Иохан 7
Бурханы сургаалыг мэдэж авахын тулд Түүний тааллын дагуу үйлд
Иерусалим дахь Майхан баярын үеэр Есүс Өөрийнх нь заасан сургаал Тэнгэрлэг Эцэгийнх гэдгийг хэн нэгэн хэрхэн мэдэж болох талаар тайлбарласан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн сургаал үнэн болохыг олж мэдэхийн тулд юу хийж болохыг олж нээхэд танд тусална.
Есүс Христийн талаарх өөр өөр итгэл үнэмшил
-
Есүс Христ гэж хэн болох талаар ямар ямар итгэл үнэмшил хүмүүст байдаг вэ?
-
Бусдын юу гэж бодохоос үл хамааран Есүс Христийн талаарх үнэнийг олж мэдэх нь таны хувьд яагаад чухал вэ?
Есүс Христийн талаарх таны итгэл үнэмшилд юу нөлөөлсөн талаар хэдэн хором зарцуулан бод. Үнэнийг олж мэдэхийн тулд ямар эх сурвалжид ханддагаа тодорхойлоод, тэдгээр нь таны итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлдөг талаар тунгаан бод. Өнөөдөр суралцахдаа, Есүс Христийн тухай мөн Түүний сургаалын талаарх үнэнийг олж мэдэхийн тулд та юу хийж болохоо олж мэд.
Иерусалимд Есүсийн аминд хүрэхийг хүсэж байсан олон хүн байсан тул Тэрээр Майхан баярт нууцаар оролцжээ ( Иохан 7:1, 10 -ыг үзнэ үү). Иудейчүүд Есүсийг хайж байх зуур хүмүүс Есүс гэж хэн болох талаар өөр өөрийн үзэл бодлыг хуваалцаж байв.
Есүсийн талаар хүмүүс юу гэж ярьж байсныг олж мэдэхийн тулд дараах эшлэлүүдээс хоёр, гурвыг сонгоод, дараах асуултуудад хариул.
Есүсийн хэн байсан талаар хүмүүсийн дунд ямар ямар ойлголт байсан бэ? | |
Яагаад зарим хүн Есүст итгэж байсан бэ? | |
Яагаад хүмүүс Есүсийн хаанаас ирснийг ярилцаж байсан бэ? | |
Түүнийг барих тушаал авсан харуулуудад Есүсийн юу нь онцгой санагдсан бэ? | |
Фарисайчууд Есүст итгэсэн хүнийг хэрхэн дүрсэлж байсан бэ? |
-
Хүмүүс ямар ямар шалтгаанаар Есүс Христэд итгэж эсвэл итгэхгүй байна гэж хэлж байсан бэ?
-
Есүс Христийн тухай болон Түүний сургаалын талаар өнөөгийн хүмүүст ямар ямар ойлголт байдаг вэ?
-
Бид Есүс Христийн тухай болон Түүний заасан зүйлийн талаарх үнэнийг хэрхэн олж мэдэх боломжтой вэ?
Есүс Христийн тухай мөн Түүний сургаалын талаарх үнэнийг олж мэдэх
Есүс Майхан баярын үеэр ариун сүмд сургаал заахаар явсан. Тэрээр тэнд байсан хүмүүст Өөрийнх нь заасан сургаал болон Тэр Өөрөө Тэнгэрлэг Эцэгийнх гэдгийг тайлбарласан ( Иохан 7:14, 16–18, 28–29 -ийг үзнэ үү)
Иохан 7:17 -г уншаад, Есүс заасан зүйлс нь үнэн бөгөөд Тэнгэрлэг Эцэг Өөрийг нь илгээсэн гэдгийг мэдэхийн тулд хүмүүсийг юу хийх ёстой хэмээн хэлснийг олж мэд.
Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн тааллын дагуу үйлдэх юм бол Түүний сургаал үнэн болохыг мэдэж чадна гэсэн нэг зарчмыг бид энэ шүлгээс мэдэж авч болно.
Тэнгэрлэг Эцэгийн тааллын дагуу үйлдэх нь Түүний хүслийн дагуу амьдрах гэсэн утгатай. Аврагч Есүс Христ үргэлж Тэнгэрлэг Эцэгийн тааллын дагуу амьдарч бас зааж байсан.
-
Та Есүс Эцэгийнхээ тааллын дагуу үйлдэж байсан ямар жишээг хуваалцаж чадах вэ?
-
Үнэн гэдгийг нь мэдээгүй зарчмын дагуу амьдрах нь яагаад бидэнд хэцүү байдаг вэ?
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон үнэнийг олж мэдэх талаар дараах зөвлөгөөг өгчээ.
Бид заримдаа үүнийг эсрэгээр нь үйлдэх гээд байдаг. Жишээ нь, бид аравны нэгийн хуулиар амьдрахдаа баяртай байх болно, гэвч эхлээд энэ хууль үнэн гэдгийг мэдэх хэрэгтэй шүү дээ гэсэн хандлагатай байж болох юм. Бид аравны нэгийн өргөлийн хуудсыг бөглөхөөсөө өмнө аравны нэгийн хуулийн талаар гэрчлэлтэй болохын төлөө залбирч, Их Эзэн биднийг гэрчлэлээр адисална гэдэгт найдаж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ ийм байдаггүй. Их Эзэн биднээс итгэлээ хөгжүүлэхийг л хүсдэг. Бид аравны нэгийн талаар гэрчлэлтэй болохын тулд аравны нэгээ л шударгаар байнга, бүрэн төлөх хэрэгтэй. Энэхүү загвар нь ариун явдлын хууль, даруу хувцаслах зарчим, мэргэн ухааны үг эсвэл мацгийн хууль гэх мэтчилэн сайн мэдээний бүх зарчимд хамаатай.
(Бонни Л.Оскарсон, “Хөрвөгдөцгөө, та нар минь,” Ensign, Nov. 2013, 7 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86)
-
Есүс Христ Өөрийнх нь сургаал Тэнгэрлэг Эцэгээс ирдэг бөгөөд энэ нь үнэн гэдгийг биднийг мэдээсэй хэмээн хүсдэг гэж та яагаад бодож байна вэ?
-
Есүс Христийн сургаал үнэн болохыг мэдэх нь Түүний талаар мэдэж авахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Та Их Эзэний сургаалууд дундаас бэхжүүлэхийг хүсэж байгаа нэг гэрчлэлээ сонго. Түүний сургаалын талаарх зарим нэг санааг хамгийн сүүлчийн Ерөнхий чуулганаар өсвөр үеийнхэнд хандаж хэлсэн үгээс хайж олж болох юм. Та мөн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (2011) товхимлоос эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлээс авч болно. Амьдралын тань энэ цаг үед таныг хамгийн их адислах Их Эзэний нэг сургаалыг сонгон, үүнд төвлөрөхийн тулд Сүнсийг урьж, тусламж ав.
1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Судлах тэмдэглэлийнхээ цэвэр хуудсан дээр эсвэл өөр цэвэрхэн цаасан дээр сонгосон сургаалаа бич. Одоо энэ сургаалыг төлөөлөх энгийн зураг, эд зүйлийн талаар бодож, үүнийгээ хуудасныхаа голд зур.
Жишээлбэл, та Бурханы үг болох Мормоны Номын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхээр сонгож болно. Та Мормоны Номын энгийн зураг зурж болно.
Сонгосон сургаалынхаа талаар гэрчлэлтэй болохын тулд юу хийж болохоо сайтар бодохын тулд тухайн сургаалтай холбоотой ямар ямар үйлдэл хийхийг Тэнгэрлэг Эцэг танаас хүсэж байж болохыг бод. Зурсан зургийнхаа эргэн тойронд дор хаяж гурван үйлдэл бич.
Энэ сургаалын талаар хүчирхэг гэрчлэлтэй байх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлөхийг бодож үз.
2. Зургийнхаа доод хэсэгт дараах асуултуудад хариул.
-
Энэ сургаалын дагуу амьдрахад танд ямар ямар саад бэрхшээл тулгарч болох вэ? Та тэдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван туулж болох вэ?
-
Энэ сургаал Бурханаас ирсэн гэдгийг мэдэхийн тулд шаардагдах цаг хугацаа, хүчин чармайлтыг ойлгох нь яагаад чухал вэ?
Та төлөвлөгөөгөө сургаалын дагуу амьдрахад төдийгүй энэ нь Бурханаас ирсэн гэдгийг мэдэхэд танд туслах гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалцаж болох юм.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Иохан 7:2 . Майхан баяр гэж юу вэ?
Майхан баяр (Овоохойн эсвэл Урцны баяр ч гэж мөн нэрлэгддэг) нь Хүндэтгэлийн өдөр эхэлж, найман хоног үргэлжлээд дуусдаг байв. Уг баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ түр урцнуудыг модны мөчрөөр босгодог байжээ. Бурхан Өөрийн хүмүүсийг Синаин цөлд амьдарч байхад 40 жилийн турш адисалсныг өөрсдөдөө сануулахын тулд хүмүүс уг баярын үеэр ийм урцнуудад байрладаг байсан байна.
Иохан 7:17 . Дуулгавартай байдлаар дамжуулан үнэнийг эрэлхийлэх нь ямархуу үнэ цэнтэй вэ?
Аврагч сургаалынх нь дагуу амьдарч буй хүмүүс үнэнийг олж мэдэх бөгөөд мөнхүү үнэн нь тэдэнд эрх чөлөөг өгнө хэмээн шавь нартаа хэлсэн ( Иохан 8:31–32 -ыг үзнэ үү).Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф бид үнэний талаар хувийн гэрчлэлтэй болохын тулд яагаад хүчин чармайлт гаргах ёстой болохыг тайлбарласан.
Зарим хүн эдгээр шатлалыг дэндүү хэцүү эсвэл иймэрхүү хүчин чармайлт гаргах нь шаардлагагүй зүйл гэж хэлж болох юм. Гэхдээ сайн мэдээний тухай мөн Сүмийн талаар хувийн гэрчлэлтэй болох нь таны энэ амьдралдаа олж авах ёстой хамгийн чухал зүйл мөн гэдгийг би та бүхэнд хэлмээр байна. Энэхүү гэрчлэл таныг зөвхөн энэ амьдралын тань турш адисалж, удирдаад зогсохгүй, таны мөнх амьдралтай ч мөн шууд холбоотой юм.
(Дийтр Ф.Угдорф, “Гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах нь,” Ensign, Nov. 2014, 22 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23)
Иохан 7:39 . Иохан яагаад “Ариун Сүнс тэнд өгөгдөөгүй” гэж хэлсэн бэ?
Иохан үүгээр “зөвхөн тэнд байсан Ариун Сүнс бэлэг байгаагүй болохыг хэлсэн. Учир нь Ариун Сүнсний хүч Баптисч Иоханы үед мөн Есүсийн тохинууллын үед ч идэвхтэй байсан бөгөөд байхгүй байсан бол хэн ч тэр хүмүүсийн заасан үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авахгүй байх байв [ Матай 16:16–17 -г мөн 1 Коринт 12:3 -ыг үзнэ үү]” (Bible Dictionary, “ Holy Ghost ”).