Семинар
Галат 1


Галат 1

“Би үүнийг хүнээс аваагүй … харин Есүс Христийн илчлэлээр хүлээж авсан билээ”

Сэтгэлийн дарамт, түгшүүрээс болж шаналж буй эмэгтэй

Танд дэлхий ертөнц дээрх төрөл бүрийн үзэл бодол, философийн улмаас төөрөгдөлд орж байсан тохиолдол байгаа юу? Галатын гэгээнтнүүд өөрсдийг нь Христийн жинхэнэ сайн мэдээнээс холдуулсан сургаалаас суралцах үедээ ийм сорилттой тулгарч байжээ. Энэ хичээл танд эртний болон өнөөгийн бошиглогчдод дамжуулсан Есүс Христийн үгийг сонсох замаар хууран мэхлэгдэх, төөрөгдөхөөс хэрхэн зайлсхийхэд суралцахад тусална.

Худал хуурмаг үзэл санаатай нүүр тулах

Та дараах нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэх байснаа тунгаан бод.

  1. Танай найзуудын ихэнх нь сошиал сүлжээгээр олонд түгсэн нэгэн видео эсвэл нийтлэлийг хуваалцаж буйг та харжээ. Уг видео нь таны гэртээ болон Сүмд заалгасан зүйлсийг эсэргүүцсэн утга агуулгатай байв.

  2. Сургууль дээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болох хэд хэдэн найз тань Сүмийн сургаалын эсрэг үзэл бодлоо илэрхийлж байна.

    • Танд иймэрхүү нөхцөл байдал хэр их тохиолддог вэ?

    • Та ийм нөхцөл байдлуудад юу хийх ёстой гэж бодож байна вэ? Яагаад?

Галатын гэгээнтнүүд “Христийн сайн мэдээг гуйвуулахыг” (Галат 1:7) эрэлхийлсэн хүмүүсийн сургаалтай нүүр тулж байжээ. Жишээлбэл: Иудейн зарим Христэд итгэгч сайн мэдээний сургаалыг гуйвуулж, аврал зөвхөн Есүс Христээр дамжин ирдэг гэсэн Паулын сургаалын талаар эргэлзээ төрүүлэх болсон байна.

Паул Галатын гэгээнтнүүдэд буруу үзэл бодлоос сэрэмжлэхийг анхааруулж байв.

Паул Галатын гэгээнтнүүдийн дунд тархсан буруу үзэл бодолтой тэмцэхийн тулд захиа бичжээ.

Галат 1:6–9-ийг уншина уу. Паул “сайн мэдээг” Есүс Христийн төлөөлөгчийн хувиар номлосноос эсрэгээр нь номлосон хүмүүсийн талаар юу гэж хэлсэн болохыг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс онцгой байж болох юуг ажигласан бэ? Яагаад?

Паул Галатын гэгээнтнүүдэд Есүс Христийн сайн мэдээнээс бусад “аливаа өөр сайн мэдээг” (Галат 1:9) хүлээж авахгүй байхыг сануулжээ.

  • Хүмүүсийг Есүс Христийн жинхэнэ сайн мэдээнээс холдуулах ямар буруу үзэл бодлын жишээнүүд манай өнөөгийн цаг үед байна вэ?

  • Ямар жинхэнэ номлолыг дэлхий ертөнцөд буруугаар ойлгож эсвэл гажуудуулж байна вэ?

  • Эдгээр бусад санаа бодол, сургаалыг сонсож эсвэл дагаснаар гарч болох ямар үр дагавар байна вэ? Та хэзээ эдгээр үр дагаврыг олж харсан бэ?

   

9:16

Divinely Appointed Sources

There is a lot we have to filter through to get to the truth, but Heavenly Father has given us divinely appointed sources to help us improve our understanding.

Бид бошиглогч, төлөөлөгчдөд хандан үнэнийг авч болно

Паул захидалдаа сайн мэдээний гол үнэн, өөрийн эрх мэдэл, сургаалын эх сурвалжийн талаар Галатын гэгээнтнүүдэд сануулжээ.

Галат 1:1–5, 10–12-ыг уншаад, буруу сургаалд мэхлэгдэхээс зайлсхийхэд гэгээнтнүүдэд туслах юуг Паул хуваалцсаныг олж мэд.

  • Паул сайн мэдээний ямар үнэнийг галатчуудад сануулсан бэ?

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • 3–5-р шүлэг дээрх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх үнэнүүдэд төвлөрөх нь хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд бидэнд хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

  • 1, 11–12-р шүлэгт заасан зүйлүүдэд яагаад тэд итгэх ёстой талаар Паул галатчуудад юу заасан бэ?

Паул өөрийгөө “Хүмүүсээс бус, хүнээр ч бус, харин Есүс Христээр” (Галат 1:1) дуудагдсан төлөөлөгч бөгөөд сайн мэдээг “Есүс Христийн илчлэлээр” (Галат 1:12) хүлээн авсан гэдгээ галатчуудад сануулжээ. Бид Есүс Христ жинхэнэ номлолыг Өөрийн бошиглогч, төлөөлөгчдөд илчилдэг гэсэн үнэнийг Паулын үгээс мэдэж авч болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн эртний болон өнөөгийн бошиглогчдын үгсийн ач холбогдлын талаар ийн заасан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны 2010 оны 8-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Төмөр бариул нь Бурханы үгийг төлөөлдөг. Би энэ талаар дараах маягаар бодох дуртай. Бурханы үг нь хөдөлшгүй бат бөх бариулыг үүсгэдэг өөр хоорондоо сүлжилдэн холбогдож, нэг нэгийгээ дэмждэг маш хүчирхэг гурван элементийг агуулдаг. Энэ гурван элементийн нэг дэх нь судрууд буюу эртний бошиглогчдын үгс юм. …

Бурханы үгийн хоёр дахь элемент бол Ариун Сүнсээр дамжин бидэнд ирдэг хувийн илчлэлт ба сүнслэг өдөөлт. …

… Гурав дахь элемент нь нөгөө хоёртойгоо[,] … сүлжилдэн холбогдсон маш чухал нэмэлт хэсэг бөгөөд амьд бошиглогчдын үгсийг төлөөлдөг.

(Neil L. Andersen, “Hold Fast to the Words of the Prophets” [Brigham Young University devotional, Mar. 4, 2007], speeches.byu.edu)

  • Биднийг эдгээр эх сурвалжаар хангахын тулд гаргадаг Бурханы хүчин чармайлт Түүний талаар бидэнд юу гэж заадаг вэ?

  • Эртний болон өнөөгийн бошиглогчдоос Христийн үгийг сонсох нь хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд танд хэрхэн тусалдаг вэ?

  • Хувийн илчлэлт нь хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд танд хэрхэн тусалдаг вэ?

 

9:16

Divinely Appointed Sources

There is a lot we have to filter through to get to the truth, but Heavenly Father has given us divinely appointed sources to help us improve our understanding.

  •  

  •  

Таны хувийн нөхцөл байдал

Өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бод. Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэн, хууран мэхлэлтэд өртөж болохуйц арга замуудаа тодорхойл. Ямар буруу сургаал, дэлхийн үзэл бодол Есүс Христийн талаарх таны гэрчлэлд хор хөнөөлтэй вэ? Таныг хууран мэхэлж байж болох юуг та уншиж, үзэж эсвэл сонсдог вэ?

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Таны хувьд хамгийн их тус болсон юуг та энэ хичээлээс мэдэж авсан бэ? Яагаад?

  • Та амьдралдаа хууран мэхлэгдэхээс хамгаалах ямар өөрчлөлт гаргахыг хүсэж байна вэ?

  • Та эртний болон орчин үеийн бошиглогчдоос Есүс Христийн үгсийг хэрхэн илүү бүрэн дүүрэн сонсож болох вэ? Ингэснээр танд ямар өөрчлөлтийг авчрах вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?  

Паул бид тэнгэр элч нарын дамжуулсан захиасыг сонсох хэрэггүй гэж заасан уу?

Галат 1:8–10 дээрх Паулын сургаалыг заримдаа сэргээгдсэн сайн мэдээг номлож буй тэнгэр элч нарын талаарх үзэгдлийн эсрэг буруу ашигладаг. Гэхдээ тэнгэр элч нар хожмын өдрүүдэд сайн мэдээг номлохоор дахин ирэх болно гэдгийг судрууд харуулдаг учраас Паул бүх тэнгэр элчийг үгүйсгэх ёстой гэж заагаагүй (Илчлэл 14:6-г үзнэ үү). Харин ч Паул хэрэв хэн нэгэн, тэр ч бүү хэл тэнгэр элч хүмүүсийг жинхэнэ сайн мэдээнээс холдуулахаар ирвэл, тэднийг хүлээн авах ёсгүй гэж заасан (мөн Алма 30:53-ыг үзнэ үү).

Би үнэний төлөөх эрэл хайгуулдаа яагаад тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг ашиглах ёстой вэ?

   

4:47

Үнэнийг олж мэдэх нь

Тэнгэрлэг Эцэг биднийг үнэнийг олж мэдэхээр эрэлхийлэхэд баяртай байдаг. Тэр бидэнд шат шатаар, дүрэм дүрмээр зааж сургах дуртай.

Паулын сургаал өнөө үетэй хэрхэн хамаатай байна вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн сэрэмжлүүлсэн.

2:3

Үнэн ба төлөвлөгөө

Ерөнхийлөгч Өүкс бид үнэнийг баталгаатай эх сурвалжаас эрэлхийлэх ёстой талаар зааж, хожмын үеийн гэгээнтнүүд бид яагаад ийнхүү амьдардаг болохыг тайлбарладаг зарим үндсэн үнэнийг хуваалцсан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Бид асар их хийгээд өргөн тархсан мэдээллийн эрин үед амьдарч байна. Гэвч эдгээр мэдээллийн зарим нь үнэн биш юм. Бид үнэнийг эрэлхийлж, тухайн судалгаанд тохирсон эх сурвалжийг сонгохдоо анхааралтай байвал зохино. Бид дэлхийн нэр төр, эрх мэдлийг үнэний баталгаатай эх сурвалж хэмээн үзэх ёсгүй. Бид урлагийн одод, нэртэй тамирчид, интернэт дэх тодорхойгүй эх сурвалжуудаас авсан мэдээлэл, зөвлөгөөнд итгэж найдахаас болгоомжилбол зохино. Нэг салбарын мэргэжилтнийг нөгөө салбарын үнэнийг мэддэг хүн гэж үзэж болохгүй.

(Даллин Х.Өүкс, “Үнэн ба төлөвлөгөө,” 2018 оны 10-р сарын ерөнхий чуулган, 28)