Лук 9 -өөс бид хэрэв дагах юм бол Есүс Христийн шавь болоход бидэнд туслах янз бүрийн зарчмын талаар уншиж болно.

  • Есүс Христийн талаар мэддэг зүйлээ бодож үзвэл яагаад Түүний шавь болохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргавал зохих вэ?

Дараах гурван хэсэг нь Аврагчийн нэг сургаал дээр төвлөрдөг. Эдгээр нь танд Есүс Христийн шавь болохыг хичээхэд тусална. Хэсгүүдийг уншаад, нэгийг эсвэл хэд хэдийг сонгон хий. Олж мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх арга замын талаар хувийн илчлэлт авахаар Ариун Сүнсийг урь.

Загалмайгаа үүрэгтүн

Лук 9:23 -ыг уншаад, Аврагчийн шавь болоход тавьдаг шаардлагуудыг хайж ол.

  • Энэ шүлэг нь Есүс Христийн жинхэнэ шавь болох талаар юу зааж байна вэ?

Энэ шүлэгт Есүс Христийн Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхийн тулд бодитоор үүрч, дээр нь цовдлуулан зовж шаналсан загалмайны талаар дурдагддаг. Хэдийгээр биднээс Их Эзэний үүрсэнтэй адил бодит загалмайг үүрэхийг хүсээгүй ч хүнд хэцүү байсан ч Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэх замаар Түүнийг дагахыг биднээс хүсдэг.

Иосеф Смитийн Орчуулга, Maтай 16:26-г ( Maтай 16:24, зүүлт тайлбар e) уншаад загалмайгаа үүрч, Есүс Христийг дагана гэдэг нь бидний хувьд ямар утга агуулгатай болохыг олж мэд.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс загалмайгаа үүрэх гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарласан. Та ChurchofJesusChrist.org дээрх “Загалмайгаа үүрэгтүн” видеог цагийн код 3:08-аас 3:49 хүртэл үзэж эсвэл доорх бичвэрийг уншиж болно.

2:3

Энэ видеоны бичвэрийг харах бол энд дар.

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Загалмайгаа өөрөө үүрэх хүсэлтэй хүмүүс бүх бурханлаг бусаас, дэлхийн хүсэл тачаалаас татгалзаж, Есүс Христийн зарлигуудыг дагах замаар Түүнийг хайрладаг болохыг бид судраас мэдэж авдаг.

Бурханы хүсэлд харш аливаа зүйлийг хаяж, биднээс өгөөсэй хэмээн хүссэн бүхнийг золиослон, Түүний сургаалыг дагахыг хичээх нь бидэнд Есүс Христийн сайн мэдээний зам дээр үлдэж, бүр зовлон бэрхшээл, бодгалийн сул дорой байдал, нийгмийн дарамт шахалт, Түүний сургаалтай сөргөлдөх дэлхийн гүн ухаантай тулгарах үед ч тэсэж гарахад бидэнд туслах болно.

(Үлиссэс Соарэс, “Загалмайгаа үүрэгтүн,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 128–129)

Дараах асуултуудыг тунгаан бод.

  • Та амьдралдаа бурханлаг бусаас, дэлхийн аливаа хүсэл тачаалаас яагаад татгалзах ёстой вэ?

  • Бурханлаг бусаас, дэлхийн аливаа хүсэл тачаалаас татгалзах нь загалмай үүрэхтэй юугаараа адилхан бэ?

  • “Загалмайгаа үүрэх” нь хэрхэн Есүс Христийн жинхэнэ шавь болоход танд тусална гэж та бодож байна вэ?

Амиа аврахын тулд амиа алдах

Лук 9:24–25 -ыг уншаад, Их Эзэн Өөрийнх нь шавь болох талаар юу заасныг олж мэд.

  • Есүсийн жинхэнэ шавь байх талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ?

  • Өөрсдийн таалал, хувиа бодсон хүсэлдээ анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс эцэст нь ямар замаар амиа “алдана“ гэж та бодож байна вэ?

  • Хэрэв та Есүс Христийн төлөө амиа алдвал амиа аварна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) Есүс Христийн төлөө амиа алдах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тайлбарласан.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Зөвхөн хар амиа бодож амьдардаг хүмүүс эцэстээ уруудан доройтож, чухамдаа амиа алддаг бол бусдад үйлчлэхийн төлөө өөрийгөө умартдаг хүмүүс дэвжин хөгжиж, үүнийхээ ачаар амиа авардаг.

(Томас С.Монсон, “Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97)

  • Та нар Есүс Христийн төлөө амьдралаа умартахаар сонгосон хэнийг мэддэг вэ? Энэ шийдвэр нь тэр хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Эдгээр шүлэг дээрх сургаалын дагуу Есүс Христ амьдарсны ачаар та ямар арга замаар адислагдаж байна вэ?

Анхаарал сарниулах зүйлсээс холдож, шалтаг тоочихоо болих

Лук 9:57–62 -ыг уншаад, зарим хүн Аврагчийг дагахын оронд юу хийхийг хүсэж байсныг олж мэд.

  • Есүсийн жинхэнэ шавь байх талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ?

Хайртай хүнийхээ үхэлд гашуудахыг эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэх нь буруу гэж Есүс Христ заагаагүй. Оронд нь Тэрээр шавь байхын тулд өгөх ёстой төлөөсний талаар чухал сургамжийг зааж байсан.Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–1995) Лук 9:62 дээрх анжисны тухай зүйрлэлийг ийн тайлбарласан.

Howard W. Hunter

Анжисчин хүн газрыг шулуун хагалахын тулд өмнөх яг нэг тогтсон цэгээсээ хараагаа салгахгүй байх хэрэгтэй. Ингэх нь газрыг шулуун шан гаргаж хагалахад тусална. Гэвч хэр зэрэг урагш ахиснаа харахын тулд анжисчин эргэж харах тохиолдолд түүний шулуун замаас хазайх боломж ихсэнэ. Ингэвэл шулуун шан муруй болно. … Хэрэв бидний эрч хүч өнгөрсөнд биш, харин өмнө байгаа зүйл дээрээ буюу мөнх амьдрал, авралын баяр баясгалан дээр төвлөрвөл бид үүнийг олох нь гарцаагүй.

(Howard W. Hunter, “Am I a ‘Living’ Member?” Ensign, May 1987, 17)

  • Өнөөдөр хүмүүс ямар ямар түгээмэл шалтгаанаар Их Эзэнийг дагахгүй байх сонголтыг хийж байна вэ?

  • Та хэрхэн Аврагчийн танаас одоо болон ирээдүйд хийгээсэй хэмээн хүссэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр байж чадах вэ?

Миний дараагийн алхам

Дор хаяж гурван гишгүүртэй шат зур. Шатны хамгийн дээд талд Есүс Христ гэж бич. Шатны хамгийн доор өөрийгөө байгаагаар зур.

2:3

Есүс Христийн шавь байхын тулд гаргах хүчин чармайлтынхаа талаар мөн Түүнийг хэрхэн илүү сайн дагаж чадахаа бодохдоо Ариун Сүнсний удирдамж эрэлхийл. Таныг тунгаан бодох үед Ариун Сүнс таны оюун ухаанд бодол санаа өгч, зүрх сэтгэлд тань мэдрэмж төрүүлж чадна гэдгийг сана ( Сургаал ба Гэрээ 8:2–3 -ыг үзнэ үү).

Та Есүс Христийн шавь болохыг хичээхэд тань туслах, хийж болох алхмуудынхаа жагсаалтыг гарга. Та Их Эзэний аваасай хэмээн хүссэн алхмуудыг сонгож эсвэл явахыг хүсэж буй алхмуудаа дарааллын дагуу гишгүүрүүд дээр бичиж болно.

Color Handouts Icon 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Есүс Христийн илүү үнэнч шавь болохын тулд гаргаж буй хүчин чармайлтынхаа хүрээнд хийх таны дараагийн алхам юу вэ?

  • Энэ алхмыг хийснээр ямар ахиц гарна гэж та төсөөлж байна вэ?

  • Энэ алхмыг болон дараа дараагийн алхмыг хийхэд Аврагч танд ямар ямар арга замаар тусална гэж та бодож байна вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Лук 9:24 Амиа аврахын тулд амиа алдана гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн тайлбарласан.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Есүс Өөрийн амийг Эцэгтээ ямар ч үед өгдөг байсныг мөн амьд байхдаа ч, амьсгал хураахдаа ч Эцэгийнхээ таалалд Өөрийн амьдралыг хэрхэн төгс төгөлдрөөр нийцүүлснийг бодохын хэрээр би Түүнийг улам бүр гайхшран биширдэг. …

Намайг дага хэмээсэн Христийн зарлиг бол … жинхэнэ амь, жинхэнэ амьдрал, мөн бидний хүн нэг бүрд Бурханы өгөхийг хүсдэг селестиел хаант улсад орох боломжийг олгодог амьдралын төлөө өөрсдийн амийг алдах зарлиг юм.

(D. Todd Christofferson, “Finding Your Life,” Liahona, March 2016, 18)