Семинар
Иохан 8


Иохан 8

Завхайрч байгаад баригдсан эмэгтэйг Христийн өмнө авчрав

Depiction of Jesus and the woman taken in adultery. They are both kneeling on the ground. For Mormon Channel use.

Есүсийг сүмд сургаал айлдаж байх үед хуулийн багш нар болон фарисайчууд завхайрсан эмэгтэйг Түүн дээр авчирсан. Тэд уг эмэгтэй рүү Мосегийн хуулийн дагуу чулуугаар шидэх нь зөв эсэхийг Түүнээс асуужээ (Леви 20:10-ыг үзнэ үү.) Есүсийн тэдэнд болон уг эмэгтэйд өгсөн хариулт Түүний зан чанарын талаар гүн гүнзгий ойлголтыг танд өгч, Түүний нигүүлслийн хүчийг мэдрэхэд тусална.

Есүс Христийн зан чанар

  • Хэн нэгний сайхан сэтгэлийг хүртэх эрхгүй гэж бодож байсан ч хэзээ хэн нэгэн танд сайхан сэтгэлээр хандаж байсан бэ?

  • Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Есүс завхайрч байгаад баригдсан эмэгтэйд маш сайхан сэтгэлээр хандсан нь уг эмэгтэйд гүн гүнзгий нөлөөлсөн. Иохан 8:1–5 -ыг уншаад, энэ нөхцөлд хариу үйлдэхэд яагаад хэцүү байх байсан талаар олж мэд.

Хуулийн багш нар болон фарисайчууд нэгэн эмэгтэйг Есүс дээр авчраад, чулуугаар шидэж алах ёстой эсэхийг асуун, зориуд Түүнийг хүнд байдалд оруулав ( Иохан 8:6 -г үзнэ үү). Хэрэв Есүс уг эмэгтэйг чулуугаар шидэж болохгүй хэмээн хариулсан бол Мосегийн хуулийг үл хүндэтгэсэн гэж Түүнийг буруутгах байв ( Гэтлэл 20:14 -ийг үзнэ үү). Хэрэв Тэр тийм хэмээн хариулсан бол Тэрээр ард түмний олонхын санаа бодол, Ромын хуулийг эсэргүүцсэн хэрэг болох байлаа. Мөн Тэрээр тохинууллынхаа туршид байнга үзүүлж байсан шигээ уг эмэгтэйд нигүүлсэл үзүүлж болохгүй байв ( Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Энэхүү хүнд хэцүү нөхцөл байдалд өгсөн Аврагчийн хариултыг судлах явцдаа та Аврагчийн ямар хүн болох талаар илүү сайн ойлгоход туслах хэд хэдэн зан чанарыг нь тодорхойлж болно. Аврагчийн зан чанаруудыг хайж олох нь Шинэ Гэрээг судлах явцад ашиглаж болох чадвар юм. Эдгээр зан чанарыг ойлгох нь Христэд илүү ойртох хүслийг тань нэмэгдүүлнэ.

Иохан 8:6–11 -ийг уншаад, буруутгагчидтай болон эмэгтэйтэй харилцсан байдлаас нь харж болох Есүс Христийн зан чанаруудыг олж мэд.

Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Go and Sin No More” (3:21) видеог үзэж болно. Үзэж байхад тань дараах асуултууд тус болж болох юм.

3:21

Go and Sin No More

Jesus teaches about compassion when confronted with a woman accused of adultery.

  • Уг эмэгтэйг буруутгасан хүмүүстэй харилцахдаа Аврагч ямар ямар зан чанараа харуулсан бэ?

  • Аврагч тухайн эмэгтэйд хандсан байдлаараа ямар ямар зан чанараа харуулсан бэ?

  • Судрууд дээрх ямар ямар үг хэллэг эдгээр зан чанарыг дүрслэн харуулж байна вэ?

Та Есүсийн эдгээр зан чанарыг харуулсан үг хэллэгүүдийг Иохан 8:6–11 дээр тэмдэглэж болно. Яг тэр мөчид Аврагч уг эмэгтэйд нүглийнх нь өршөөлийг хайрлаагүй ч, “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” ( Иохан 8:11) хэмээн түүнийг урамшуулсныг анхаарна уу.

  • Та эдгээр зан чанарын алиныг нь илүү сайн хөгжүүлэхийг хүсэж байна вэ? Яагаад?

  • Уг зан чанарыг бодитоор хөгжүүлж эсвэл хүчирхэгжүүлэхэд тань туслах боломжийг та Аврагчид хэрхэн олгох вэ?

Аврагчийн нигүүлсэл бидэнд өөрчлөгдөх сэдлийг төрүүлдэг

Есүс Христийн бурханлаг зан чанаруудын нэг бол Түүний нигүүлсэнгүй байдал юм. “Нигүүлсэл нь хүнд байвал зохихоос илүүгээр өрөвч нинжин сэтгэлээр хандахыг хэлдэг” (Gospel Topics, “Нигүүлсэл,” topics.ChurchofJesusChrist.org).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г. Рэнланд Аврагчийн энэрэнгүй нигүүлсэл, уг нигүүлслийн уг эмэгтэйд үзүүлсэн нөлөөний талаар дараах ойлголтыг өгсөн.

15:21

Our Good Shepherd

Elder Renlund describes Jesus Christ as the Good Shepherd, who is compassionate despite our imperfections and finds joy in seeing His sheep heal.

Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Есүс садар самууныг зөвтгөөгүй нь лавтай. Гэхдээ Тэр уг эмэгтэйг ч бас буруутгаагүй. Тэрээр эмэгтэйд амьдралаа өөрчлөхийг зөвлөсөн. Уг эмэгтэй Түүний нинжин сэтгэл, нигүүлслийн ачаар өөрчлөгдөх хүсэлтэй болсон. Иосеф Смитийн Библийн орчуулгад тэр эмэгтэйн ямархуу шавь байсан талаар ‘Мөн уг эмэгтэй тэр цагаас эхлэн Бурханыг алдаршуулан мөн Түүний нэрд итгэв’ хэмээн өгүүлдэг [Иосеф Смитийн Орчуулга, Иохан 8:11 ( Иохан 8:11 , зүүлт тайлбар c)].

(Дэйл Г.Рэнланд, “Бидний Сайн Хоньчин,” Ensign, May 2017, 30 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16)

Судар дээр тань байдаг бол Иохан 8:11 , зүүлт тайлбар c дээрх Иосеф Смитийн Орчуулгыг тэмдэглэж авах талаар бодож үз.

  • Аврагчийн нигүүлсэл уг эмэгтэйд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Түүний нигүүлсэл яагаад нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэрч нигүүлсэх дуртай болохыг олж мэдэх нь Тэдний талаарх таны бодолд хэрхэн нөлөөлж байна вэ?

Аврагч гэм нүглийг зөвтгөдөггүй боловч өршөөдөг. Тэр танд наманчлах, илүү сайн болохоор оролдох сэдэл төрүүлэхийг хүсдэг.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Дараах асуултуудад хариулахдаа, Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийл. Судлах тэмдэглэлдээ хариултаа бичиж тэмдэглэ.

  • Аврагчийн талаар өнөөдөр сурч мэдсэн ямар зүйл танд наманчлах, Түүнтэй адил болохыг хичээх сэдлийг төрүүлсэн бэ?

  • Түүнтэй адил болохыг хичээснээр Аврагч таныг амьдралдаа юуг хийгээсэй эсвэл өөрчлөөсэй хэмээн хүсэж байна гэж та бодож байна вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Аврагчийн нигүүлслийн ачаар бид хэрхэн адислагдсан бэ?

Алдаа гаргасан ч үргэлжлүүлэн хичээсээр бай хэмээх Аврагчийн хүслийн талаар Далын ахлагч Линн Г. Роббинс ийн заажээ.

Former Official Portrait of Elder Lynn G. Robbins. Photographed March 2017. Replaced October 2019 (with Telescope ID: 2298123)

Бид алдаа дутагдал буюу оюуны бүтэлгүйтлийн дараах хоёр дахь боломжоос урам авч, талархахдаа гэм нүгэл буюу зүрх сэтгэлийн бүтэлгүйтлийг даван гарах хоёр дахь боломжийг бидэнд олгодог Аврагчийн ач ивээлийг бахдан биширдэг.

Хэн ч Аврагчаас илүүтэйгээр бидний талд байдаггүй. … Түүнтэй адилхан болоход бидний эгэл хүнтэйгээ өдөр бүр тэмцэх буюу дур хүслээ хянах, тэвчээр, уучлалд суралцах, залхуурлаа даван гарах, хайхрамжгүй байдлын нүглээс зайлсхийх зэрэг тэмцэлд тоолж баршгүй олон удаагийн хоёр дахь боломж шаардагдана. …

Би Өөрсдийнх нь оршихуйд эргэн очих аялалд тоолж баршгүй олон хоёр дахь боломжийг бидэнд өгдөг Тэнгэрлэг Эцэг эхийн болон Аврагчийн өгөөмөр хайр, тэсвэр тэвчээрт үргэлжид талархаж байна.

(Линн Г.Роббинс, “Дал дахин долоон удаа,” Ensign, May 2018, 22–23 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25, 27)

Би Аврагчийн адил хэрхэн илүү нигүүлсэнгүй болж болох вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф. Угдорф ийн заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Буруутгалаар дүүрэн, нөхөрсөг бус дэлхийд хэн нэгнийг үзэн ядаж, үл хүндлэх шалтаг олоход амархан. Гэвч хэн нэгнийг үзэн ядахаасаа өмнө бидний Багш, үлгэр жишээ Нэгний “Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид” [Иохан 8:7] хэмээсэн үгийг санацгаая.

Ах, эгч нар аа, чулуугаа хаяцгаая.

Эелдэг байцгаая.

Уучилцгаая.

Бие биетэйгээ тайван амгалан ярилцацгаая.

Бурханы хайр зүрх сэтгэлийг маань дүүргэг.

“Бүх хүнд сайныг үйлдэцгээе” [Галат 6:10].

(Дийтр Ф.Угдорф, “Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign, May 2012, 76 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г. Рэнланд ийн заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Христтэй адил болохын тулд хүн энэрч хайрлах дуртай болдог. Энэрэх дуртай хүмүүс бусдыг шүүдэггүй, тэр тусмаа ядуу дорой хүмүүсийг өрөвдөн хайрладаг төдийгүй нигүүлсэнгүй, найрсаг, хүндэтгэлтэй байдаг. Тийм хүмүүс яс үндэс, хүйс, шашин шүтлэг, хүйсийн чиг хандлага, нийгэм эдийн засгийн байр суурь, ураг, омог, үндэстний ялгаа зэрэг шинж чанарыг үл хамааран хүн бүрийг хайрлаж, ойлгож ханддаг. Эдгээр нь бүгд Христийн хайраар солигдсон юм.

(Дэйл Г.Рэнланд, “Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх,” Ensign, Nov. 2020, 111 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123)

Аврагч шударга бус зан байдлыг зөвтгөхгүйгээр нигүүлслээ хэрхэн харуулсан бэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Мэдээж, Их Эзэн уг эмэгтэйн гэм нүглийг зөвтгөөгүй. Тэр ердөө л түүнийг буруутгаагүй буюу яг тэр үед эцсийн шүүлтийг түүн дээр оногдуулахгүй хэмээн хэлсэн. … Завхайрч байгаад баригдсан эмэгтэй рүү чулуу шидэхийг хүсэж байсан хүмүүст олгохгүй байсан нүглээ наманчлах цаг хугацааг уг эмэгтэйд олгосон билээ.

(Dallin H. Oaks, “‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 8)