Семинар
2 Коринт 8–9


2 Коринт 8–9

Ядуусыг харж халамжлах

Настай эмэгтэйгээс мацгийн өргөлийг нь довжоон дээрээс нь авч буй хоёр залуу эрэгтэй.

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд сэтгэлийнхээ гүнээс анхаарал халамж тавьдаг бөгөөд ядуус, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст Өөртэй нь нэгдэн туслахад биднийг урьдаг. Паул ядуусыг харж хандахын тулд өөрсдийгөө золиослон, Аврагчийн үлгэр жишээг дагахад Коринтын гэгээнтнүүдийг уриалав. Энэ хичээл нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст өөрт байгаагаа хуваалцах замаар Есүс Христийн үлгэр жишээг дагахад танд тусална.

Асар хүнд бэрхшээл

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд асар хүнд зовлон бэрхшээлийн талаар ярьсан. Дараах эшлэлийн хоосон зайг зөвөөр бөглөх зарим зовлон бэрхшээлийн талаар бод.

Ахлагч Жэффри Р.Холландын албан ёсны хөрөг  2018 оны 1-р сард авсан.

нь эрт дээр үеэс эхлэн, түүхийн туршид хүн төрөлхтний хамгийн том мөн хамгийн өргөн цар хүрээтэй бөгөөд хамгийн адармаатай бэрхшээл байсаар ирсэн билээ. Ядуурлаас үүдэлтэй зовлон зүдгүүр ихэвчлэн бие махбодынх байдаг ч үүний сүнслэг болоод сэтгэл санааны байдалд учруулдаг хор хөнөөл бүр ч их юм.

(Жэффри Р.Холланд, “Бид бүгд гуйлгачид бус уу?”,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46)

Есүс Христийн үлгэр жишээ

Есүс Христ (Бетесдагийн усан санд) тахир дутуу хүний хөнжлийг сөхөв. Христ түүнийг өрөвдөн харж, гараа түүн рүү сунгав. Бусад хүмүүс Христ болон усан санг тойрон цугласан байлаа.

Паул Аврагчийн үлгэр жишээг чин сэтгэлээсээ бусдыг хайрлан, шаардлагатай тусламжийг үзүүлэхэд биднийг уриалахын тулд хуваалцсан.

2 Коринт 8:9-ийг уншаад, бидэнд туслахын тулд амь биеэ үл хайрласан Есүс Христийн үлгэр жишээг олж мэд.

  • Есүс биднийг баян болгохын тулд хоосорсон гэж Паул бичихдээ, үүнийг ямар утга агуулгаар хэлсэн гэж та бодож байна вэ?

Паулын захидлаас Бид Аврагчийн бидний төлөө хийсэн бүхнийг ойлгосноор бусдад өгөх хүсэл маань улам нэмэгдэнэ гэх үнэнийг мэдэж авч болно.

Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг харж халамжлахын ач холбогдлыг Мормоны Номд болон өөр судруудад заасан байдаг. Паулын дараах сургаалыг Мормоны Номын холбогдох хэсгүүдийн хамт уншаад, эдгээр нь бусдыг харж халамжлах талаар юу зааж байгааг олж мэд. Судрын хэсгүүдийг холбох талаар бодож үз.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич.

  • Таны бодлоор Их Эзэн биднийг өнөөдөр эдгээр судрын хэсэг бүрд заасан зүйлсийн дагуу амьдрахын тулд юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын өгөөмөр сэтгэл биднийг хэрхэн өөрчилж чадах талаар тайлбарласан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнландын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2016 оны 1-р сар.

Бид бүгд өөрсдөдөө өгч чадахгүй бэлгүүдийг хүлээн авсан ба тэдгээр нь Есүс Христийн цагаатгагч золиосоор дамжин ирэх гэтэлгэл зэрэг Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёроос ирсэн бэлэг юм. Бид энэ дэлхий дээр амьдрал хүлээн авсан. Хэрэв бид сонгох юм бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын ачаар ирэх амьдралд бие махбодтой байж; үүрдийн аврал, өргөмжлөлийг хүлээн авах болно.

Бид эдгээр бэлгийг ашиглаж, ач тусыг нь хүртэж, бүр бодох санах болгондоо эдгээрийг бэлэглэгчийн золиос, өгөөмөр нинжин сэтгэлийг эргэцүүлдэг байх хэрэгтэй. Тэдгээрийг бэлэглэгчдэд бишрэл хүндэтгэлтэй хандах нь биднийг зөвхөн талархдаг болгоод зогсохгүй, мөн өгсөн бэлгүүдийг эргэцүүлэн бодох нь биднийг өөрчилж чадна, өөрчлөх ч ёстой.

(Дэйл Г.Рэнланд, “Бурханы сайн сайхныг мөн агуу ихийг эргэцүүл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49)

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын өгөөмөр сэтгэлийн талаар эргэцүүлэн бодох нь биднийг хэрхэн өөрчлөх вэ?

Өнөөгийн цаг үед ядуусыг харж халамжлах

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнөөгийн цаг үед дэлхий даяарх ядуусыг харж халамжлахын тулд Аврагчийн Өөрийн сэргээгдсэн Сүмийг ашигладаг олон арга замаас хоёрыг нь дүрсэлсэн. Дараах мэдэгдлийг унш.

2:3

Хоёр дахь агуу зарлиг

Ерөнхийлөгч Нэлсон Сүм болон Сүмийн гишүүд хөршөө хайрла хэмээх Их Эзэний хоёр дахь агуу зарлигийг хэрхэн хүмүүнлэгийн ажлаар дамжуулан дагаж байгаа жишээг өгөв.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 1-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Хожмын үеийн гэгээнтэн энэрлийн байгууллагын зүгээс дэлхий даяарх тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламж дэмжлэг болгон хоёр тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ. Энэхүү тусламжийг Сүмийн харьяалал, яс үндэс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйс, улс төрийн үзэл бодол зэргээс үл хамааран үзүүлдэг.

Сүмийн тусламжийн үйл ажиллагаа зөвхөн үүгээр зогсдоггүй. Их Эзэний Сүмийн хүнд байдалд орсон гишүүдэд туслахын тулд бид өөрсдийн хайрладаг эртний мацгийн хуулийг дагаж амьдардаг [Исаиа 58:3–12-ыг үзнэ үү]. Бид өлсөж буй хүмүүст туслахын тулд өөрсдөө өлсдөг. Сар бүрийн нэг өдөр бид хоол ундгүй явж, хоол хүнснийхээ (мөн түүнээс ч илүүг) мөнгийг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хандивладаг.

(Рассэлл М.Нэлсон, “Хоёр дахь агуу зарлиг”, 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 110)

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ?

  • Та мацаг, мацгийн өргөлийн талаар мэдэхгүй хүнд эдгээрийг хэрхэн тайлбарлах вэ?

  • Сүмд мөнгөн хэлбэрээр өргөл өргөхөөс гадна бид тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг харж халамжлахад нь Их Эзэнд өөр ямар ямар арга замаар туслах боломжтой вэ? Хэн танд энэ зарчмын сайн үлгэр жишээг үзүүлсэн бэ?

Бурхан танаар юу хийлгэх байсан бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд эргэн тойрныхоо хүмүүст туслахын тулд Бурханаас удирдамж заавар авах бидний хэрэгцээ шаардлагын талаар тайлбарлажээ.

Ахлагч Жэффри Р.Холландын албан ёсны хөрөг  2018 оны 1-р сард авсан.

Та нар өөрсдөдөө тусалдаггүй эсвээс туслах чадваргүй хүмүүст туслан, тэднийг дэмжих тус тусын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг би сайн мэдэхгүй. Гэхдээ Бурхан үүнийг мэдэж байгаа гэдгийг би мэднэ. Хэрвээ бид Түүний өгсөн зарлигуудыг биелүүлэх арга замуудыг чин сэтгэлээсээ хайж, залбирч, дахин дахин эрэлхийлбэл Тэрээр та нарт тусалж, та нарыг шавь байх энэрэл хайрын үйлсэд тань удирдан чиглүүлэх болно.

(Жэффри Р.Холланд, “Бид бүгд гуйлгачид бус уу?”,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48)

Эргэн тойрондоо байгаа хүмүүст туслах талаар өнөөдөр хүлээн авсан бодол санаа, мэдрэмжийнхээ дагуу үйлдэх төлөвлөгөө гарга. Тэнгэрлэг Эцэг танаар хэнд туслуулахыг хүсэж байгааг эсвэл тэдэнд хэрхэн туслахаа мэдэхгүй байвал удирдамж заавар авахын тулд залбирч байгаад, эргэн тойрондоо байгаа хүмүүст, тэр дундаа гэр бүлийнхээ гишүүдэд үйлчлэх боломжийг эрэлхийл. Бурхан таны залбиралд Өөрийн арга зам, цаг хугацаанд хариулах болно.

Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу?

Аврагчийн Сүмд өгсөн өргөлийг ядуурлыг бууруулахад өнөөдөр хэрхэн ашиглаж байна вэ?

  • Энэ болон өөр олон асуултын хариултыг авахын тулд latterdaysaintcharities.org вэбсайт руу орно уу.

  •  

    3:13

    A Child's First Breath

    Neonatal resuscitation training is one of many humanitarian efforts that fall under the curtain of the Church welfare program.

  •  

    3:20

    Boys' Home

    LDS Charities partners with Food for the Poor to deliver food, clothing, and toys to children in the Dominican Republic.

  •  

    4:32

    A Thousand Days

    By digging wells and boreholes in drought-stricken countries of Africa, The Church of Jesus Christ of Latter-day Saints helps provide health and happiness to entire villages.

Би эргэн тойрныхоо хүмүүст мөнгөн хэлбэрээр өргөл өргөхөөс өөр ямар аргаар тусалж болох вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон эгч олон арга замаас нэгийг нь хуваалцсан.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Лий Грийн Оскарсоны албан ёсны хөрөг, 2013 он. 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр дэмжин батлагдсан.

Залуу найзууд минь, таны очсон Сүмийн цуглаан бүрд ганцаардсан, зовлон бэрхшээлтэй тулгарсан, найз нөхөд хэрэгтэй хэн нэгэн үргэлж байдаг гэдгийг би баттай хэлж чадна. Та цуглаан, үйл ажиллагаа бүрд ямар нэгэн чухал хувь нэмэр оруулж чадах бөгөөд Их Эзэн танаас үеийнхэн дундаасаа тусалж болох нэг хүнийг олж харах, дараа нь Өөртэй нь адил үйлчлээсэй хэмээн хүсдэг.

(Бонни Л.Оскарсон, “Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10)

Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн тайлбарлажээ.

Бошиглогч бага Иосеф Смитийн хөрөг зураг. Иосефын царайны дөрөвний гурвыг харж болохуйц, баруун гараараа ташаагаа тулсан, зүүн гартаа цаас барьсан байна. Түүнийг хар хүрэн костюм, цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн байгаагаар дүрсэлсэн байдаг.

[Сүмийн гишүүн] нь энэ сүмийнх байна уу, өөр сүмийнх үү эсвэл аль ч сүмийнх биш байсан ялгаагүй, хаа тааралдсан газартаа өлссөнийг тэжээж, нүцгэнийг хувцаслан, бэлэвсэн эмэгтэйчүүдэд тусалж, өнчин хүүхдүүдийн нулимсыг хатааж, зовж зүдрэгсдийг тайтгаруулж байх ёстой.

(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 483)