Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 6


Төгс эзэмших сургаалын давтлага 6

Ойлгох ба тайлбарлах

A group of teenagers sit in a classroom learning together while a young woman reads from the scriptures, the other youth follow along. The teacher can be seen standing to the side.

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд дэх Аврагчийн сургаалыг ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг танд олгоно.

Судруудыг ойлгох

  • Судруудыг илүү сайн ойлгохын тулд ямар аргачлал ашигласан бэ эсвэл ашиглаж болох вэ?

  • Судрууд дээрх Бурханы сургаалыг илүү сайн ойлгохын тулд цаг зав гаргах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Энэ хичээлээр Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд энгийн аргачлалыг ашиглах боломж танд олдоно. Танд мөн сонгосон судрын хэсэг дээрх үнэнүүдээ бусдад тайлбарлах боломж олдоно.

Дараах нь Шинэ Гэрээний эхний хагаст үзсэн төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн жагсаалт юм.

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Лук 2:10–12

“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

Иохан 3:5

“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

Иохан 3:16

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.”

Матай 5:14–16

“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

Матай 11:28–30

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Maтай 16:15–19

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв.

Иохан 7:17

“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

Maтай 22:36–39

“Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.”

Лук 22:19–20

“Намайг дурсаж,” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан.

Иохан 17:3

“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

Лук 24:36–39

“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.”

Ойлголтоо гүнзгийрүүлэх

Дараах аргачлал нь төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд танд тусална.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлд ихэвчлэн “Шат шатаар” нэртэй судраас суралцах үйл ажиллагаа орсон байдаг бөгөөд хэд хэдэн судрын хэсгийн түлхүүр үг, хэллэгийг тайлбарлаж эсвэл тодорхойлсон байдаг. “Шат шатаар” үйл ажиллагааны жишээг харах бол “Бүү ай,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 2-р сар, 32-ыг үзнэ үү.

Color Handouts Icon 1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Шинэ Гэрээний эхний хагаст үзсэн төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн нэгд зориулж өөрийн гэсэн “Шат шатаар” хуудсыг хий. Зурах хэрэгслүүд ашиглан энэ хуудсыг анхаарал татахуйц байдлаар хийхийг бод. Хуудсыг хийхдээ дараах тус болох зааварчилгаануудыг ашигла. Үүнд:

  1. Сонгосон судрын хэсгийнхээ үгнүүдийг цэвэрхэн цаасан дээр бич.

  2. Анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэж байгаа судрын хэсгийнхээ таван үг эсвэл хэллэгийг сонго.

  3. Сонгосон үг эсвэл хэллэгийнхээ талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд тань туслах тодорхойлолт, тайлбар, жишээ, холбогдох судар, Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийг ол. Тэдгээрийг цаасан дээр жагсаан бич.

  4. Судрын энэ хэсэг танд Есүс Христ, Түүний Сүм, биднийг аврах гэсэн Түүний үйл хэргийг ойлгоход хэрхэн тусалсныг тайлбарласан дор хаяж нэг мөрийг цаасныхаа хаа нэгтээ багтаа.

Цаг гарвал, жагсаалт дээрх өөр төгс эзэмших сургаалын судрын хэсгээр энэ үйл ажиллагааг давтан хий.

Бүтээлээ хуваалцах

Бүтээлээ хуваалцах хэн нэгнийг хайж олох. Хуваалцахдаа, энэ үйл ажиллагааг хийж байхдаа уг судрын хэсгийн талаар олж мэдсэн зарим зүйлээ тайлбарла.