Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 20


Төгс эзэмших сургаалын давтлага 20

Ойлгох ба тайлбарлах

Судруудыг уншиж буй залуу эрэгтэйчүүд

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэд хэдэн хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах дадлага хийх боломжийг танд олгоно.

Та Есүс Христийн талаар юу мэдэх вэ?

Дараах зургаар төлөөлүүлсэн Түүний амьдралын нэгээхэн хэсгийг ашиглан, Есүс Христийн талаар мэддэг зүйлээ дүрслэн хэл.

Христ Калварид загалмай дээр дүүжлэгдсэн байгаа нь Христийн баруун болон зүүн талд загалмай дээр мөн адил дүүжлэгдсэн хоёр хулгайч. Христийн эх Мариа, Магдалын Мариа болон бусад гашуудагсдыг оролцуулан олон тооны ажиглагчид загалмайн эргэн тойронд цугласан байв. Тэнгэрт аянга цахилгаантай үүл хурж байв.

Одоо эдгээр зургийг хараад, дараах асуултуудад хариул.

Жүжигчний дүр. Бяцхан Есүсийг тэврэн, түүнийг харж буй Мариа.
Өмнө нь сөхөрсөн хараагүй эрийн нүдэн дээр гараа тавин зогсож буй Есүс Христ. Христийг тойрон эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд цугласан байв. Хүмүүс Христийн сохор хүнийг хараа оруулж буйг гэрчлэв. Ар талд нь чулуун нуман хаалга байв.
Анхны үзэгдэл, Дэл Парсон (62470); GAK 403; Хүүхдийн хэсгийн гарын авлага 1-04; 2-38; 3-10; 5-06; 6-40; 7-40; Иосеф Смит—Түүх 1:14–20
  • Энэ гурван зурагт ямар үйл явдлыг дүрсэлсэн байна вэ?

  • Эдгээр үйл явдал бүр Есүс Христийн тухай болон Түүний үйл хэргийн талаарх таны ойлголтыг хэрхэн зузаатгаж байна вэ?

Аврагч гэж хэн болохыг мөн Тэрээр таны хувьд яагаад чухал болох талаар үнэхээр сурч мэдэхийн тулд Түүний амьдралын талаарх хэд хэдэн түүх, нэгээс олон бошиглогчийн бичвэрийг судлах нь тустай.

Үүнтэй адил төгс эзэмших сургаалын судрын хэд хэдэн хэсэг дээрх үнэнүүдийг харьцуулах нь ганцхан хэсэг дээр төвлөрөхийн оронд Аврагчийн сургаалыг илүү бүрэн дүүрэн ойлгоход танд тусална.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Төгс эзэмших сургаалын дараах судрын хэсгүүдийг судлаад, судлах тэмдэглэлдээ холбогдох асуултуудад хариул.

Еврей 12:9, Иаков 1:5–6, Иаков 2:17–18-ыг уншаад, энэ нь бидний Тэнгэрлэг Эцэгийн тухай, Түүнтэй харилцах харилцааны талаар юу зааж байгааг бодож үз.

  • Төгс эзэмших сургаалын судрын энэ гурван хэсгийг хамтад нь судлах нь Бурхантай харилцах харилцаагаа илүү сайн ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?

1 Петр 4:6 ба Илчлэл 20:12-ыг уншаад, энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Эцсийн шүүлтийн талаар бидэнд юу зааж байгааг бодож үз.

  • Төгс эзэмших сургаалын судрын энэ хоёр хэсгийг хамтад нь судлах нь Эцсийн шүүлтийг илүү сайн ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?

Цаашид дахин хамтад нь судлахыг хүсэж байгаа аливаа судрын хэсэгт холбогдох эшлэлийг нь бичих юм уу холбохыг бод.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг холбох

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

  1. Та илүү их судлахыг хүсэж байгаа Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээсээ аль нэгийг сонгоод, судлах тэмдэглэлдээ эшлэл, түлхүүр үг хэллэгийг нь бич.

  2. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг олж уншаад, заасан сургаалынх нь талаар юу ойлгосноо бичиж тэмдэглэ.

  3. 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын сүүлчийн хэсэгт байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийн бүрэн жагсаалтыг ол.

  4. Таны сонгосон Шинэ Гэрээний судрын хэсэгтэй холбоотой судрын бусад хичээлийн төгс эзэмших сургаалын судрын дор хаяж хоёр хэсгийг олж унш.

  5. Эдгээр нэмэлт хэсэг нь Шинэ Гэрээний судрын хэсгийн талаарх таны ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байгааг судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.