Төгс эзэмших сургаал: Иохан 7:17
“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ”
Та Иохан 7-г судлахдаа, Есүс биднийг Тэнгэрлэг Эцэгийн тааллаар үйлдэхэд урьсан бөгөөд ингэснээр бид Түүний сургаал үнэн болохыг мэдэх боломжтой гэдгийг мэдэж авсан (17-р шүлгийг үзнэ үү). Энэ хичээл танд энэхүү төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд мөн сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд тусална.
Цээжлэх ба тайлбарлах
Гурван хэсгийн нэгийг дарж хаагаад, доорх судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээр уншихыг хичээ. Та гурван хэсгийн нэгийг цээжээрээ төвөггүй уншиж чаддаг болмогцоо өөр нэг хэсгийг нь дарж хаагаад, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг хэд хэдэн удаа давтан, цээжээр унш. Бүгдийг нь харахгүйгээр цээжээр уншиж чаддаг болтлоо энэ үйл явцыг үргэлжлүүл.
Иохан 7:17
“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл,
тэрээр энэ сургаалыг мэднэ.”
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн дараах мэдэгдлийг унш.
Бид гэрчлэлтэй болох нь идэвхгүй үйлдэл бус, ямар нэгэн зүйлийг хийхийг биднээс хүсэн хүлээдэг үйл явц гэдгийг санах хэрэгтэй.
(Dallin H. Oaks, “Testimony,” Ensign эсвэл Liahona, May 2008, 27)
-
Та ерөнхийлөгч Өүксийн мэдэгдэл Аврагчийн Иохан 7:17 дээр заасан зүйлтэй хэрхэн холбогдож байна гэж бодож байна вэ?
Дадлага хийх үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12 дахь догол мөрөн дэх зарчмуудыг эргэн харахад хэдэн минут зарцуул. Аль нэгэн зарчмыг сонгон, илүү нарийвчлан судал.
-
Та өөрийн сонгосон зарчмыг энэ талаар мэдэхгүй хүнд хэрхэн товч тайлбарлах вэ?
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ойлгосноор та өөртөө болон бусдад гэрчлэлтэй болоход нь эсвэл эргэлзээ төрүүлэх нөхцөл байдалд орох үед нь туслах боломжтой болно. Найздаа туслах дадлага хийхийн тулд дараах жишээг ашигла.Өөрийн найз Луистэй ярилцаж байхад тань тэр өөрт нь [сургаалыг сонгох] тал дээр гэрчлэл байхгүй гэдгээ танд хэлэв. Иохан 7:17 -оос сурч мэдсэн зүйлээ санаж байгаа тул та [энэ сургаалын талаар гэрчлэлтэй болохын тулд Луис юу хийж болохыг тайлбарлан], тэр сургаалын талаарх гэрчлэлийг хүлээн авч чадна гэдгийг өөртөө итгэлтэй тайлбарлав. Луисийг “Би наадахыг чинь хэд хэдэн удаа хийж үзсэн ч үнэн гэдгийг мэднэ гэдэгтээ эргэлзэж байна” гэж хэлэхэд, түүний цөхөрч байгаа нь харагдаж байлаа.
-
Ямар ямар шалтгааны улмаас Луист гэрчлэл байхгүй мэт санагдаж байж болох вэ?
Гэрчлэлтэй болохын тулд ямар саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэйг Луист ойлгуулан туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашигла. Та Луист туслах хариултыг бэлдэхдээ дараах болон бодолд тань орж ирсэн бусад асуултыг ашиглаж болно.
Итгэлээр үйлдэх
-
Гэрчлэл бидний хүссэн цаг хугацаанд ирэхгүй байсан ч Аврагчийн сургаалын дагуу үргэлжлүүлэн амьдрах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Гэрчлэлтэй болохын тулд гаргах ёстой хүчин чармайлтын талаар ямар туршлагыг та Луистэй хуваалцаж болох вэ?
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Луистэй адилхан нөхцөл байдалд орсон хүн гэрчлэлтэй болох талаар юуг мэдээсэй хэмээн Тэнгэрлэг Эцэг хүсдэг гэж та бодож байна вэ?
-
Гэрчлэл цаг хугацааны явцад Тэнгэрлэг Эцэгээс ирдэг гэдгийг ойлгох нь Луист хэрхэн туслах вэ? ( Матай 16:13–17 -г үзнэ үү).
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
-
Гэрчлэлтэй болохын тулд Их Эзэнд хандан тусламж хүсэхэд тэнгэрээс томилогдсон ямар ямар эх сурвалж Луист туслах вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг ашиглах нэг жишээг ChurchofJesusChrist.org дээрх, ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн хэлсэн “Гэрчлэл” үгээс олж авч, Луист туслах богино мэдэгдлийг хуваалцаж болно.
1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад өгсөн өөрийн хариултыг бич.
Та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаар эргэцүүлэн бодоход төрсөн бодол санаагаа ашиглан Луист өгөх хариултаа бич. Та хувийн туршлага, гэрчлэл болон итгэлээр үйлдэхэд Луисийг урих урилгаа оруулж болох юм.