Төгс эзэмших сургаалын давтлага 19
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх
Судрын хэсгүүдийг болон тэдгээрт заасан үнэнүүдийг санах нь танд олон талаар тусална. Энэ хичээл танд Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн заримыг цээжлэхэд туслах зорилготой.
Судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх
-
Аврагч мөнх бус амьдралынхаа туршид судруудыг ямар ямар арга замаар ашигласан бэ?
Сатаныг Аврагчийг уруу татах гэж оролдох үед Аврагч тэдгээр уруу таталтыг даван гарахад туслах судрын үнэнүүдийг ашигласан (Матай 4:1–11-ийг үзнэ үү). Тэр сургаалдаа ихэвчлэн судруудыг ашигласан байдаг (Лук 4:17–27; Матай 19:4–5; Матай 24:37–40; Марк 12:26-г үзнэ үү). Та энэ хичээлээр төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхдээ уг хэсэг танд болон бусдад хэрхэн тусалж болох талаар бодож үз. Хэрэв та эдгээр судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийг судар дээрээ хараахан тэмдэглээгүй байвал тэмдэглэхийг бод.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг Бурхан бол “бидний сүнсний Эцэг.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Үхэгсэд үйлсийнхээ дагуу шүүгдэв.” |
Өмнөх хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуул. Үгнүүдийг чанга хэлж бичих нь танд санаж явахад тусална. Тэдгээрийг бичсэнийхээ дараа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг чанга давтан хэл.
Дараах үйл ажиллагаануудын дор хаяж хоёрыг нь хийж гүйцэтгэ.
-
Төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд хэдэн минут зарцуул. Дараа нь судрын эшлэлийг хаагаад, зөвхөн түлхүүр үг хэллэгийг харан эшлэлийг хэлэх гэж оролд. Дараа нь судрын түлхүүр үг хэллэгийг хаагаад, тэдгээрийг судрын эшлэлийг харангаа хэлэх гээд үз.
-
Хамтрагчтайгаа ажиллахдаа, нэг нь судрын эшлэлийг чанга хэлж, нөгөөх нь зохих судрын түлхүүр үг хэллэгийг хэлнэ. Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэг тус бүрээр энэ үйл ажиллагааг давтан гүйцэтгэж, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхийг хичээ. Дараа нь хүснэгт рүү харахгүйгээр цээжээр хэлэх гээд үз. Дараа нь үүргээ соль.
-
Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд хэдэн минут зарцуулсныхаа дараа, дараах бүрэн бус судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүд дээрх хоосон орхисон үгсийг нөхөхийг оролд. Та мөн хоосон зайг бөглөх дадлага хийхдээ Doctrinal Mastery аппликэйшныг ашиглаж болно.
-
Еврей :9. Бурхан“сүнсний.”
-
1:5–6. Хэрэвнарындутвал Бурханаас гуйг.
-
Иаков 2:–. Итгэл ньболюм.
-
1 Петр:6. ньч хүртэл.
-
20:12. Үхэгсэд үйлсийнхээ … шүүгдэв.
-
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс нэгийг сонгоод, уг шүлгийг эсвэл шүлгүүдийг бүхэлд нь цээжлэхийг оролд. Хамгийн багадаа судрын таван эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ бич.
Эргэцүүлэн бодох
Өнөөдөр ажилласан төгс эзэмших сургаалын хэсгүүдээсээ нэг юм уу хоёрыг сонгоод, уг хэсгийг бүхэлд нь унш. Энэ судрын хэсгийг цээжлэх нь яагаад үнэ цэнтэй болох талаар тунгаан бод.